Sunday, December 1, 2013

Бөө мөргөл: Үүслийн талаар

Нас барсан хүүг ээжтэй нь уулзуулсан Монгол бөөБөө мөргөлийн зан үйл нь монголчууд төдийгүй дэлхий дахины улс орнуудын байгаль дэлхий, уул ус, тэнгэр газар, өвөг дээдэстэйгээ харьцаж, шүтэн дээдэлж ирсэн агуу их зан үйл, ёс суртахууны өв их уламжлал билээ.

Бөө мөргөлийн үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан хүн, эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм.
Монгол бөө мөргөлийн зан үйлийг олон бөө судлаач, эрдэмтдийн судалж тодорхойлсноор анх эхийн эрхт ёсны үед хүмүүсийн оюун санааны хэрэгцээнээс үүдэн үүссэн тэнгэр шүтлэг гэж үздэг.
Бөөгийн мөргөлийн зан үйлийг монголын түүхийн үечлэл, он цагын дагуу үечлэн хуваан авч үзсээр ирсэн байна. 1959 онд бөө мөргөл судлаач, эрдэмтэн Ч. Далайнсудалгааны “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг нь 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөө мөргөлийн түүхийг таван үед хувааж үзсэн байна.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны үүсэл үе”
2. VII зуунаас Монгол Улсынхаа нэрийг “Юань” хэмээсэн 1271 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны хөгжил үе”
3. 1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны буурал үе”
4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг “ Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе “
5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг “ Монгол бөөгийн шашны усталын үе” хэмээн үечилсэн байдаг.
Монгол бөөгийн
зан үйлийг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна.
Ч. Далай “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”-дээ “Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж, харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна” гэж үзсэн бол С. Бадамхатан “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсч, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ. Х.Буянбат “Монголын бөөгийн шашний учир” -таа “Монголын бөөгийн шашин бол балар эртний нийгмийн эхийн эрхт овог төрлийн байгууллын үеэс эхэлж үүсэн бүрэлдсэн юм.” гэж үзсэн байна.

Монголын эрдэмтэд сүүлийн дөч шахам жилд бөөгийн шашныхаа үүссэн цаг үеийг тодорхойлохдоо эхэн үедээ бөөгийн шашин анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүссэн хэмээн үзэж байсан бол сүүлдээ эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэж лавшруулан үзэх болжээ. Бөөгийн шашин эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэсэн
үзэл баримтлал нь 8-р зууны үед Монголчууд онгон сахиусаа дүрслэхдээ “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийж, түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж шүтэн ” бишэрдэг байсан” гэж бичсэнээс гадна “Бөө дээлийн энгэрт хоёр хөхийг дүрсэлсэн дугаригийн дунд эхийн сүү, лусыг бэлгэдсэн цагаан, улаан манжгууд бэхэлсэн явдал нэлээд орнуудын бөө нарын хуяг хувцсанд байдаг болон Чукотын эрэгтэй бөө нар эмэгтэй хүний бүх үйлийг гүйцэтгэж байсан зэргээс үзвэл анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой.” Энэ зүйлүүдээс үзэхэд бөөгийн шашин анх эхийн эрхт овгийн үед эмэгтэй хүнийг хүндэтгэн дээдэлж байснаас анхны бөө нарыг эмэгэй хүмүүс байсан гэж үзэж болох юм.
Монгол бөө мөргөлийн язгууруудыг орчин үед халх, дархад, буриад, хотгойд, тува, урианхай гэж ерөнхийд нь 5 хуваан авч үзэж байна. Эдгээр язгууруудад нь олон овог аймаг, ястнуудаас бүрэлдэн тогтоно. Эдүгээ цагийн бөө мөргөлийг дэлгэрэн хөгжихөд дархад, буриад язгуурын бөө нар ихээхэн хувь нэмэр оруулсан.
Аливаа хорлол, муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугын эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлгэдэн дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг Номхон , Догшин хэмээн ангилан үзэж, дошгидийг нь “ Хар тэнгэрүүд хэмээн тахиж шүтэх болсон байна. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодын байрладаг зүг чигээр нь “ Хар зүгийн бөө ” хэмээн нэрлэдэг байжээ.
Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. Тэр үеэс Монгол бөө нарыг цагаан зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн хоёр ангилж үзэж ирсэн байна.

No comments:

Post a Comment