Friday, December 6, 2013

Бөө мөргөлийн ёс жаягаас

Бөө мөргөлийн тахилгын жаяг ёс нь нэн эртний хүмүүсийн өнгөрсөн цаг хугацааны өвөг дээдсийн сүнс болон тэнгэр газар ус галд эргэсэн онгон хэмээгчид хүндэтгэл үзүүлдэг зан үйл юм. Энэ онгон хэмээгч нь өөрийн яс үндэс нэр овогтой настай байдгаар онцлог бие биенээс ялгаран тэнгэрийн орондоо оршин эргэдэг. . Бөө мөргөлийн жаяг ёсыг гүйцэтгэх эртний дуудлагуудад маш их зүйлийг тайлбарлан дурьдсан байдаг тул бөө мөргөлийн жаяг ёсыг судлагч нар бөө удгануудаар онгоны онгодыг буулгаж хэлэлцвэл тайлбар их олдоно.
Удган бөө нар бусад хүмүүсээс мэдрэмжээр илүүтэй байдаг тул элдэв гэрэл(гэрлийн туяаны задрал) хардаг, орон зайд эргэж буй дуут бөгөөд био соронзон урсгалуудын чимээг тодхон сонсдог(буриадаар дуулддаг). Иймээс 3-5 насандаа илүү мэдрэмж нь өндөр хөгждөг тул тэр үед нь хүлээлгэ хэмээх бөө мөргөлийн тайх хийдэг ёстой байжээ. Хүлээлгийн өндөр тайх тахилга нь тэр тэнгэрийн тамгатныг 43-45 нас хүртэл хугацаагаар хүлээлгэсэн зүйл юм даа. Одоо би ухаалаг, төгс төгөлдөр хүмүүсийн амьд бие мэдрэмжийг өөрийнх нь удмын тэнгэрлэг онгон(сүнс)-той холбож тоосруулан тэтгэж удирдан гаргаж байна. Маш сайн үр дүнд хүрч байгаа. Үүний нэг жишээ нь олон түмний танихаас Арго багш юм. Арго нь өөрийн явуулдаг хэл сурах аргаа олон түмэнд хүргэж буй багш хүн. Энэ үйл ажиллагаандаа уг гарвалынхаа тахилгын ёсыг гүйцэтгэн өөрөө өөрийгөө энергижүүлж гэрэлтүүлэн алдааг хянаж зөв төгс шинж рүү явж нисч байна. 21-р зууны монголчуудын өмнө ухаалаг төгс төгөлдөр шинж чанар бүхий эрдэм номтой эв эетэй уламжлалт ёсоо дээдэлсэн эрхэмсэг байх нь чухал болжээ. Удган бөө хүн өөрөө бөөгийн дуудлагаараа бясалгалд ордог. Энэ чанараараа бөө мөргөлийн жаяг ёс нь янз бүрийн бясалгалуудын өвөг юм. Бөө мөргөлийн жаяг ёсонд эртний нар сар ододыг дуудах, хүндэтгэл үзүүлэх тахилга гүйцэтгэдэг нь Исламын мөргөлийн шинж чанартай ажээ. Иймээс лалын мөргөлтний эртний өвөг нь болж байна. Бөө мөргөлийн тахилгын ёсонд тэнгэрийг дээд орон нутаг минь гэж дуудаж ёс жаяг гүйцэтгэдгээрээ Загалмайн шашны өвөг гарвал нь болж байна. Уул ус нутагт эргэгч эзэн сүнсийг дуудан гуйж номхруулах тайх тахилга үйлдэх горим, жаяг заншлаараа бөө мөргөлийн тахилгын горим нь буддизмын өвөг ёс жаяг болж байна. Бөө мөргөлд сүнсийг бодит болгон төмөр, мод, чулуунд шингээх ойлголт бас бий. Эдгээрээс дүгнэхэд эртний бөө мөргөлийн жаяг ёсыг дээрх шашингууд хүн төрөлхтний хөгжлийн явцад хөгжүүлж дээшлүүлж цаг үедээ тааруулан зохицуулж үүсч хөгжжээ. Тэгэхээр бөө мөргөл нь бөөн хүмүүний тэнгэрийн өвөг дээдэсдээ өргөдөг тахилгын эртний ёс жаяг юм. Иймээс бүх шашны өвөг шашин юм. Бөө удган нь тэнгэрийн элч шахар төлөөлөгч. Тэр тэнгэртэй хөөрөлдөнө, даалгаврыг гүйцэтгэнэ, мэдээлнэ, тэнгэрийн хүмүүсийн үр хүүхдэд тусална, бас сургана, бас хамгаална. Өөрөө алдаа гаргавал өөрөө цээрлүүлнэ. Тэнгэр түүнийг цээрлэнэ.Тэр элч хүн төрөлхтний үүсгэсэн муу юмнаас хол ариун байх ёстой. Жишээ нь: Миний удмын хувьд Баянбаавай заарин нь: архи уухгүй, тамхи татахгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, завхай зявахгүй г.м шахаа тангарагтай ажээ. Бөө хүн болохоор тахилга хийлгэх айлын онгоны онгодыг буулгахад архи нэрмэл ууж алуулсан шатаалгасан дайдын эзэд их байдаг нь аюултай. Тиймээс уул овоо, тэнгэрийн нутгийн эздэд цай сүү өргөх нь тун сайн. Тэр эзэд цэвэршиж эрүүл саруул гэрэл гэгээтэй болдог. Ийм болсон үедээ үр удамдаа тусалдаг юм шүү дээ. Энэ дэлхийд буй шашингууд бүгд бөө мөргөлийн тодорхой шинж чанар дээр үүссэн учраас бөө удган хүмүүс бүх шашны явуулж буй ёс жаягийн эртний тэнгэрийн өвөг дээдэстээ мэдээ өгөх, тэдгээрийг эв эетэй байлгахыг тэнгэр эзэн Модун чанугаас гуйх хэрэгтэй. Модун чану хаан маань 33 мэргэн цагаан бэхэтэй. Малхудун чану бэхэ нь Мал уулын эзэн Ата тэнгэрийн эзэн гэж эргэдэг. 1923 онд Улз нутагт ирж Монголд дагаар орсон буриадууд 1927 онд Малхудун бэхэд улаан бухаар тайх тахилга өргөж нутаг гуйж авсан түүхтэй. Хушин уулын тахилгыг авч явсан хар ямаа сахиуст хар ямаан удган(халх) гэгчээр буулт хийлгэж хөөрөлдсөн гэдэг яриатай. Хар ямаан сахиусыг Дорнод Хэнтий чиглэлийн халх Хиад монгол бөө нар Дамдинбишрэлт гэгч төвд ламын уншлагыг холдуулж авч явдаг байжээ. Энэ чиглэлийн дуудлага тайхад Өндөрхаан уулын Түмж удган ээж, Мандалхаан уулын Цоглууна удган ээж, Онон мөрний Хаугшуу удган зэрэг дуудагддаг даа. Хатуу ширүүнээр эргүүлж болохгүй, зөөлөн эргүүлбэл хур бороотой байдаг. Малхудун чину Малахан ууланд тахилгатай. Хүн гүрний Модун чану хааны үеийн нэлээд тэргүүн бэнхэ. Бэхэ гэдэг нь зөнч мэргэн хүнд олгодог тэр үеийн цол гуншин ажээ. Монголын их бэхэ нар нь Мухамед, Настродамус нартай эн зэрэгцэх чадвартай учир монголчууд учир монголчууд мөнх хөх тэнгэрээс ирсэн бас тэнгэртээ морилдог учир ийм юм. Аливаа шашныг хольж болохгүй биз. Тус тусад нь эв эетэй ёс горримоор нь зөв авч явах нь зүйтэй. Тийм учраас буриадууд бөө, лам хоёр ххүгээ хар луу өдөр уулзуулж хоюуланг нь