Богд лам - Ариун дээд багш төвдөөр Жэ-зүн лама
хэмээнэ Энэ гурван үг нь дотоод хөгжлийн гурван шат “ бага, дунд, их
төрөлхтөний зам” авралын гурван эрдэнэ “ Бурхан, ном, хувраг” Бурханлаг
оршихуйн гурван дүр “ үнэмлэхүй дүр, төгс жаргалант дүр, хувилгаан дүр”
–ийг тус бүр бэлгэддэг.
Бүрэлбаа- Бурханы шашинтны дотор олны итгэл
бишрэлийг хамгийн ихээр олсон, үе үед маш сонин байдлаар төрөл дүр нь то-
Банчин-Эрдэнэ, Банчин богд - Их бандида Таван ухаанд суралцаж төгссөн лам хүмүүний ийн өргөмжлөн дуудах бөлгөө
Ринбүүчи - Бурхны шашинтны тодорсон
эрдэмт хувилгаан Монгол хэлнээ орчуулвал Эрдэнэ хэмээх үг болой
Шавран - Их хүнийг дотночлох шадар хувилгаан буюу
хутагт хувилгаадын доторхи хамгийн доорд зэргийн хувилгаан. бас угсаа
залгаагүй ба цол ямба олгоогүй хувилгаан лам хүмүүнийг ийн нэрлэдэг
байсан байна
Тойн - Сахил хvртсэн хааны агь буюу дээд язгууртныг тойн хэмээнэ
Аграмба - Бурхны шашны ёсны тарнийн
аймаг номлолд мэргэжсэн хүний эрдмийн дээд зэрэг, тарнийн ухаанд суралцах
жүд дацанд 10–15 жил суралцаж учир ёсыг ухаарч байж аграмбын дамжаа
барьдаг болой ( Бидний мухар ойлголтоор Доктроын зэрэг хамгаалах юм уу да?)
Гаарамба - Бурхны шашны таван ухааны зиндаанд суралцан төгссөн хүнд олгох цол, Үүнийг бас давхар Аграмба хэмээн нэрлэдэг юм байна
Гавж - Арван бэрхийг мэдэгч, Цанид
дацанд суралцан шалгадаг ухаан, билэг бармид, дундад үзэл, илт ном, винайн
таван боть буюу судрын аймгийг тайлбарын хамтаар дэлгэрүүлэн эзэмшиж
мэргэшээд дамжаа барьж эрдмийн зэрэг хамгаалсан хүнд олгож байсан зэрэг
Гэвш - Цанидын сургуульд арваас дээш
жил болсон, зэрэг хамгаалаагүй байгаа, таван ухаанд мэргэжсэн номтой хүний
хүндэтгэл нэр. Монголоор орчуулвал Буяны садан хэмээх үг юм байна
Лхаарамба - Төвдийн Лхас хийдэд номын дамжаа барьсан гавьж хэргэмтэн
Ёнзон - Огоот баригч, Оюун ухаан хийгээд гүн ухааныг огоот барьсан
дээд хувилгаан лам багшийн цол;
Лнзон хамба - ном барих хийгээд гэгээний
багш, нийтийг баригч мэргэн багш гэсэн цол хэргэмийг ийн нэрлэдэг байна
Лхаржи - Төвдийн Лхас, Дашл-
хүмбэд 22 жил сууж ном үзсэн анагаах ухааны хэд хэдэн ном бичсэн мэргэн
хүнийг ийн өргөмжлөн нэрлэх бөлгөө
Равжамба - Чойрын арван гурван шатыг бүрэн дамжиж
төгссөн, бурхны шашны гүн ухааны онолын номд нэвтэрхий мэргэжсэн хүнд
олгодог эрдмийн зэрэг
Дооромбо - Лавранд очиж, чулуун суудалд суун ном хаялцан хамгаалах эрдмийн зэргийн нэр
Зээрэмбэ - Тооны ухааны дээд мэдлэг эзэмшсэн хүнд
олгодог эрдмийн цол өөр бас Дүйрэмбэ хэмээн нэрлэдэг байна энэ нь
Зурхайн ухаанд нарийн мэргэжсэн хүмүүнд өргөх цол хэргэм байна
Бандид - Ухааны таван орон буюу учир шадтгааны ухаан, дуун ухаан, тэжээх
ухаан, урлахуй ухаан, дотоод ухаанд мэргэжсэн хүнд олгож байсан ном эрдэ-
мийн цол
Хамба - Шашны ёсны сүм хийдийн хэргийг тэргүүлэн удирдах хүний тушаал
Мяндаг - Шашин гүн ухааны сургууль төгсгөж нэрд гарсан эрдэм-
тэд, тушаалтан буюу шашин номын нийт боловсролыг улам дээшлүүлэх үүрэг
бүхий хариуцлагатан
Сойвон - Хутагт хувилгаадын шадар бараа бологчдын ахмад тушаал, сойвон лам хэмээнэ
Цорж - Номын богд, Хамбын орлогч бөгөөд шашны сүм, дацанд хурах хурал номын үйлийг орлон гүйцэтгэх хүний тушаал
Шунлайв - Шарын шашны сүм хийдийн гүн ухааны сургуулийн дацангуудын захирал
Ловон - Шашны ямар нэг дацан хурал номын үйл
удирдах хүний албан тушаал
Умзад - Шашны хурлын уншлага уншихад дагуулан уншигч,
аргил буюу бүдүүн хоолойтой лам, Аливаа хийдийн гол дуганд их, бага хоёр
умзад байна. Бага умзадыг сул умзад гэнэ. Умзад хоолой
Гэсгүй - Хүрээ хийдийн хурал номын жаяг дэглэмийг шууд
гардан сахиулагч, хуврагийг захирагч. Гэсгүй нь өдөр бүрийн жасаа хурал, цаг
цагийн хурал зэргийг эрхэлж, дэг ёс сахиулах, дэмий үг хэлэлцэх зэрэг зохисгүй үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй, гэсгүйдэх
Маарамба - Төвд эмчилгээний арга ухаанд мэргэшсэн хүнд олгох эрдмийн зэрэг, тэр
арга ухаан хэмээгч нь хий, шар, бадгана гэдэг гурван муу гэм хөллөсөн 404
өвчин үүсгэх, 8000 гаруй шалтгаан, түүнийг анагаан тэтгэх ёсыг хэлж байгаа
ажээ.
