Labels

Showing posts with label бурханы шашин. Show all posts
Showing posts with label бурханы шашин. Show all posts

Monday, December 16, 2013

Бурханы шашинтнуудын тэмдэглэлт өдрүүд


Buddha 

Буддын шашинтнуудын Шинэ жил 

Theravadin-н улс орнуудадад буюу Тайланд, Бирм, Шри Ланка, Камбож, Лаос зэрэг улсуудад  шинэ жилийг дөрөвдүгээр сарын анхны тэргэл сартай өдөрөөс эхэлж гурван хоногийн турш тэмдэглэж өнгөрүүлдэг. Их Хөлгөний улс оронд шинэ жилийг нэгдүгээр сарын анхны бүрэн сартай өдөр тэмдэглэдэг. Гэсэн хэдий ч, Бурханы шашны шинэ жилийн гарал, хүмүүсийн яс үндэс нь улс орнуудын ёс уламжлалаас хамаарч өөр өөр байдаг. Жишээлбэл,  Төвдүүд ихэвчлэн билгийн тоолын дагуу нэгдүгээр сарын сүүлээр эсвэл хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Үүнд мөн Хятад, Солонгос, Вьетнам зэрэг улс багтана. 

Friday, December 6, 2013

Хүн төрөл

Бид хийсэн үйлийн үрийн эрхэнд 6 төрлийн аль нэгэнд төрөл авдаг. . Хүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж 4 том зовлон байна.
Төрөх зовлон
Хүн төрлийн ихэнх нь хэвлийгээс төрдөг. Эхийн хэвлийд 9 юмуу 10 сар байх хэрэгтэй. Хэвлий дотор боогдохын зовлон, түнэр харанхуйн зовлон, өмхий үнэрийн зовлон байнга байдаг. Эх нь өлсвөл зовиурлаж, цадах үед уулаар дарж буй мэт. Халуун хоол унд идэж уувал халуун усанд чанагдах мэт, хүйтнийг идэж уувал мөсөн хонгилд байгаа мэт зовдог. Хэвлийгээс гаран нярайлах цагт өргөстэй модны завсар хавчих шиг. Бүх үе мөч нь салж хугарч буй мэт өвддөг. Төрсөн даруйд хүрсэн бүх юм нь ширүүн, өргөстэй мэт санагддаг.

Дагина


Дагина буюу санскритаар Дакини нь үгчилбэл огторгуйгаар зорчигч, огторгуйн бүжигчин гэсэн утгатай бөгөөд Буддизмын очир хөлгөний ёсонд иогинийг шид бүтээлийн онгодоор жигүүрлэн, Нууц сургаалийг дамжуулан, мөн оюун билгийн өсөлт дэвшил, сахил тангарагтаа хэр үнэнчийг сорин шалгагч бөгөөд цаг хугацааны чанад дахь Орчлонгийн эхийн догшин дүрийн нэг илрэл билээ.
Дагнисын сорилыг амжилттай давсан тантрын йогич нь Махасиддха буюу их шидтэн болж, гэгээрсэн төрөлхтөнгүүдийн төгс баяслаар цэнгэн баясах Дагинисын орноо орших эрхтэй болдог байна.

Thursday, December 5, 2013

Бурханы шашинтан

 
Бурханы шашинтанд орохын үүд нь аврал одуулах (итгэл) юм. Чин сэтгэлээсээ гурван эрдэнэд итгэгч бодьгалийг бурханы шашинтан гэнэ. Итгэл гэдэг нь гурван муу заяа болон түүний зовлонгоос айж, түүнээс аврах чадал гурван эрдэнэд байгаа гэдэгт итгэхийг хэлнэ.
Бурхан, ном, хуврага гурав нь:
Нирвааныг хүсэгчдийн аврал юм.
Гурван эрдэнэд итгэсэн бол хориглох зүйл нь
Бурханд итгэвэл ертөнцийн бусад тэнгэрт итгэж болохгүй (Махашивари, ертөнцийн сахиус, лус савдаг, тэнгэр) аврал эрж, мөргөж, тахиж болохгүй.