галдаа тэнгэртээ мөргүүлдэг байжээ. Хар луу өдөр шашин дацан хийдэд бөөгийн мөргөлтөн явахад онгод уурладаггүй учиртай. Бөө мөргөл нь ерөнхийдөө Лалын шашин, Загалмайн шашинтай сүнслэг тахилгатай учир таарч тохирч явдаггүй. Бие биеэ эрхэмлэн хүндэлцгээж оршин эргэдэг. Харин шарын шашинд болохоор нэг л биш ээ. Би өөрөө ч мэддэггүй, мэдэхийг бас хүсдэггүй, бас түүгээр оролддог ч үгүй. Байх ёстой бол байж л байг. Нэр хүнд нь олон улсын хэмжээнд их унасан, орос англи хэл дээр унших зүйл багатай. Эмх цэгц жаяг ёсоо баримталдаггүй, замбараагүй, хиртэй, тоос шороо ихтэй, хөлс шивэр үнэртсэн хачин хүнийг лам гэх номногчтой, нэг л тиймхэн эд л дээ. Энэ нь Монголд байгаа дүр төрх нь. Гэтэл Ага, Ивэлгэ Тува, Халимаг, Швейцарьт бас өөрөө дацан хийд цэвэр цэмцгэр, лам шивэр хөлсгүй навсгар биш эрхэмлэн хүндэтгэмээр шинж чанартай. Төвд, Утайд байгаа ламнар бол бүр монгол лам нараас дор тоос шороо хир буртаг шивэр хөлс . . . ай хөөрхий мэдэхгүй. Энэ шашин энэ өнгө төрхөөрөө өөрөө өөрийгөө цаг үеэс тасалж Ермитаж музей болж зуунд мөнхөрч байна уу даа. Монголын бөө мөргөлийн жаяг ёсонд хөгжин цэцэглэж байсан үе нь Хүн гүрний Модун чану хааны үе. Чингис хаан өөрөө зал барьсан хүн тул тэнгэртэй хөөрөлдөж, хэлэлцэж явсан хийгүй хаан. Энэ хааны үед Тэв тэнгэр буруу бодол хөтөлж хаанд нугаслуулж цээрлүүлдэг нь тэнгэрийн ёсоо. Өгөдэй, Мөнх, Гүег Хубилай хааны үед бэхэ нарын сургаалаар хаад тунгаан болгоодог байжээ. Хубилай цэцэн хаан Пагва ламыг хаан эцэг Чингис тангад түвдэд хорлуулсан учир түүнийг давтуулахгүйн тулд хажуудаа байлгасан гэлцэх түүхтэй ч Монгол хаадын удмын тэнгэрийн сүмийг босгож Юан гүрний бахархал болгожээ. 21 зуун нь тэнгэрийн орны тэтгэлгийн зуун учраас түүний элч шахар бөө удган нар минь тэнгэрийн тахилгын нэрийг өндөрт өргө зөв төгс төгөлдөр ухаалаг гэрлээ цацруулж явахыг хүсье. МӨн монгол түвд лам нарт цаг үедээ таарч соёлтой, ядаж хир шивэргүй ариун ёс горимоорооо явахыг хүсье. Монгол хүн таныг тэнгэрээс Модун чану хааны 33 бэхэ нар, их хаад хатад нисдэг бөө нарын онгон болсон онгод тэтгэж эргэдэг шүү. Та тэнгэрлэг Монгол хүн учраас төгс төгөлдөр, эв эетэй амар жимэр, ажилсаг чамбай аж төрөөрэй. Монгол төр минь Монгол орондоо Монгол 18-аас дээш насны бүх хүнийг ажилтай байлгаж цалинтай л болговол монгол хүн амар жимэр хараат бусаар амьдарна шүү дээ. Зөвлөмж Хүн эрүүл энх урт удаан амар жимэр аж төрж явахад баримтлах ёс жаяг зан заншилыг айл өрх аав ээж, нутаг нугынхан тодорхойлж