Thursday, December 5, 2013

Онгодын тухай

Эрт балар үеэс л далд ертөнцтэй харьцах чадвартай монгол бөө (бөгө, бэгэ, бэхү, бэхэ) нар төрсөөр байсан билээ. Бүр 100 мянган жилийн өмнөөс л далд ертөнцтэй холбогдож ирсэн болов уу. 60 мянган жилийн өмнө болсон нэгэн мөстлөгийн үеийг давж гарахад тэнгэр тэтгэж байсан болтой байдаг.
Онгод нь урд үедээ бэхи, мэргэн, бөө нар байсан хүмүүсийн сүнс байх юм. Түүнээс гадна эзэнт улсуудын хаадууд, аймгийн хангууд, ноёдууд зэрэг язгууртнууд, тэдгээрийн зарим хатад, үе дамжсан уран дархачуул, бариач илээч нар, монгол төрийн зүтгэлтнүүдийн сүнс “онгод” болох бололцоотой байдаг байна. Тэдгээр амьд ахуй цагтаа тэнгэрийн тамгатай төрсөн хүмүүсийг нарт ертөнцөөс халихад нь Эрлэг хан өөртөө ирүүлж түүний цаашдын ирээдүйн амьдралыг нь зохицуулах бүрэн эрхгүй байдаг байна. Иймээс тэд өнгөрснөөсөө хойш амьд ахуйдаа хийж бүтээсэн үйлийн үр, олондоо байгуулсан гавьяа зүтгэлийнхээ хэр хэмжээгээр зохих зэрэг зиндааг эзлэн далд ертөнцөд оршдог байна. Тэнгэрийн тамгатай бүхэн бөө заарин болж байсангүй. Мэргэн, дархан, бариач домч нар эрт үеийн өвөг дээдсийнхээ татаж авснаар уугуул нутгийнхаа уул усанд хэсэг хугацаанд оршоод өөрсдийнх нь үр хойчис цаашдаа хэрхэн тэтгэснээр эрчим хүчээ авч дээд огторгуйн орон зайд гартал дэвшдэг байна.
Далд ертөнцийн тэр тоолшгүй олон төрлийн орон зайг монголчууд бид “ТЭНГЭР” гэж нэрлэж иржээ. Дээш харахад хөхрөөд байгаа хоосон орон зайг заасан зөвхөн тэр л утга санааг агуулсан үг биш болтой юм. Дайдын 77-79(33+44) тэнгэрүүд, Лусын 81-89(44+44) тэнгэрүүд, Дээд (55+44+77+99) тэнгэрүүд гэх жишээтэй ялгагдана. Тэр тэнгэрүүдэд байрласан онгод бүхэн өөрсдийгөө “тэнгэр” гэж дуудуулах, тэдгээр онгодтой харьцах бөө нар ч бас “тэнгэр” гэж дуудуулах учиртай байдаг байжээ.
Бусдад ихээхэн хор хийж явсан зарим онгод нь ус нутгийнхаа уулсын гуу жалгаар амьгүй байгаа мэт байрлах жишээтэй. Мөн зарим нь тэнгэрийн тамгатай төрсөн өөрийн үр хойчсын аль нэгнийх нь нуруунд наалдан эрчим хүчээр нь тэжээгдэн явдаг болтой байх юм. Тэр нь үзмэрч идтэй хүмүүсийн нүдэнд “хувхай араг яс нуруундаа үүрсэн хүн” яваа мэт харагддаг байна.
Онгод гэдэг нь тэгэхээр тэнгэрлэг явсан хүмүүний оюуны сүнс, тэнгэрлэг мөн чанар нь байх юм. Бөөгийн буултаар онгод буулаа гэж бодоход тухайн бөөгийн тархинд тэр цаг үеийн мэдлэг чадварыг тусгасан оюун санаа ирэх боловч элдэв авир ааш араншин нь буудаггүй. Бөөгийн онгодод түүний амьд ахуй үедээ эзэмшсэн мэдлэг оюун нь 100% өвлөгдөж байхад, зан авир суртахуун нь 8 настай хүүхдийн энд хүрэхээр л байдаг байна. Түүнийг нь тухайн буулт хийж байгаа бөөгийн авир ааш араншин нөхөж бүрэн цогц болгон гаргадаг. Иймээс онгод нь бөө болгонд буухдаа ижил ааш авир гаргах бололцоогүй байх юм. Буултын бөө нь энгийн номхон даруй ааш авиртай нэгэн бол тэр онгод нь нэг янзтай, харин хэрцгий догшин авиртай бол бас өөр, танигдахгүй ааш авиртай байж болдог нь ийм учиртай ажээ.
Харин гэрийн шүтээн болгож бүтээсэн тахилгын эд зүйлсийг онгон гэнэ. Халх зоны гал голомтын шүтээн болж ирсэн Бөртэ чоно онгон, Эмгэлжин буурал ээж онгон, Эвэрт хар онгон гэх мэт онголж тахьсан эд өлгийн зүйлүүд “онгон” болдог. Тэдгээр нь өөр өөрийн үүрэг хариуцлага, зорилготой байдаг байсан байна.
Алтан ургийн хиад яст зоны тахилгатай “33 Хан бөө тэнгэр” гэж байдаг байна. Энэ тэнгэрийн түлхүүрчин нь өнөөгөөс 3500-5000 жилийн өмнөх үед хамаарах Бөртэ чоно байдаг байна. Чонон сахиусан унаа хөлтэй Бөртэ нь хүмүүний агуу их хаан гэгдсэн Алтан сандалт Бату(Батулкен) хааны отгон хүү байжээ. 33 Хан бөө ноён тэнгэрт халхын бөө нарын тэнгэрийн үйлийг дааж харсан Залман ноён, мөн тэнгэрийн онгодын тоос буртаг үргээгч Хар бүргэд шувуу ноён нарын зэрэг 33 хан бөө нар суудлаа эзлэн оршдог байна.
Хүн гүрний их эзэн хиан яст Модун чину бас 33 мэргэн бэхи нартай байжээ. Тэдгээрийг цагааны талаас Бэгзүтул бэхү, харын талаас нь Малхундун бэхү нар тэргүүлж байжээ.
Хамагмонголын их эзэн Хабул хаан бас 33 бөө ноёдтой байсан. Бөө ноёдын ахлагч нь Хабул хааны төрсөн дүүгийн хөвгүүн, хааны зүүн гарын бөө ноён Ц нь байсан байна.
Их Монгол улсын эзэн Тэмүүжин ЧинГис хаан дээд тэнгэрийн түшиг болсон 88 ноёдтой байжээ, тэднийг 95мянганы ноёдууд гэж сударт бичиж үлдээжээ.
Монголын Нууц Товчоо
Бусад эх сурвалжаас



