Thursday, December 5, 2013

Бурханы шашинтан

 
Бурханы шашинтанд орохын үүд нь аврал одуулах (итгэл) юм. Чин сэтгэлээсээ гурван эрдэнэд итгэгч бодьгалийг бурханы шашинтан гэнэ. Итгэл гэдэг нь гурван муу заяа болон түүний зовлонгоос айж, түүнээс аврах чадал гурван эрдэнэд байгаа гэдэгт итгэхийг хэлнэ.
Бурхан, ном, хуврага гурав нь:
Нирвааныг хүсэгчдийн аврал юм.
Гурван эрдэнэд итгэсэн бол хориглох зүйл нь
Бурханд итгэвэл ертөнцийн бусад тэнгэрт итгэж болохгүй (Махашивари, ертөнцийн сахиус, лус савдаг, тэнгэр) аврал эрж, мөргөж, тахиж болохгүй.
Номд итгэвэл амьтанд хор хөнөөл хүргэхийг тэвчих (жижиг өт шавьжнаас эхлэн хүн алах, тэдгээрийн амь нас, биед хохирол учруулах, хорлох сэтгэл төрүүлж болохгүй)
Хуврагад итгэвэл тэрсүүтний нөхөртэй үл найзлах (ном сургаалийг буруушаагч, буруу үзэл бодолт, үйлийн үрд үл итгэгч, түүнчлэн хулгайч, дээрэмчин, зальхай этгээдтэй нөхөрлөж болохгүй)
Гурван эрдэнэд аврал одуулсан бол заавал биелүүлэх гурван зүйл
Бурханд итгэвэл бурханы хөрөг төмөр, шавар гэлтгүй түүнийг хүндлэн бодит бурхан шиг санах.
Номд итгэвэл номын 4 үсэг болон түүнээс дээшхийг хаях, гишгэхийг тэвчиж эрдэнэт номын бодлыг үүсгэх
Хуврагат итгэвэл лам хувцас өмссөн төдийг хүндлэн, хуврага эрдэнэ мэт бодох.
Гурван эрдэнэд аврал одуулсаны 8 тус эрдэм нь:
1. Бурханы шашинтанд багтана
2. Сахил бүгдийн суурь болж өгнө
3. Нүгэл хилэнцээ багасгаж, арилгах болно
4. Буяныг асар ихээр хураана
5. Хүн болон хүн бусын барцад саад, хорлол үл ирэх
6. Санасан бүхэн бүтнэ
7. Дараа төрөлдөө муу заяанд үл унана
8. Бурханы хутгийг олох ач тус 8 байна.

No comments:

Post a Comment