гаргах оюун ухаандаа багцалж явах хэрэгтэй л дээ. Хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлэх хүн шиг хүн өсгөж тавих учиртай. Хүн өөрийн амьдарч буй орчин цаг уурт тохирсон хувцас өмсөж байх, цаг уурт тохируулж хооллох, угсаа удмынхаа уламжлалт хоолыг өөрийн ажилд тохируулж тааруулж хэрэглэж сурах нь чухал. Одоо монголчуудын дунд хооллолтын алдааны өвчлөлт, даарч хөрснөөс үүссэн өвчлөлт их байна. Үүнээс гадна орчны өвчин хэмээх харшлын гаралтай хордолготой хавсарсан өвчлөлт өнгөрсөн өвөл хотод их байлаа. Үүнийг халуун бүлээн сүү маг сайн илааршуулж бие сэргээж байв. Халуун бүлээн сүүг орой унтахдаа 0.5 л хүртэл ууж хэвших нь дээр. Энэ бүлээн сүү нь хотын утаатай агаараас үүссэн харшил, амьсгалын замын хордлогыг сайн дарж байлаа. Эрүүл явахад дулаан хувцас тун хэрэгтэй. Шагай, өвдөг тун их даардаг үе юм. Үүнийг дааруулахгүй байх нь тун хэрэгтэй. Хүн эрүүл явахад тухайн орон нутгийн цаг уурт тохирсон хувцас, хоолыг хийж буй ажилдаа тааруулж хэрэглэж байх нь чухал даа. Ходоодондоо хоол ихдүүлж болохгүй. Ходоодны 2/3% -ийг эзэлж байхаар л хоолож байх нь дээр. Удмын уршиг ёслох ёсолгоо. -Хүүхдийг төрөхөд угаах ёс нь урд насны гайг арилгаж буй хэрэг юм. Шагайтын ясны шөлөөр угаадаг. -Шинээр төрсөн хүүхдийн ихэс болон бага зэрэг цус нөжтэйгөөр эсгий цагаан уутанд 9 эрдэнэ, 5 будаа тариа, торго дурдан, алт мөнгө гурил будаа талх шар тос өрөмтэйгөөр эцгийн тохойгоор 3 тохой газар малтаж булаад газар дээр нь гал түлж хиншүү хярвас гаргадаг. Энэ газрыг тоонот гэдэг. -Хүүхдийн цөвөлсөн хүйг хонины ноосонд боогоод ээжийн бүсэнд зангилаад дэрэн дотор нь хийдэг. Сэвлэгийг нь сүүлднь хийдэг. Нэгэн ээж 9 хүүхдийнхээ хүй сэвлэг 2 нэг бүсэнд дараалуулаад зангилдаг. Ээж нь дэрлэж унтдаг. Үр хүүхэд ямар яваа нь ээжид унтаж байхад нь мэдэгдэж байдаг ёстой. Тэгээд цаашид охин үрийг бүсгүй шиг бүсгүй эх хүн болгож өсгөх, хүүг эр шиг эр болгож өсгөх үүргийг тэнгэрийн дор эх эцэг хүлээдэг. 16 насанд нь хүү, охиноо түмэнд тустай төрд нэмэртэй, тэнгэр заяатай сайн хүн болоорой гэж ёслоодзаяа тавиланг нь тэнгэр газар ус галдаа даатгадаг байжээ. Цаашлаад гэрлэх ёс залгаад явна хө. Ураг баридах ёс гээд л явна шүү дээ. Ураг төрлийн хол нь дээр Ус нутгийн орй нь дээр . . . . . гм Монгол хүний монгол гэж оршин тогтнох ёс жаяг тотема(билэгдэл) төгс төгөлдөр тансаг арвин баян учир монголчууд бидний бахархал. За яах вэ дээ, өнөө маргаашдаа дээрээ суудлаа олохгүй дороо гүйдлээ(явдал) олохгүй бага зэрэг