Гэрган - Өвгөн, Ахмад хүний хүндэтгэл буюу ахлагч, ахлах лам, ах
тойн. Бас сургуулийн багшийгий ч хүндэтгэн ийн нэрлэх бөлгөө
Тарнийн ухааны гол онол үндэслэлийг сурч судлах сургууль, тар-
нийн дацан ч хэмээнэ Энэ сургууль төгсөгчид аграмба, тарнич цол авдаг
Донир - мяндаг тушаалтан нарын бараа болоочин, данс даяг харгалзагч түшмэл зэрэг бүхий ламын зэрэг дэв
Шанзав - Сангийн даамал
Жүдийн хамба - Тарнийн дацангийн даа лам хэмээнэ
Санлам - Төвд, монгол бурхны шашны сүм хийдийн
тарни судлах дацангийн даа лам
Сангасваа - Сангасваа нь аливаа үйлийг урьдчи-
лан хэлж, гай барцдыг зайлуулах үүрэгтэй. Ийм увдисыг дөрвөн махаранзаас
авсан гэдэг. Бөөгийн адил хувцаслаж, хэнгэрэг дэлдэж чойжин буудаг (
4 Махранзын тухай өмнөх хуудасанд би бичсэн байгаа олж уншна уу)
Санга - Буяныг туршигч хэмээх нэр бүхий хэргэм цол
Дацангийн чоймжод- Хуврагуудын нэг зүйлийн цол хэргэм
Зодч - Дүйжинч лам, бурхан болоочийн хойдохын
замыг заагч лам, зодын номыг үзэж зочи болсон хүн. Хатуу зан vйлд
боловсорсон Зочи лам нар нууц увидасын ном хурж, лvvжин тавьдаг бөгөөд
Яг энэ үйлийг үйлддэг машид сайн нэвтэрсэн Зочи лам хүмүүс маш цөөн
байгаа Одоогоор
Чомбон - Тахилгын ахлагч лам
Гонир - Тахилын нярав, Хаалганы түлхүүрч, гурван
эрдэнийн эд юмсыг хадгалагч; Хурал номын газраа балин тахил хийж, хамба
цоржид хурал номынх нь үест ойр туслагч лам. Тахил тавигч
Гэег - Буяны үйлчин, Гэсгүйн туслагч, хүрээ хийдийн захиргааны гэсгүйн зарлага лам
Чоёг - Тахилчийн зарц, үйлчлэгч лам
Ханир - Сүм хийдийн гол дуганы цэвэрлэгч лам
Зам - Цай чанагч, цай базаагч, сүм хийдийн жасын тогооч лам
Соёг - Зарц үйлчлэгч, гал тогооны үйлчин
Банди - Бурхны шашны ёсны анхан шатны сахилтан хөвгүүн
Ламхай - Бурханы шашны ёсны сахилтан нас балчир хөвгүүн
Энэ дээр лам хүмүүсийн Сахилыг бичсэнгүй ээ. Өмнө хуудасанд бичсэн болохоор
Үүн дээр нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд
Зарим Гэгээтэн Хутагт, Хувилгаад өөрийн гэсэн цол мяндаг байсан байна
Жишээ нь: Зава Бурхны шашны бурхан болох зам мөрийг шүүн барьдаг
гүн ухааны дотоодсургаалын таван үндсийг нэвтэрхий мэдсэн хүнд монгол
газарт өгч байсан алдар. Зава Дамдин гэгээтэн хэмээн өргөмжилдөг байж
Бас үүн дээр Зая- Ялгуусан, бүрэн алдаршсан, төгс ялсан хэмээх утга
бүхий бөгөөд Заяын Гэгээн, Зая бандида хувилгаад нь Сайтар ялгуусан
хэмээхүй утга төгөлдөр өргөмжлөл бүхийн Мяндагтай байжээ
No comments:
Post a Comment