Нирван
Нирван хэмээх үгний утга учирыг хүмүүс гадарладаг байх харин нирван
нь тонилохуй гэсэн утга бүхий үг юм. Вайбхашика чиглэлд (тогтсон
таалалд) хvлээснээс гэтлэхийн суурь нь (би) эзэн гэж vзнэ.Єєрийгєє
эрхэмлэн єєртэйгєє холбогдуулан самсара орчлонд хурж єєрийн амгалан
жаргалангийн тухайд сайн муу элдэв vйл (хураан) vйлдэнэ. Єєрт аятай
vзэгдсэнийг
vйлдэхэд хvсэл шунал арвидна. Єєрт аягvйг vйлдэж vрд нь
зовлон гарах тул уур хилэн бадрана. Ийнхvv тэнгэр хvмvvн хийгээд муу
заяанд (там, бирд, адгуус) тєрсєнєєр самсара орчлонд хvлэгдэнэ. Дээдэс
лам нарын айлдлаас: “Би нь бие, эрхтэн, оюун ухаан гурваас ангид
утгатайг таньж мэдээд, єєрийг тєвчилєн vзэх нь зовлонгийн уг гэдгийг
сайтар шинжин бясалгаж єєрийг эрхэмлэх дадал зуршлыг тэвчин єєрт
харьяалуулах зохистой зохисгvй vйлийг vйлдэхээ болин, шинээр vйлийг эс
хураан, хуучин хураасан vйлийн муу vр дагавар, муу дадлыг vгvй болгон,
дахин бие, эрхтэн, оюун ухаан, амгалан, зовлон, хvсэл тачаал, уур хилэн
зэрэг бvгд “би” буюу єєрєєс ангид болон хагацах ба дахин самсара
орчлонд бие эрхтэн тэргvvтнийг эс авах тул тvлшээ барсан гал мэт дахин
vvдэн бий болох vргэлжлэл нь тасарч “би” мєнх ямагт орших тэр vед л
орчлонгоос тонилохыг гэтлэсэн чанарт болно” хэмээн зарлигласан буй.
Товчхондоо vйлийн vр, муу сэтгэлээр шалтгаалан самсара орчлонд тєрєл
авахгvй болсон тэр тєвшнийг тонилохуй хэмээнэ.
Єєрєєр хэлбэл сэтгэлийн муу бvхнийг даран чадад, єєрийн урьдын
амьдралдаа хураасан нvгэл бvхнээ ариусган, vйлийн vрээс шалтгаалан
орчлонд тєрєл авах ёсноос ангижирч ашдын амгаланд хvрэх явдлыг
тонилохуй буюу нирван гэнэ. Нирван нь Бурхан болохоос ангид зvйл юм.
Хэдийгээр муу бvхнээсээ салж, нvгэл хилэнцээ ариусгасан боловч тvvнд
бодь сэтгэл эс тєрвєл тэр Бурхан болохгvй. Бурхан болохын гол шалтгаан
бол бодь сэтгэл билээ.
No comments:
Post a Comment