салхитай л байна. Салхи намжиж хур бууж монголчууд бид амар жимэр тансаг баян амьдрах болно. Буриад ястан бид уул нь Заяан Наваа гэдгээс гаралтай. Заяан Наваа нутагтаа тэнгэрээс 9 цагаан морьтой, 9 цагаан хөвгүүн бууж, тэндээс Цаст цагаан уул(Гималай)-ыг давж Сандалт хааны хамгаалагч хийж байгаад догшин харгис хаанаас хүүг нь хулгайлж аваад Таян агуйд авчирчээ. Өөрөө мөрдөгч мөчлөгч нараас зүг буруулж зугатсаар Байгал далайн эрэгт ирж хун шувуутай сууж 11 хүү төрж түүний нэг хүү Баргадбаатарынд охин Алун удган төрж, тэр Алун гуа нь Добу мэргэнтэй сууж 5 хүү төрүүлсний отгон хүү Бодончир муухаагийн удам Боржигон түмэн үүсчээ. Добу мэргэн Хиад ястан Бөртугийн удам. Бөрту чину нь тэнгэрээс ирсэн Алтан сандалт хааны удам ажээ. Бөрту чинугийн хүүхэн Маралгуа нь Эвихэн(Эвенкен) хэмээх овогт хамниган(нэн) үндэстний үр удам. Эвенкен түмэн нь Амур мөрний адаг, Эргүн хунгаар нутаглаж байсан, одоо ч байна. Эвихэн овогт хамниган түмнээс Индианууд нүүдэллэж тасарч үүсчээ. Энэ эвенкенүүд нь Манчаарай хэмээх бөөгийн онгод дуудна. Манчур овогт эдгээр угсаанаас Манжууд үүссэн гэх домог байдаг. Манч- Манчаарай- Манжаалай- Манж Удган би асуудал дэвшүүлж байна. -Ертөнцийн эзэн Есүс мөн үү? -Ертөнцийн эзэн алтан сандалт хаан Батулкен хэмээгч үү? Батулкен хэмээх алтан сандалт хааныг тэнгэрээс илгээсэн тэр эцэг эх нь хэн бэ? Тэгэхээр хүн төрөлхтөн бид сармагчинаас гарал үүсэлгүй. Энэ дэлхийд амьдарч буй хүмүүн төрөлхтөн бид нэгэн өөр гариг ертөнцөөс иржээ. Тэгээд л тэр лүү эх эцэгтээ, удам судар угсааруугаа бүгд л тэмүүлж тэдэндээ цай хоолоо өгч, бас тэд нь гай зовлон гамшигаас дэлхийтэй маань хамгаалж бас бидний үр минь цус минь эвий эвий гэж харж сарыг элчээ болж харуулж бүүвэйлж манаж байдаг биз ээ. . . Сар бол тэнгэрийн цаг. . . Од мичид бол дохиолол . . . Нар бол илч дулаан. . . Бөө мөргөлийн тухай Би удган хүн л дээ. Бөө мөргөлийн жаяг ёс дотор бөөгийн өвчин хэмээх зүйл яригдах юм. Үүний тухай ярилцъя. Бадамын Балжид хэмээх харнууд дархад овогтой 43 настай. Энэ 13 жил Шархадны эмнэлгээр явж эмчлүүлж байжээ. Өвчний шинж нь: Хараа хурц, олон үгтэй, ууртай, хоол голдог, бүх зүйлийг өмхий байна гэдэг г.