Thursday, November 28, 2013

Буддизм товч танилцуулга


 
Будда бурханы зураг
Буддын хамгийн эртний зураглалд тооцогдох хөшөө МЭӨ 2-1р зуун

Буддизм нь Энэтхэгээс гаралтай янз бүрийн зан үйл, мөргөл, үйлдэл, итгэл үнэмшил бүхий Будда гэж алдаршсан Сиддарта Гаутамагийн сургаальд тулгуурласан шашин юм. Будда гэдэг нь "сэрсэн, гэгээрсэн, ухаарсан" гэсэн утгатай үг. Будда Энэтхэгт МЭӨ 6-4р зуунд амьдарч байсан бөгөөд Энэтхэгийн Дорно зүгээс сургаалиа айлдаж эхэлсэн байна.
Буддистуудын хувьд Будда нь гэгээрсэн багшид тооцогдох бөгөөд ухамсарт бодгаль бүхий хүмүүнд харанхуйгаас, мэдлэггүйгээс, үл тоомсорлохоос үүдэлтэй зовлон шаналалаасаа өөрсдийн гарал үүсэл, заяа тавилангаа ойлгон дүгнэж цэгнэн хүсэл тачаалаа удирдан залах замаар бүрэн анхижрах, улмаар ариун дээд гэгдэх Нирвана төрхөө олоход арга замыг зааж чиглүүлэх үүрэгтэй гэж үздэг.


Буддын шашны 2 үндсэн урсгал нь 1. Теравада 2. Махайама юм. Теравада нь хөгчүүлийн сургааль гэсэн утгатай, Махайама нь Агуу холбогч гэсэн утгатай. 1 нь Шри Ланка болон Зүүн өмнөд азид өргөн дэлгэрсэн байдаг бол 2 нь Дорнод Азид өргөн тархсан. Махайана нь Ариун гаүар, Зен, Тибетизм, Шингон, Тендай зэрэг зан үйлүүдийг хамардаг байна.

Зарим нэг ангилалд Буддизмыг 3 урсгалтай гэж үздэг бөгөөд дээрх 2 дээр Тибет, Монголд болон  Орос, Хятадын зарим хэсгээр өргөн тархсан Вангриана-г нэгэн урсгал гэж авч үздэг.
Дэлхийд барагчаагаар 350-550 сая буддистууд байдаг гэсэн судалгаа байдаг википедиа

Буддын урсгалууд нь эрх чөлөөн гэгээрэлд хүрэх тодорхой замууд, сургааль болон зан үйлээрээ ялгагддаг.
Буддын шашны зан үйлийн үндсэн суурийг дараахь 3 эрдэнэ гэж үздэг:
1. Будда
2. Дхарма буюу сургааль
3. Сангха буюу лам
Эдгээр 3 эрдэнийг авралаа болгосон хүмүүс буддистууд, бурханы шашинтнууд гэгддэг.
Бусад зан үйлд дараахиуд хамрагдана:
1. нийгмийн бүлэг, сзм хийд, лам хуврагт туслах, тэднийг дэмжих
2. сүм хийдэд зочлох, лам хийх
3. Бясалгал үйлдэх
4. Цэцэн мэргэн байж танин мэдэх
5. Судар судлан унших гэх мэт.


No comments:

Post a Comment