Friday, November 29, 2013

Буддын амьдрал










Гаутама гэрээсээ гарч буй зураглал викиneдиа
Энэхүү зураглал нь Шри-Ланкагийн Тэравада-аас эх авсан МЭӨ 5-р зууны үeийн зураг юм байна.
Буддын сургааль номнуудад Буддын намтар цадиг, түүх өөр өөрөөр бичигдсан байдаг болохоор эрдэмтэд түүний амьдралын тухай эцсийн, бодит үнэн цадиг намтар аль нь вэ гэдэгт эргэлздэг боловч ихэнх нь тэрээр түүнийг сүм хийдэд амьдарч байсан гэдэгт санал нэг байдаг.
Майкл Карритрсийн үзэж буйгаар эдгээр уламжлагдан ирсэн түүх намтруудад аль алинд нь эргэлзээтэй зүйлс их гарах боловч дараах түүхэн үэийн баримтууд үнэн болно гэж үзсэн:

1. Буддынхорвоод мэндлэх үэ
2.  өсөж торних
3. Золиос, татгалзал
4. эрэл хайгуул
5.танин мэдэхүй сэхээрэл
6. чөлөөлөлт
7. сургааль айлдах, заах
8.үхэл
Зохиогч Карн Армстронг бичихдээ Буддын түүх намтарыг орчин үэийн шалгуур нөхцөлд тохируулан дүйцэхүйц бичих нь маш хэцүү, учир нь түүхийн нотолгоо бүхий мэдээлэл маш бага, гэвч бид нэг юманд итгэлтэй байж болно: Будда оршин аьдарч байсан, түүний сурагч хүмүүжигчид нь түүний амьдралын тухай болон сургааль айлтгалыг чадах чинээгээрээ хадгалж үлдсэн.
  
Даяанч Гаутама Сангха-г анх бүрдүүлсэнд тооцогддог 5 шавь нартайгаа
Эрт дээр үэийн бичвэрүүдэд дурдсанаар Гаутама Энэтхэгийн зах  хязгаарын хөдөө тосгонд амьдарч байсан гэдэг. Түүний аав нь эсвэл баян чинээлэг эзэн, эсвэл тухайн тосгоны удирдагч байсан гэж үздэг. Тэравадагийн бичвэрүүдэд дурдагдсанаар Гаутама одоогийн Нenалд барагцаагаар МЭӨ 563 оны орчимд төрсөн ба Кафилавастуд өсч торнисон байна.
Энэхүү бичвэрт өгүүлсэнээр Гаутамаг төрж удаагүй байхад одон орон судлаач Асита гэх түүний аавынд зочилж хүүг нь агуу ирээдүй хүлээж байгааг, түүнийг өсөж торнисон орчингоосоо хамаарч эсвэл агуу хаан, эсвэл ариун гэгээн бурханлаг хүн болно гэсэн байна. Түүнээс хойш Түүний аав хүүгээ хаан болно гэж шийдэн, ордонгийн гадуурхи амьдрал харуулахгүй гэсэндээ түүнийг ордонгоос гарахыг хориглодог байв.
Гэвч 29 насандаа Гаутама  аавынхаа хоригийг үл харгалзан ордонгосоо хэд хэдэн удаа гарч орчин тойрныхоо , энгийн иргэдийн амьдралтай танилцав. Тэрээр жирийн хүмүүсийн зүвлон шаналал, зүтгүүрийг нүдээрээ харав,.
Эдгээр туршлага үйл явдлууд Гаутама-г хааны ордонг  орхин явж, сүнслэг эрэл хайгуулд гарахад хүргэсэн юм.

Гэутама эхлээд тухайн үeийн алдартай шашны багш, сургагчдаас эрдэм мэдлэг авч, тэдний заасан бясалгал, чадвар дадлыг эзэмшив.
Гэвч энэ бүхэн хангалтгүй байв. Эдгээр багш сургагчид хүмүүсийн зовлон шаналалыг бүрмөсөн эцэслэж чадахгүй гэдгийг ойлгосны эцэст тэрээр эрэл хайгуулаа үргэлжлүүлэв.
Дараагаар тэр туйлын даяанчлалын замыг сонгож, удаан хугацааны өлсгөлөн, удаан хугацааны амьсгал түгжих гэх мэтийг туршиж үзсэн боловч өөрийгөө өлсгөлөнгөөс үхүүлэхийн наагуур цэгт, өлсөглөнгийн хязгаарт хүрснээ мэдэв . Тэрээр уг адал зуршилаа өөрчөлхөөр шийдэж, тосгоны охиноос сүү, будаа гуйж амь оров.
Сүүлд нь өөрийгөө анаnанасати-н бясалгалд зориулахаар шийдэв. Үүгээрээ тэр өөрийгөө дур зоргоор тавих болон бүрэн хянаж дарах хоёрын хоорондох мөчлөг болох Дунд замыг олж нээсэн юм.
Тэрээр 35 насандаа Бодхи Мод гэж алдаршсан инжир молон доор бясалгал үйлдэж, гэгээрэлд хүрэх хүртлээ тэндээсээхөдлөхгүй суухаа андгайлсан ююм. Олон өдөр хоногууд өнгөрсний эцэст тэр өөрийн оюун ухааны боолчлолыг устган дарж, зовлон шаналал, дахин төрөлт хоёрын дундах мөчлөгөөс өөрийгөө чөлөөлсөн ба бүрэн гэгээрэлд хүрч чадсан юм.
Дараагаар сүм хийд зохион байгуулж дагалдагч хүмүүжигчиддээ сургааль айлдаж сургаж эхэлсэн юм.
Үлдсэн амьдралаа бусдад гэгээрэлд хүрэх замыг зааж сургах, чиглүүлэхэд зориулсаар 80 насандаа Кушинга-д нас эцэслэсэн юм.

No comments:

Post a Comment