1
Мэнлиг эцэг
Мөн л хээ эцэг
2
Боорчи
Бурчи
3
Мухулай гоо ван
Мухал хүй ан
4
Хорчи
Хурчи
5
Илугай
Илхий
6
Жорчидай
Зорчтай
7
Хунан
Хунан
8
Хубилай
Хувил
9
Зэлмэ
Залам
10
Түгэ
Түгээ
11
Дэгэй
Даахий
12
Толун
Тулан
13
Yнгүр
Өнхөр
14
Чүлгэдэй
Цул хээтэй
15
Борохул
Бурхул
16
Шигихутуг
Шийг худаг
17
Хүчү
Хүч
18
Хөхөчү
Хөгц
19
Хоргасун
Хорго сүүн
20
Yсүн
Үсүн
21
Хуилдар
Хуйлдар
22
Шилүгэй
Шөлхий
23
Жидай
Зээтэй
24
Тахай
Та хай
25
Цагаан гуа
Цагаан ов
26
Алаг
Алаг
27
Сорхан-шара
Сурхан шар
28
Булугун
Буулгана
29
Харачар
Хар цар
30
Хөхөчос
Хөх зүс
31
Сүйхэтү
Сүйхт
32
Наяа
Аяга
33
Жунсо
Зөн сүй
34
Хүчүгүр
Хүч хүр
35
Бала
Бал
36
Оронартай
Ор нартай
37
Дайр
Дайр
38
Мүгэ
Мөх
39
Бужир
Буу зээр
40
Мүнгүүр
Мөнх хүр
41
Долоодай
Долоотай
42
Бөгэн
Бүхэн
43
Худус
Гудас
44
Марал
Марал
45
Жибгэ
Живхээ
46
Юрүхан
Юул хаан
47
Хөхө
Хөх
48
Зэв
Зав
49
Удутай
Одтай
50
Бала-чэрби
Бэлчарби
51
Хэтэ
Хэт
52
Сүбээдэй
Сүвхээтэй
53
Мөнх
Мөнх
54
Халжа
Халз
55
Хурчахус
Хурчихус
56
Гэүги
Хүүхий
57
Бадай
Битий
58
Хишилиг
Хишиглэг
59
Хэтэй
Хээтэй
60
Чаурхай
Цаг уурхай
61
Хонгиран
Өнгөрөн
62
Тогоонтөмөр
Тоон төмөр
63
Мэгэтү
Мэхт
64
Хадаан
Хатгана
65
Мороха
Муурхаа
66
Дори-бөхө
Доор буух
67
Идухадай
Утгатай
68
Ширахул
Шархул
69
Даун
Дуун
70
Дамачи
Тамчи
71
Хауран
Хуурна
72
Алчи
Алжи
73
Тобсаха
Тов саахаа
74
Тунхудай
Тухтай
75
Тобуха
Товхаа
76
Ажинай
Ажина
77
Түйдхэр
Түйтгэр
78
Сачуур
Цэц хүр
79
Жидэр
Задар
80
Олар хүргэн
Улир хүргэн
81
Хингиадай Буха-хүргэн
Хянгатай буух хүргэн
82
Хурил Ашиг хүргэн
Хурал ашиг хүргэн
83
Хадай хүргэн
Хээтэй хүргэн
84
Чигу хүргэн
Цэг хүргэн
85
Алчи хүргэн, 3 мянган хонгирад
Алчи хүргэн
86
Буту хүргэн, 2 мянган Ихирэс
Хонгирад бод хүргэн
87
Онгуудын Алхушдигид хури хүргэн, 5 мянгат онгууд, ойн иргэд
Алахуш дахид хуурий хүргэн
88
Чингис хаан
Чингис хаан


