Thursday, November 28, 2013

Төсөөллийн дүр зургууд ба зүүд- бидний уураг тархины хязгаарлалын нууцын нээлт )

Төсөөллийн дүр зургууд ба зүүд

Бид сурч байсан сургуулиa эргэн санаж дүр зураг нүдний өмнө буулгахад хэдий хэр хугацаа зарцуулах вэ? Хором. Дүр зураг шууд бидний тархинд хэлбэрждэг. Гэвч бид нүдээаньдаг. Бид нэг юманд хэсэг хараад нүдээ анихаар тэрхүү дүр зургийг  оюун ухаандаа бас л хардаг, мөн хэрэгтэй үед нь оюун ухаандаа дүр зураг буулгаж чаддаг болдог. Гэвч бас л нүдээ аньдаг.Тэр дүр зургийг сэргээн буулгаж байгаа эрхтэн нүд биш боловч бидний оюун ухааны, тархины хүчээр  яг харсан хэвээр нь бид дүр зургийг нь харж чаддаг билээ. Тэрхүү дүр зургийг бидний оюун ухаанд бүтээгч бол нүд биш  гэдгийг ухамсарлах нь утга агуулга материд тулгуур бүхий  ухамсар биш юм. Энэ бол бидний Almighty Lord ийн материээс хараат бус байлгахын тулд бидэнд бэлэг болгон бүтээсэн , түүгээр ухамсарлагдах бидний сүнс юм

  Зүүд бол энэ сэдвийг бүрэн дүүрэн ойлгоход чухал ач холбогдолтой.Үйл явдал, газар огторгуй, хүмүүс, мэдрэмж ба 3-лсан хэмжигдэхүүн зэрэг нь бүгд энэ дэлхийд байдаг чигээрээ зүүдэнд ордог. Хэн нэгэн зүүдэлж байхад яг бодит юм шиг байдгаар төдийгүй барагтаа бол бодит биш гэдэгт өөрийгөө итгүүлэхэд бэрх. Зүүдэнд бүх юм- орчин тойрон хүмүүс , үйл явдал бодит юм шиг өрнөж, зүүдлэгч нь тэрхүү хүмүүсийн нүүрэндэх сэтгэл хөдлөлийг хүртэл харж, гүйж байхдаа амьсгаадаж байгаагаар мэдрэн зүүдэлдэг. Зарим нь айдас түгшүүрийг мэдрэн аюулаас зугтан аюултай гэх дохио авч мэдэрдэг . Гэвч энэ бүхэн бодит юм шиг санагдан яаран гүйлдэж байгаа ч чи орондоо тухлан нүдээ анин хэвтэж байгаа билээ. Чи бүрэн төгс аюулгүй орчин тойронд байгааба хэн ч чамайг барих гээгүй, бороо ороогүй, нүүр тулан учирч байгаа аюул бүгд байхгүй. Түүнчлэн чиний зүүдэнд хэдэн цаг үргэлжлэн өрнөсөн үйл явдал хэдхэн минутын л зүүд чинь юм.Мөн хамгийн гол нь эдгээр бүх үйл явдал чиний оюун ухаанаар бүтээгдсэн юм. 
Зүүдний тухай онцлон тэмдэглэх нэгэн гол санаа бол- чи зүүдэлж байхдаа гадна ертөнц дэлхийн гаднах эд махбод элементтэй ямар ч шууд холбоогүй байна. Тэрхүү чиний өнгөрүүлсэн хоромд бодит амьдрал мэт төсөөлөл бүхий хором нь ерөнхийдөө бүхлээрээ ялгаа бүхий өөр байдаг юм. Чиний эргэн тойрон бүр эцэг эх чин өөр байж болдог. Чиний гэр орон айдас чин мөн өөр байж болно. Чиний хувьд нүдээ анин хэвтэж байгаа болхоор эргэн тойрноо харах ямар ч боломж байхгүй. Гэхдээ чи нүдээ нээсэн ч зүүдэндээ харсан орчин тойрноо харж чадахгүй. Чиний зүүдэндээ харсан цэцгийн үнэр маш тодорхой тод. Гэвч үнэн хэрэгтээ чи орон сууцны арван давхарт ханаар тусгаарласан гэртээ байгаа. Чи алим идэж байхдаа алим гэдэгт нь эргэлзэхгүй байна, гэвч заримдаа идэж байхад лийр гэдгийг нь харна амт нь алимийх болж гардаг. Гэвч лийрэн алим гэж байдгүй ба чи юу ч идэж байгаа биш харин орондоо унтаж байгаа билээ.
Зарим нэгэн зүүдэндээ өвчилж зовдог. Тэрүүгээр барахгүй гүйж байхдаа хөлөө шалбалан цус гарч өвднө. Урсаж байгаа Цусаа тогтоохыг оролдлж өвдөлтийг тов тодорхой мэдэрнэ. Чамайг хэвтэж байхад тийм юм ердөөсөө ч болоогүй. Чи өвдөлтийг үнэн голоор нь мэдэрнэ, гэвч биед чин ямар ч шарх шалбархай алга.
Гэхдээ яаж бодитоор тохиолдоогүй өвдөлтийг бодит байдал шигээр нь мэдрэх вэ? Хэьийн байдлаараа байдгаараа л орон дээр тухтай хэвтэж байж яаж алимний амтыг мэдэрч, айдаст түгшүүрт автан зугтахад сэтгэл хөдлөл санаа зовох гэх зэргээ бүрэн мэдэрч чаддаг вэ?Гэртээ орондоо унтаж байгаад хэдэн цагаар хязгааргүй мэт газар шороонд гүйснээ яаж тайлбарлах вэ? Энэ олон цаг бодит үнэндээ яагаад хэдхэн минут байдаг вэ?
Чи тэрхүү орчин тойронд байхгүй атлаа биднийг эдгээрийг бодит болж байгаа мэтээр мэдэрч харуулдаг хүч юу вэ? 
Энэ бол мэдээж бидний сүнсийг тогтмол хянаж биднийг эдгээр зүйлсийг мэдрүүлдэг бидний агуу ертөнцийн эзэн юм.Ийм байдлаар Аллах бурхан бидний оюун ухаанд төгс саруул тунгалаг үзэсгэлэнтэй сайхан дэлхйиг бүтээдэг, тиймээс мөн адилаар тэр саруул тунгалаг бөгөөд үзэсгэлэнтэй сайхан ертөнцийг бидний зүүдэнд ч бүтээдэг нь түүний хувьд маш энгийн амархан гэдэг нь гарцаагүй.
Бурхан бодит амьдрал дэлхий дээр ч зүүдэнд ч ижилхэн байгалийн үзэгдлүүдийг бүтээсэн- цахилгаан дохионууд.Бидний харж байгаа гэж бодож байгаа бүх юмс  зүүдэнд байдаг шиг үнэн хэрэгтээ цахилгаан дохионоос язгуур аван гарсан байдаг. Хүмүүс Хэдий 2лаа ч ижилхэн байгалийн үндэс шалтгаантай атал зүүдийг бодит биш харин энэ дэлхийг бодит гэж үздэг. Үнэн хэрэг дээрээ 2лаа ижилхэн хуурмаг байдаг.
Зүүдэнд цаг хугацаа өөр байдагтай адилаар сансар огторгуй ч мөн тийм. Физикчдийн хууль заримдаа ялгаатай байдаг. Гэвч эд нар бол чамайг зүүдэлж байхад чин чиний хувьд бодит байх тийм зүйлс.Байдал төлөв хэрэг явдал  нь чиний энэ хорвоог одоо мэдэрч ухамсарлаж байгаа ба чинйи зүүдний амьдралаас ухамсарлаж мэдэрч байгаа бүхэн ялгаагүйгээс хойш  чи энэ дэлхий гарцаагүй өөрийн чинь оюун ухаанд бүрэлдэн тогтсон тэдгээр дүр зургууудаас тогтдогийг ойлгоно.Тархинд чи сэрүүн бай зүүдэлж бай ялгаагүй мөн адилхан бие махбодийн идэвхит үйл ажиллагаа өрнөж байдаг. Чи ерөнхийдөө эдгээр идэвхит үйл ажиллагаануудын идэвхижил өсөлт нэмэлтийг өгч үүсгэж буй хүчин зүйл нь гэрлийн цацрагууд гэх мэтийн өнгөн талын гаднах нөлөө, түлхэц урмаар бий болдог гэж боддог.Гэвч үнэн хэрэгтээ нүдний болор туяанд орохоор тийм гэрэл байдаггүй,  эсвэл төсөөлөлдөө эсвэл зүүдэндээ чиний мэдрэмжийн дүр зургуудийг нэмүүлэн өдөөх  гарыг чин хатгах  өргөс ч байхгүй 