Бурханы шашны олон салбар, урсгалын тухай


Энэтхэг дэх бурханы шашны салбар, тогтсон тааллууд
Энэтхэгт бурханы шашин нь гүн ухааны үндсэн дээр аливаа юмсын хэрхэн оршихыг тайлбарлах, үзэл баримтлалаараа 4 хэсэг болно.
1. Өвөрмөц өгүүлэгч (шинжээчид)
2. Судрын аймагтан (уламжлалыг баригч)
3. Сэтгэл төдийтөн (идеалист)
4. Төв үзэлтэн (төвийг баригчид)

Friday, November 29, 2013

Буддын шашинтнууд “үнэн”-г хэрхэн ойлгодог тухай


Буддын шашинд үнэнг туйлын ба харьцангуй гэсэн хоёр хүрээнд авч үздэг. “Бурхан багш аливаа бодитой оршигч  юмс үзэгдлийн шүтэн барилдлага болсон янагуухуй үнэн буюу харьцангуй үнэн хийгээд хоосон зүгийн шүтэн барилдлага болсон дээд утгын үнэн буюу туйлын үнэмлэхүй үнэн хоёрын аль нэгнийг хэтрүүлэн баримтлахыг цээрлэсэн бөгөөд … бурханы сургаал ёсоор хоёр үнэнийг мэдвээс утга их, эс мэдвээс гэм их” хэмээн номложээ. Үзэгдлийн (бодит) ертөнцийн оршихуй, үзэгдэх байдлын үнэн нь янагуухуй үнэн болох юм. Тэрхүү үзэгдэгч байдлын цаад гүн мөн чанарыг тусгаж илэрхийлсэн нь үнэмлэхүй үнэн болох ба эл хоёр үнэний харилцаа холбооны асуудал нь ном (дарма) буюу мэдрэгдэн хүртэгдэгч юмс, үзэгдлийн тухай буддын гүн ухааны бүхий л сургаал номлол, үзэл санааны төвлөрөл гэсэн үзэл санаа дээрх эшлэлээс тодорхой харагдаж байна.
Буддын шашинд хоёр үнэний аль нэгийг хэтрүүлэн баримтлах ёсон үгүй агаад ертөнцийн юмс үзэгдлийн гадаад мөн чанарыг танин мэдэх харьцангуй үнэн нь түүний дотоод мөн чанарыг ухан мэдэх туйлын үнэний нэгэн шат юм гэж үздэг.
Ж.Алтайбаатар

Бурханын шашны Лам хүмүүний хэргэм цол Мяндаг


Богд лам - Ариун дээд багш төвдөөр Жэ-зүн лама хэмээнэ Энэ гурван үг нь дотоод хөгжлийн гурван шат “ бага, дунд, их төрөлхтөний зам” авралын гурван эрдэнэ “ Бурхан, ном, хувраг” Бурханлаг оршихуйн гурван дүр “ үнэмлэхүй дүр, төгс жаргалант дүр, хувилгаан дүр” –ийг тус бүр бэлгэддэг.
Бүрэлбаа- Бурханы шашинтны дотор олны итгэл
бишрэлийг хамгийн ихээр олсон, үе үед маш сонин байдлаар төрөл дүр нь то-
дордог бөгөөд богд гэгээнтний дэсийн лам, хувилгаан хэмээн нэрлэдэг

Buudha: Нирван

Нирван
  Нирван хэмээх үгний утга учирыг хүмүүс   гадарладаг байх харин нирван нь тонилохуй гэсэн утга бүхий үг юм. Вайбхашика чиглэлд (тогтсон таалалд) хvлээснээс гэтлэхийн суурь нь (би) эзэн гэж vзнэ.Єєрийгєє эрхэмлэн єєртэйгєє холбогдуулан самсара орчлонд хурж єєрийн амгалан жаргалангийн тухайд сайн муу элдэв vйл (хураан) vйлдэнэ. Єєрт аятай vзэгдсэнийг