м –ээр Эмчилгээг хавар, намар 2 хэвтүүлж эмчилсэн. Эрүүл саруул болоогүй ч гайгүй хө. Энэ хүнд юу болов гэвэл Бөөгийн өвчин хүрчээ. Энэ хүнд бөө удган хараал хийгээд өвчилөв үү гэвэл үгүй. Бадамын Балжид гэх 43 настай харнууд дархад овгийн энэ хүнд өөрийн овгийн удган Амжийн тоос дарж биеийн энерги(дулаан) алдагдаж хортой ховс, гадны нөлөөний бясалгал(сөрөг бясалгал)-д орсноос өвчилжээ. Амжий удган нь 1730 онд байсан 40-өөд настай байсан. Одоо онгон уг гарвал болж эргэж байна. Энэ хүн маань удган бөөд хандах үүрэгтэй. Үүнийг угтаж хүлээж авсан удган бөө нь үзэлдээ харахдаа Амжий удганы онгонд хүнд өгөөд болох уу аль эсвэл Амжий удганы тамгатан юм уу гэж үзээд буусан буулт дээр нь тахилгын таарсан ёс жаяг гүйцэтгэж өгөх нь түүний тэнгэрийн орон зайн өмнө хүлээсэн үүрэг нь. Энэ эмэгтэй эхний удаа зул тахил татаж угийг нь аргадаж тойлох сэржим өргөх дуудлага(эргэх орон зай)-ыг нь гаргах, угаалганд оруулах, дуудлагыг орны тэнгэр уул ус нутгаар нь эргэлдүүлж онгодын өөрийн үглэн дуулахыг сонсож, гэрлийн өнгийг харж, өндөр нам айзмыг хэцэндээ тааруулж явуулна. Хэцний айзам цаадах дал авиа эгшигтэй таараагүй бол удирдаж байгаа удган өөрөө унах эсвэл өөр уг дайрах аюул байдаг. Иймээс хүний тахилга хүнд, жаяг ёс гүйцэтгэж байгаа бөө нар нь ар тал, үр хүүхэд, ах дүү төрөл садан, эд хөрөнгө, ажил төрөл, нутаг нугаа, өөрийгөө маш сайн хуяглаж хүрээлж манаж хамгаалж дархалж байх учиртай байдаг. Өвчтэй хүнийг 3-н голын чулууны, хадын чулууны, хар нүхний чулууны угаалга(хорхогт)-д оруулж биеийг нь ариулаад сүнсийг нь дуудаж тогтоогоод өгөхөд сэргээд ирдэг. Тэгээд араас нь эм тарианы эмчилгээ, рашаан шавар ус, сэргээх бариа засал, уламжлалт эмчилгээнд явахад босоод ирдэг болсон цаг шүү дээ. Тэр үнэхээр их нүгэлтэй л бол лам бурханд хандаж нүглээ арилгаж буян хайх учиртай. Тэнгэрийн доорх нүгэлд худал хэлэх, хулгай хийх, архиуух, тамхи татах, завхай зайдан явах, шунах, хүнийг дайран доромжлох(рекетлэх), мөн далд дарамт учруулах, ванфирчлах(бодлогогүй энерги сорох) зэргийг оруулж болох юм. Нүгэл хилэнц байхгүй бол хэрэггүй шүү дээ. Дайнд яваад ирсэн цэрэг эрийн эхнэр нь өвдсөн чинь хийдэд суусан гэх лам эр чиний нүглээс боллоо гэж хэлж байжээ. Тэр цэрэг эрийн эхнэр тэр лам хэмээхийн садан ажээ. Тэгээд тэд салж, хоёр хүү нь эхдээ үлдэн нүгэлтэн гэх цэрэг эр Эрээнцавын төмөр замд ажиллахаар оджээ. Нүгэл ихтэй гэж толгойд нь бодсон учир хүнтэй суусангүй насыг элжээ. Гэтэл “У” бүсгүй сүрьеэтэй, хамт өссөн хүүхдүүд бас сүрьеэтэй ийм л нэгэн түүх, Дилав хутагтын шавь хэмээх лам гуайн аврал . . . Төрийн даалгавраар түмэн олны төлөө, эх орны төлөө дайсан японыг алсан цэрэг эрд нүгэл байхгүй. Тэнгэр түүнийг тэтгэж яваа. Ийм учраас бөө мөргөлд БУРУУД ХАТУУ ЗӨВД ЦЭЦЭН гэх үг бий.

No comments:

Post a Comment