Бөө
мөргөлийн тахилгын жаяг ёс нь нэн эртний хүмүүсийн өнгөрсөн цаг
хугацааны өвөг дээдсийн сүнс болон тэнгэр газар ус галд эргэсэн онгон
хэмээгчид хүндэтгэл үзүүлдэг зан үйл юм. Энэ онгон хэмээгч нь өөрийн яс
үндэс нэр овогтой настай байдгаар онцлог бие биенээс ялгаран тэнгэрийн
орондоо оршин эргэдэг.
. Бөө мөргөлийн жаяг ёсыг гүйцэтгэх эртний дуудлагуудад маш их зүйлийг
тайлбарлан дурьдсан байдаг тул бөө мөргөлийн жаяг ёсыг судлагч нар бөө
удгануудаар онгоны онгодыг буулгаж хэлэлцвэл тайлбар их олдоно.
Friday, December 6, 2013
Thursday, December 5, 2013
Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл
Бурханы шашинтан
Бурханы шашинтанд
орохын үүд нь аврал одуулах (итгэл) юм. Чин сэтгэлээсээ гурван эрдэнэд итгэгч бодьгалийг
бурханы шашинтан гэнэ. Итгэл гэдэг нь гурван муу заяа болон түүний зовлонгоос
айж, түүнээс аврах чадал гурван эрдэнэд байгаа гэдэгт итгэхийг хэлнэ.
Бурхан, ном,
хуврага гурав нь:
Нирвааныг
хүсэгчдийн аврал юм.
Гурван эрдэнэд
итгэсэн бол хориглох зүйл нь
Бурханд итгэвэл
ертөнцийн бусад тэнгэрт итгэж болохгүй (Махашивари, ертөнцийн сахиус, лус савдаг, тэнгэр) аврал эрж, мөргөж, тахиж болохгүй.
Тарни , дээдийн номыг унших ёс.
Сэрдог номун хан
Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н
хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв
унших ёстой хэмээсэн байна.
Бурханы шашны олон салбар, урсгалын тухай
Энэтхэг
дэх бурханы шашны салбар, тогтсон тааллууд
Энэтхэгт бурханы шашин нь гүн ухааны үндсэн дээр аливаа
юмсын хэрхэн оршихыг тайлбарлах, үзэл баримтлалаараа 4 хэсэг болно.
1. Өвөрмөц өгүүлэгч (шинжээчид)
2. Судрын
аймагтан (уламжлалыг баригч)
3. Сэтгэл
төдийтөн (идеалист)
4. Төв үзэлтэн (төвийг баригчид)
Онгодын тухай
Эрт
балар үеэс л далд ертөнцтэй харьцах чадвартай монгол бөө (бөгө, бэгэ,
бэхү, бэхэ) нар төрсөөр байсан билээ. Бүр 100 мянган жилийн өмнөөс л
далд ертөнцтэй холбогдож ирсэн болов уу. 60 мянган жилийн өмнө болсон
нэгэн мөстлөгийн үеийг давж гарахад тэнгэр тэтгэж байсан болтой байдаг.
Онгод
нь урд үедээ бэхи, мэргэн, бөө нар байсан хүмүүсийн сүнс байх юм.
Түүнээс гадна эзэнт улсуудын хаадууд, аймгийн хангууд, ноёдууд зэрэг
язгууртнууд, тэдгээрийн зарим хатад, үе дамжсан уран дархачуул, бариач
илээч нар, монгол төрийн зүтгэлтнүүдийн сүнс “онгод” болох бололцоотой
байдаг байна. Тэдгээр амьд ахуй цагтаа тэнгэрийн тамгатай төрсөн
хүмүүсийг нарт ертөнцөөс халихад нь Эрлэг хан өөртөө ирүүлж түүний
цаашдын ирээдүйн амьдралыг нь зохицуулах бүрэн эрхгүй байдаг байна.
Иймээс тэд өнгөрснөөсөө хойш амьд ахуйдаа хийж бүтээсэн үйлийн үр,
олондоо байгуулсан гавьяа зүтгэлийнхээ хэр хэмжээгээр зохих зэрэг
зиндааг эзлэн далд ертөнцөд оршдог байна. Тэнгэрийн тамгатай бүхэн бөө
заарин болж байсангүй. Мэргэн, дархан, бариач домч нар эрт үеийн өвөг
дээдсийнхээ татаж авснаар уугуул нутгийнхаа уул усанд хэсэг хугацаанд
оршоод өөрсдийнх нь үр хойчис цаашдаа хэрхэн тэтгэснээр эрчим хүчээ авч
дээд огторгуйн орон зайд гартал дэвшдэг байна.
Sunday, December 1, 2013
Бөө мөргөл: Үүслийн талаар
Subscribe to:
Posts (Atom)