Бурханы шашны нэр томъёоны тайлбар


1. Бурхан


Бурхан гэдэг үг нь Буддха (Budhha) гэсэн санскрит үг юм.
Энэтхэг хэлэнд дараалан орсон хоёр д үсгийг "р" үсгээр
дууддаг тул "буддха" гэдэг үгийг "бурха" гэж дууддаг
байжээ. Энэ нь сунжирсаар Монгол хэлэнд Бурхан гэж
дуудагдах болсон байна. Тиймээс Христийн шашинд
хэргэлж буй бурхан гэдэг үг нь ертөнцийн эзний нэр
бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр болохыг энд
тодруулах нь зүйтэй.
2. Шагжамүни
Шагжаан чадагч гэсэн утгатай Бурхан багшийн өөр
нэгэн алдар. Шагжа гэдэг нь Бурхан багшийн овгийн
нэр бөгөөд бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг нүглээс
хамгаалж, нисваанисыг дарсан тул чадагч гэжээ.
3. Цогт Зөөлөн
Манзушри бурханы өөр нэгэн алдар. Манзушри бурхан
нь хэмжээлшгүй их эрдмийн чуулганыг цогцлоосон тул
Цогт, нисваанисын хатуу ширүүн буртгаас хагацсан тул
Зөөлөн хэмээн алдаршжээ.
4. Хутагт
Бурханы айлдсан гүн сургаалын нарийн утгыг илтэд
мэд эхийн зэрэгцээ муу сэтгэлийг дарж эхэлснээрээ
эгэл бодьгалаас үлэмж хэтийдсэн хүмүүнийг хутагт гэдэг.
5. Шастир
Шастир гэдэг үг нь "шасадара" гэсэн санскрит үг
бөгөөд "шаса" нь засах, "дара" нь аврах, гэтэлгэх гэсэн
утгатай үг юм. Тодруулбал муу сэтгэлийг засаж, муу
заяанаас аврах гэсэн утгатай ажээ. Ном бүгд муу
сэтгэлийг засаж, муу зовлонгоос аварч чадахгүй тул
тэр бүгд шастир болж чаддаггүй.
6. Бярман (бархман)
Эрт урьд Энэтхэгт хааны язгуур, барамсайн
язгуур, ноёны язгуур, харц язгуур гэх дөрвөн их язгуур
байжээ. Сайн цагийн мянган Бурхан бүгд хааны язгуур
болон барамсайн язгуур аль нь ертөнцөд илүүд
тооцогдоно тэр язгуурт төрөх болно гэж үздэг.
Бярман язгуурын хүмүүс ариун дэг жаягийг сахидаг
өндөр язгууртан нар байдаг тул хутагт Нагаржуна энэ
язгуурт мэндэлсэн байна.
7. Бодьсадвын анхдугаар газар
Бурханы хутагт хүргэх чуулганы, барилдлагын, үзэхүйн,
бясалгахуйн мөр ба Бурханы хутагт хүрсэн үл
суралцахуйн мөр гэх их хөлгөний таван мөр бий.
Эл таван эрдэм нь Бурханы хутагт хүргэх эрдэм
бүгдийн суурь мөний тул газар хэмээн нэрлэгджээ.
Эдгээрийн үзэхүйн мөрөөс эхлэн Бурханы газарт
хүрэх эрдмүүдийг бодьсадвын арван газар гэж
хуваадаг. Бодьсадвын арван газраас анхдугаар
газрын эрдмийг Хутагт бээр илтэд болгоосныг
энд дурьдсан байна
8. Бошиглож
Эгэл бодьгалын илтэд мэдэж үл чадах ирээдүй цагийн
онцгой явдлыг зөгнөж, тодруун айлдсан Бурханы
айлдварыг бошиг гэдэг. Хутагт Нагаржуна, хутагт
Асанга мөн Богд Зонхова тэргүүтэй олон дээдсүүд
Бурхан багшаас бошгийг олсон билээ.
9. Нирваан
Билиг билгүүний хүчээр зовлонгийн уг шалтгаан
болсон нисваанисыг ахин хэзээ ч төрүүлэхгүйгээр
дарж чадсан хувь чанарыг нирваан хэмээнэ.
Нэгэнт зовлон хийгээд зовлонгийн уг шалтгаан
бүрийг гүйцэд арилгаж чадсан тул нирвааны амгалан төсөөлшгүй аж.
10. Гэлэн (аяга тахимлаг)
Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар,
бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх
гурван санваар бий. Ангид гэтэлгэгчийн санваарт
гэнэн (увш), гэцэл, гэлэн гэх гурван санваар байдаг.
Гэлэнгийн санваартан нь хоёр зуун тавин гурван
зүйлийн дэг жаягийг сахидаг бөгөөд "Үүнийг сахиж
чадваас асар түргэн нирвааны хутгийг олох болно" хэмээн
судар, шастирт олон дахин айлдсан байдаг.