Их Монгол улсын төрийн 5 хөхөлт Хар сүрдний тэнгэрлэг эзэн нь Хамагмонголын их эзэн Хабул хаан байна.
Харин 9 хөхөлт Цагаан сүрдний тэнгэр эзэн нь хиан яст түмний дээд өвөг Бөртэ чоно эзний ач хүү Тамчаул их мэргэн цагаан алдартай Хар Тамчи хан(Батцагаан алдартай Батчи ханы хөвүүн) байна. Тамчи хан амьд ахуйдаа өөрийн дайснуудад нэгэн удаа баригдан баруун гараа мушгиулсан учраас мэдээгүй унжсан байдалтай гэлцдэг. Онгодоор бууж өөрийн эзэмших бөө толиндоо тэмдэг үзүүлэхдээ зүүн гараар хүрсэн байсныг бусад их тэнгэр тэгж хэлэн тайлсан билээ.
Алаг сүлдийг харин сүүлд их эзэн Тэмүүжин Чингис хааны төрсөн дүү хавт Хасарын удмынханд босгож өгч, хорчин түмэн омгийн шүтээнээ болгож тахиж иржээ.
Зарим сониуч саваагүй онгодын зураглаж төсөөлүүлж өгсөнөөр Алтан сандалт Бату хаан баруун хөмсөг сэлмэнд цавчигдсан сорвитой, Хүн гүрний Модун чинму эзэн мантгар нүүртэй Хубилай хааны нүүртэй төстэй, Тэмүүжин Чингис хаан хэвтээ нуман нүдтэй (ирвэсийн нүд буюу хөмөрсөн байрлалтай хэвтээ саран адил) харагдахаар дүрслэгддэг байна.
Баруун хойноос эхлээд зүүн зүг хүртэлх чигийг хамран эзэлдэг “Хаан Тэнгэр”-т хараа хүрэх бөө нар эртнээс л зөвхөн хиад ястай, боржигон овогтой, алтан ургийн гарвалтай байх учиртай байжээ. Хаан тэнгэрээс өндөр онгодууд тэнгэрийн тайх тахилгын үед өөр омгийн бөөгийн биед бууж болох боловч Хаан Тэнгэр нь тэдгээр бөө нарын хараа хүрэхээргүй алсад оршдог “ариун их тэнгэр” байдаг байна. Хаан Тэнгэрээс хаадын маань сүлд монголын үрс биднийгээ өнөөдөр ч мөн тэтгэсээр байгаа билээ. 
source:  http://habulhaan.blog.banjig.net

No comments:

Post a Comment