Xvмvvн тєрєлхнтий ёс суртахууны сургааль болсон шашин хэмээх хvчин зvйл нь маш олон тєрєл байдаг бєгєєд тухай бvр нь баялаг тvvхтэй, учир зvйн нарийн уялдаатай байдаг билээ. Хамгийн солиотой, хамгийн утгагvй мэт хєнгєн чанарын шашныг хvртэл сайн судлаад, vvх тvvхтэй нь танилцаад ирэхээр гvн ухааны гайхалтай сургаалиудыг нээн илрvvлэх нь бий. Тэр битгий хэл шашны тvvхийг нэг л судалдсан бол таныг соронзон мэт татаж, бvvр балар эртний гарал vvсэл, гvн ухааныг нь ойлгохыг хvсэх эрмэлзэл зогсоо зайгvй чангаасаар байдаг ажээ. Ингээд элдэв зvйл нуршилгvйгээр хамгийн сонирхолтой тvvх, зан заншилтай хамгийн дайчин шашнуудын талаархи мэдээллийг танд хvргэж байна.

1. Mithraism
Есvс Марияагийн онгон биенд олдоод, хонины жvчээнд
тєрсєн гэдэг шиг Mithraism хэмээх энэхvv шашныг vvсгэгч бурхан нь
чулуунаас тєрєєд, тахилд єргєсєн бухыг єєрийн гараар алаад, цусан дээр
нь бvжиглэдэг гэсэн домогтой юм байна. Энэ шашин хаанаас vvсч
хєгжсєнийг хэн ч мэдэхгvй бєгєєд ямартай ч МЭ-ий 2-р зууны vед анх хэн
нэгэн нээн илрvvлсэн гэж vздэг. Ромын эзэнт гvрний ард тvмэнд, тэр
тусмаа цэргvvдийн дунд єргєн тархсан байсан аж.

Нэмж хэлэхэд тухайн vеийн Ромын эзэнт гvрний эмэгтэйчvvд шашин шvтэх, улс тєрд оролцох эрхгvй байсан бєгєєд зєвхєн улс тєрчид болон нєлєєтэй хvмvvсийн цэргvvд л сvм хийдийг барьдаг байжээ.

2. Greek Orthodox


Одоо энэ сvм хийдvvд нь жуулчдад зориулсан vзмэрийн газар болсон боловч
Mt.Athos сvмд нь уг шашны тєлєєлєгчид болсон номлогчид амьдарч, євєг
дээдэс нь хэрхэн далайн дээрэмчдийн дайралтад єртєлгvй vлдэж чаддаг
байсныг хvvрнэхийн сацуу дэлхий дээрхи хамгийн амттай талхаа тvгээж
суудаг гэнэ.

3. Tengriism буюу бєєгийн шашин
Манай євєг дээдсийн гол шашин болон бєєгийн
шашныг америкчууд ингэж тайлбарласан байх юм: Ази болон зvvн Европыг
эзэлж байсан Чингис Хаан, Турэгийн эзэнт гvрэн, Булгиарчуудын нийтлэг
зvйл юу байсан бэ? Тиймээ энэ бол мэдээж тэнгэрийг, байгаль эхийг
тахин шvтдэг байсан бєєгийн шашин нь юм. Тэнгэрийн сахиуснаас хєх чонын
хvчийг авдаг гэдэгтээ тэд гvн итгэдэг байжээ. Бєєгийн шашинтай хvмvvсийн
чухал зан vйл нь гэвэл Бирч модоор хvрээлэгдсэн уулийн оройд эрчvvд нь
гарч, модгvй байвал газар ухаж 1 бээрийн зайтай vр суулгаад хониор тахил
єргєдєг байсан аж.

Овог аймгуудаа нэгтгэ гэж тэнгэрийн айлдсан зан vйл
бол энэ гэж тэр
vеийн Монгол, Тvрэгийн удирдагчид vздэг байсан бєгєєд талын сvрэг чоно
Христийн шашинтнуудын хоньруу дайрч буйг тєлєєлєн ийн vйлддэг байжээ.
Тухайн удирдагч нь зан vйлээ буруу буюу амжилтгvй гvйцэтгэсэн тохиолдолд
ард тvмнийхээ тєлєєлєгчдийн гарт амиа алдах ёстой байсан аж. Энэ нь
хаад ноёдод ихээхэн дарамт учруулдаг байсан гэнэ.

4. Thuggee
Энэ шашны талаар ярихад алдарт “Индиана Жонс”
киноны нэгдvгээр ангийг танд сануулах нь зvйтэй байх. Хvvхдvvдээр хvнд
хєдєлмєр эрхлvvлж, хvний зvрхийг амьдаар нь сугалаад галд шатаахын
зэрэгцээ шившлэгтэй ус уулгаад хvнийг амьд “зомби” шиг болгочихдог гээд
энэ киноны vйл явдлуудын хэсгээс таны толгойд орж ирсэн бvхэн vнэн
болохыг энэ шашны тvvх батлах мэт ажээ. Thuggee нь байж болох бvх
тєрлийн хvчирхийлэл, солиотой vйлдлvvдийн дарь эх болох Kalid-ыг тахин
шvтдэг эртний Энэтхэгийн шашин юм.

Дээхэн vед энэтхэгийн Thuggee-чvvд 30.000 гаруй
харийн жуулчдыг хєнєєх зорилготой хагас цэрэгжсэн
арга барилдаа болон зохион байгуулалтай гэмт хэргийн бvлэг байгуулах
зорилгоор уг шашны зан vйлийг ашиглаж байж. Ихэвчлэн хvнээр тахил
єргєдєг боловч сул дорой биетэй, нойтон хамуу євчтэй хvмvvсийг
хэлтрvvлдэг байсан гэнэ. Тухайн vеийн Энэтхэгийн нийгэм их нууцлагдмал,
маш зохион сайн байгуулалттай байв. Энэхvv шашны нєлєє их хvчирхэг
байсан
учраас Thug гэдэг vг єдий болтол толь бичигт байдаг ажээ.

5. Sikhism
Vнэн сvсэгтнvvд сахал vсээ урт ургуулж, толгойдоо
шаргал єнгийн алчуур ороон анх загалмай хvртэх vедээ авч очсон чинжаал
хутгаа насан туршдаа биеэсээ салгахгvй байх ам тангараг єргєдєг байна.
Тэдний чинжаал хутгаа байнга биедээ авч явдгийн учир нь Монголчууд,
Муслимчууд болон Английн тvрэмгийлэгчидтэй тулалдахдаа хэрэглэдэг
байжээ. Энэхvv шашнаас Gatka хэмээх тулааны урлаг vvдэлтэй бєгєєд энэ
урлаг нь
дэлхийн 1, 2 р дайнд єргєн хэрэглэгдэж байсан ажээ. Тvvхийг сєхвєл шар
алчуураар толгойгоо боосноос єєр ямар ч хамгаалалтгvй чинжаалаар
зэвсэглэсэн 21 Сихизм vзэлтэн, Авганистаны 10000 гаруй цэрэгтэй тулалдаж
байсан гэх.

6. Шаолин лам нар
Шаолин лам нар бэрхшээлийг vл ажран хурц жад, сэлэм
мэтээр єєрсдийгєє бэлдэж байдаг билээ. Бараг бvх тулааны урлаг нь
Шаолины сvм хийдтэй салшгvй холбоотой байдаг бєгєєд тэндэхийн лам нар
орой нь гялалзсан халзан толгойгоороо эд юмс эвдэлж, хагалж бэлтгэлээ
хийдэг байна. Шаолинхны хvч тэвчээрийн утас хичнээн бат бєх бєгєєд,
тасрах гол нь хичнээн алсад байдгийг гайхдаггvй хvн ховор биз ээ. 1732
онд тэднийг дарахын тулд зэвсгийн эрдэмд сайн суралцсан Тєвд лам нарийг
Хятадын засгийн газар оруулж ирж байжээ. Мєн Хятадууд Шаолинг бут
цохихын тулд нисдэг тэрэг ч ашиглаж байсан гэнэ. Олон мянган удаа
сvйтгэж, шатааж байсан хэдий ч єнєєдрийг хvртэл сvм хийдvvд нь дахин
баригдаж vйл ажиллагагаа явуулсаар байгаа билээ.

No comments:
Post a Comment