Энэ нь дараахийг төгс бүрнээр илэрхий болгоно:Энэ хорвоо бүтээгдсэн нь зүүд бүтээгдсэн замтай ижил адил юм.  Тиймээс чиний энэ дэлхийд харах дүр зургууд чин зүүдэнд чин хардаг дүр зургуудтай ижилхэн чиний хувьд хоосон хуурмаг үзэгдэл юм. Чи өөрийнхөө тархи толгойнд өсөн хөгжиж байгаа үйл явдлуудыг хардаг, тэдгээрт инээд хүрч, баярлаж гуньж эсвэл сэтгэл хөдлөлөө мэдэрдэг.  Гэвч Аллах бурхан тэр бүгдийг чиний оюун ухаанд бүтээдэг. Хэрвээ хүн таван мэдэрхүйгээ алдвал энэ хорвоо дэлхий нь орчин тойронд оршин байсаар байхад өнгөлөг төгс тунгалаг саруул хорвоо дэлхий тэр чигээрээ түүний оюун ухаанаас алга болно. Тиймээс нэг юмыг гаднаас нь хараад яг үнэн хэрэгтээ ямар вэ гэдгийг мэдэж олж авах нь боломжгүй зүйл юм.  Энэ нь Аллахын бидний оюун ухаанд бүтээж өгснөөр л хязгаарлагдаж оршин байдаг. Бид хэзээ ч, хэзээ ч бусад хүмүүс үүнийг харж чадхыг эсвэл бид гаднах байгаагаар  нь  жинхэнэ ижилхэн дүр зураг болох эсэхийг мэдэж чадахгүй. Та ч өөрөө хүн уураг тархинийхаа ганц ч хүрэхгүй хувиар энэ хорвоо дээр амьдардаг гэдгийг мэднэ, харин яагаад? мөн хариулт нь ижил билээ... 

No comments:

Post a Comment