Гаутама Будда викиneдиа

source: wikipedia.com
чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
StandingBuddha.jpg
Гаутама Будда (санскрит: गौतम बुद्ध) буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн шашны багш ба Бурханы шашныг үндэслэгч байв. Буддын шашинтнууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг. Тэрээр Лүмбинид хаан эцэг Сахьяа овгийн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг.

Буддын амьдрал










Гаутама гэрээсээ гарч буй зураглал викиneдиа
Энэхүү зураглал нь Шри-Ланкагийн Тэравада-аас эх авсан МЭӨ 5-р зууны үeийн зураг юм байна.
Буддын сургааль номнуудад Буддын намтар цадиг, түүх өөр өөрөөр бичигдсан байдаг болохоор эрдэмтэд түүний амьдралын тухай эцсийн, бодит үнэн цадиг намтар аль нь вэ гэдэгт эргэлздэг боловч ихэнх нь тэрээр түүнийг сүм хийдэд амьдарч байсан гэдэгт санал нэг байдаг.
Майкл Карритрсийн үзэж буйгаар эдгээр уламжлагдан ирсэн түүх намтруудад аль алинд нь эргэлзээтэй зүйлс их гарах боловч дараах түүхэн үэийн баримтууд үнэн болно гэж үзсэн:

Thursday, November 28, 2013

Буддизм товч танилцуулга


 
Будда бурханы зураг
Буддын хамгийн эртний зураглалд тооцогдох хөшөө МЭӨ 2-1р зуун

Буддизм нь Энэтхэгээс гаралтай янз бүрийн зан үйл, мөргөл, үйлдэл, итгэл үнэмшил бүхий Будда гэж алдаршсан Сиддарта Гаутамагийн сургаальд тулгуурласан шашин юм. Будда гэдэг нь "сэрсэн, гэгээрсэн, ухаарсан" гэсэн утгатай үг. Будда Энэтхэгт МЭӨ 6-4р зуунд амьдарч байсан бөгөөд Энэтхэгийн Дорно зүгээс сургаалиа айлдаж эхэлсэн байна.
Буддистуудын хувьд Будда нь гэгээрсэн багшид тооцогдох бөгөөд ухамсарт бодгаль бүхий хүмүүнд харанхуйгаас, мэдлэггүйгээс, үл тоомсорлохоос үүдэлтэй зовлон шаналалаасаа өөрсдийн гарал үүсэл, заяа тавилангаа ойлгон дүгнэж цэгнэн хүсэл тачаалаа удирдан залах замаар бүрэн анхижрах, улмаар ариун дээд гэгдэх Нирвана төрхөө олоход арга замыг зааж чиглүүлэх үүрэгтэй гэж үздэг.

Буддизм from Википедиа

Түүх

Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутугтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.
Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд