Monday, December 16, 2013

Бурханы шашинтнуудын тэмдэглэлт өдрүүд


Buddha 

Буддын шашинтнуудын Шинэ жил 

Theravadin-н улс орнуудадад буюу Тайланд, Бирм, Шри Ланка, Камбож, Лаос зэрэг улсуудад  шинэ жилийг дөрөвдүгээр сарын анхны тэргэл сартай өдөрөөс эхэлж гурван хоногийн турш тэмдэглэж өнгөрүүлдэг. Их Хөлгөний улс оронд шинэ жилийг нэгдүгээр сарын анхны бүрэн сартай өдөр тэмдэглэдэг. Гэсэн хэдий ч, Бурханы шашны шинэ жилийн гарал, хүмүүсийн яс үндэс нь улс орнуудын ёс уламжлалаас хамаарч өөр өөр байдаг. Жишээлбэл,  Төвдүүд ихэвчлэн билгийн тоолын дагуу нэгдүгээр сарын сүүлээр эсвэл хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Үүнд мөн Хятад, Солонгос, Вьетнам зэрэг улс багтана. 

Исламын тэмдэглэлт өдрүүд

http://i.infopls.com/images/ramadanfeat.gif 
\ Исламын шинэ жил
Muharram-ийн сар нь исламын шашинтнуудын шинэ жилийн эхлэлийг заана. Исламын жил Muharram нь эхний өдөр болох ба  эхлэн тоолохгдох жил нь  ба Hegira (Anno Hegirae) гэж нэрийдэх Мухаммад Мадинагаас  Маккад цагаачилан ирсэн  жил болох
МЭ долдугаар сарын 16, 622 болно.
Исламын шинэ жилийг залбирал,уншлага дээр тулгуурлан харьцангуй чимээгүй тэмдэглэдэн өнгөрөөдөг   байна.  

Mawlid Ал-Nabi (12 Rabi 1) 

Бошиглогч Мухаммедын Төрсөн өдөр
Энэ  баяраар исламын үүсгэн байгуулагч Мухамдийн төрсөн өдөрийг тэмдэглэдэг. Энэ баярыг жил бүрийн  Исламын Цагалбар дахь Rabi I сарын 12-ны өдөр болгон тогтмол тэмдэглэдэг байна.  Mawlid гэдэг нь ариун хүмүүний төрсөн өдөр буюу пайгамбарын  төрсөн өдөр гэсэн утгатай.

Тухайн өдөр  Мухаммедын амьдрал, ач холбогдол бүхий дурсамжуудаас, сургаалиудаас дурсан хүндэтгэдэдэг.  Энэхүү баярыг Wahhabi бүлэглэлд багтах мусулманчууд гэх мэтийн  фундаменталист исламын шашинтнууд тэмдэглэж болохгүй юм байна.
. Eid Al-Fitr (1 Shawwal) Рамадан сарыг үдэн тэмдэглэх баяр
Ramadan буюу мацаг барих сар дуусгавар болоход  Eid Al-Fitr  баярыг тэмдэглэнэ. Үүнийг үгчилбэл "Мацаг барихийг зогсоох их наадам" болно.  Eid Al-Fitr нь исламын шашинтнуудын хамгийн өргөн тэмдэглэдэг, хамгийн чухалд тооцогох  хоёр баярын нэг(нөгөөдөх нь Eid Al-Adha ) юм. Eid Al-Fitr-ийн үед хүмүүс хамгийн сайн хувцасаа өмсөж гэрэл, чимэглэлүүдээр гэр бүлээрээ гэр орноо чимдэг, хүүхдүүдэд бэлэг авч өгдөг,  найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн орон гэрт зочилдог юм байна


Тухайн өдөр нь мусулманчуудын уудам сайхан сэтгэл, талархалын өнгийг илтгэх ба буяны болон сайн үйлс хийгддэг. Исламын бүх баяр чухал ач холбогдолтой хэдий ч, тэд Рамадан сарын эцэст онцгой ач холбогдол өгдөг байдаг. Сар нь өндөрлөх дөхөх зуур лалын шашинтнууд лалын сүмд хувь нэмэр оруулах, ядуучуудыг хооллож хувцаслах  гэх мэтийн буян үйлдэх үүрэгтэй. 

Eid Al-Adha (10 Дхул-Hijjah) даяан хийж эхэлсэн өдрийг тэмдэглэх баяр
Eid Al-Adha, эсвэл золиослолын найр нь Абрахам Бошиглогчийн өөрийн хүү Ишмаелийг золиослох замаар Аллах-г дагах замыг сонгосон өдрийг дурсан хүндэтгэх баяр . Qu'ran судрын  дагуу, Абрахам өөрийн хүүгээ золиослохын яг өмнөхөн Аллах бурхан түүнд хонь хайрлаж, улмаар түүний хүүгийн амийг хэлтрүүлсэн гэлцдэг. 

 Хамгийн чухал хоёр Исламын наадамуудын нэг болох  Eid Al-Adha Дхул-Hijja нь  Исламын хуанлийн хамгийн сүүлийн сарын 10дахь өдөрөөс эхэлдэг. Гурван хоногийн турш үргэлжлэх энэ баяр нь жил бүр даяан буу Маккад айлчлах мөргөл хийгдээд дуусах үед эхэлдэг. 
Тухайн баярыг хурга хонь, эсвэл бусад амьтадаар өргөл үйлдэж, махыг нь хамаатан садан, найз нөхөд, ядуустхуваарилах замаар тэмдэглэдэг. 

Friday, December 6, 2013

Хүн төрөл

Бид хийсэн үйлийн үрийн эрхэнд 6 төрлийн аль нэгэнд төрөл авдаг. . Хүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж 4 том зовлон байна.
Төрөх зовлон
Хүн төрлийн ихэнх нь хэвлийгээс төрдөг. Эхийн хэвлийд 9 юмуу 10 сар байх хэрэгтэй. Хэвлий дотор боогдохын зовлон, түнэр харанхуйн зовлон, өмхий үнэрийн зовлон байнга байдаг. Эх нь өлсвөл зовиурлаж, цадах үед уулаар дарж буй мэт. Халуун хоол унд идэж уувал халуун усанд чанагдах мэт, хүйтнийг идэж уувал мөсөн хонгилд байгаа мэт зовдог. Хэвлийгээс гаран нярайлах цагт өргөстэй модны завсар хавчих шиг. Бүх үе мөч нь салж хугарч буй мэт өвддөг. Төрсөн даруйд хүрсэн бүх юм нь ширүүн, өргөстэй мэт санагддаг.

Дагина


Дагина буюу санскритаар Дакини нь үгчилбэл огторгуйгаар зорчигч, огторгуйн бүжигчин гэсэн утгатай бөгөөд Буддизмын очир хөлгөний ёсонд иогинийг шид бүтээлийн онгодоор жигүүрлэн, Нууц сургаалийг дамжуулан, мөн оюун билгийн өсөлт дэвшил, сахил тангарагтаа хэр үнэнчийг сорин шалгагч бөгөөд цаг хугацааны чанад дахь Орчлонгийн эхийн догшин дүрийн нэг илрэл билээ.
Дагнисын сорилыг амжилттай давсан тантрын йогич нь Махасиддха буюу их шидтэн болж, гэгээрсэн төрөлхтөнгүүдийн төгс баяслаар цэнгэн баясах Дагинисын орноо орших эрхтэй болдог байна.

Бөө мөргөлийн ёс жаягаас

Бөө мөргөлийн тахилгын жаяг ёс нь нэн эртний хүмүүсийн өнгөрсөн цаг хугацааны өвөг дээдсийн сүнс болон тэнгэр газар ус галд эргэсэн онгон хэмээгчид хүндэтгэл үзүүлдэг зан үйл юм. Энэ онгон хэмээгч нь өөрийн яс үндэс нэр овогтой настай байдгаар онцлог бие биенээс ялгаран тэнгэрийн орондоо оршин эргэдэг. . Бөө мөргөлийн жаяг ёсыг гүйцэтгэх эртний дуудлагуудад маш их зүйлийг тайлбарлан дурьдсан байдаг тул бөө мөргөлийн жаяг ёсыг судлагч нар бөө удгануудаар онгоны онгодыг буулгаж хэлэлцвэл тайлбар их олдоно.

Thursday, December 5, 2013

Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл


Ислам шашин дэлхийн гурван том шашны нэг мөн бөгөөд буддын ба христос шашин хоёроос бүр хожуу үед, манай он тооллын YII зууны эхэнд Арабын хагас хойг арлын баруун хэсэгт (одоогийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт) тухайн үеийн араб угсаатны нэгэн том овог болох курейшит овгийн дотор үүсчээ. Исламын ертөнцөд энэ шашны анх үүссэн цаг хугацааг албан ёсоор 622 он гэж үздэг.

Бурханы шашинтан

 
Бурханы шашинтанд орохын үүд нь аврал одуулах (итгэл) юм. Чин сэтгэлээсээ гурван эрдэнэд итгэгч бодьгалийг бурханы шашинтан гэнэ. Итгэл гэдэг нь гурван муу заяа болон түүний зовлонгоос айж, түүнээс аврах чадал гурван эрдэнэд байгаа гэдэгт итгэхийг хэлнэ.
Бурхан, ном, хуврага гурав нь:
Нирвааныг хүсэгчдийн аврал юм.
Гурван эрдэнэд итгэсэн бол хориглох зүйл нь
Бурханд итгэвэл ертөнцийн бусад тэнгэрт итгэж болохгүй (Махашивари, ертөнцийн сахиус, лус савдаг, тэнгэр) аврал эрж, мөргөж, тахиж болохгүй.

Тарни , дээдийн номыг унших ёс.

Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна.

Бурханы шашны олон салбар, урсгалын тухай


Энэтхэг дэх бурханы шашны салбар, тогтсон тааллууд
Энэтхэгт бурханы шашин нь гүн ухааны үндсэн дээр аливаа юмсын хэрхэн оршихыг тайлбарлах, үзэл баримтлалаараа 4 хэсэг болно.
1. Өвөрмөц өгүүлэгч (шинжээчид)
2. Судрын аймагтан (уламжлалыг баригч)
3. Сэтгэл төдийтөн (идеалист)
4. Төв үзэлтэн (төвийг баригчид)

Онгодын тухай

Эрт балар үеэс л далд ертөнцтэй харьцах чадвартай монгол бөө (бөгө, бэгэ, бэхү, бэхэ) нар төрсөөр байсан билээ. Бүр 100 мянган жилийн өмнөөс л далд ертөнцтэй холбогдож ирсэн болов уу. 60 мянган жилийн өмнө болсон нэгэн мөстлөгийн үеийг давж гарахад тэнгэр тэтгэж байсан болтой байдаг.
Онгод нь урд үедээ бэхи, мэргэн, бөө нар байсан хүмүүсийн сүнс байх юм. Түүнээс гадна эзэнт улсуудын хаадууд, аймгийн хангууд, ноёдууд зэрэг язгууртнууд, тэдгээрийн зарим хатад, үе дамжсан уран дархачуул, бариач илээч нар, монгол төрийн зүтгэлтнүүдийн сүнс “онгод” болох бололцоотой байдаг байна. Тэдгээр амьд ахуй цагтаа тэнгэрийн тамгатай төрсөн хүмүүсийг нарт ертөнцөөс халихад нь Эрлэг хан өөртөө ирүүлж түүний цаашдын ирээдүйн амьдралыг нь зохицуулах бүрэн эрхгүй байдаг байна. Иймээс тэд өнгөрснөөсөө хойш амьд ахуйдаа хийж бүтээсэн үйлийн үр, олондоо байгуулсан гавьяа зүтгэлийнхээ хэр хэмжээгээр зохих зэрэг зиндааг эзлэн далд ертөнцөд оршдог байна. Тэнгэрийн тамгатай бүхэн бөө заарин болж байсангүй. Мэргэн, дархан, бариач домч нар эрт үеийн өвөг дээдсийнхээ татаж авснаар уугуул нутгийнхаа уул усанд хэсэг хугацаанд оршоод өөрсдийнх нь үр хойчис цаашдаа хэрхэн тэтгэснээр эрчим хүчээ авч дээд огторгуйн орон зайд гартал дэвшдэг байна.

Sunday, December 1, 2013

Бөө мөргөл: Үүслийн талаар

Нас барсан хүүг ээжтэй нь уулзуулсан Монгол бөөБөө мөргөлийн зан үйл нь монголчууд төдийгүй дэлхий дахины улс орнуудын байгаль дэлхий, уул ус, тэнгэр газар, өвөг дээдэстэйгээ харьцаж, шүтэн дээдэлж ирсэн агуу их зан үйл, ёс суртахууны өв их уламжлал билээ.

Saturday, November 30, 2013

Бөө мөргөлийн тухай сонирхолтой баримтуудаас


 
Баримт № 1

Беө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм.
Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг.

Бөө мөргөл гэж юу вэ?


Бөө мөргөл гэж юу вэ?

Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.
Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

Friday, November 29, 2013

Ислам шашны таван тулгуур багана

эх сурвалж: mongolog.blog.gogo.mn



Ислам шашны таван тулгуур багана.

Буддын шашинтнууд “үнэн”-г хэрхэн ойлгодог тухай


Буддын шашинд үнэнг туйлын ба харьцангуй гэсэн хоёр хүрээнд авч үздэг. “Бурхан багш аливаа бодитой оршигч  юмс үзэгдлийн шүтэн барилдлага болсон янагуухуй үнэн буюу харьцангуй үнэн хийгээд хоосон зүгийн шүтэн барилдлага болсон дээд утгын үнэн буюу туйлын үнэмлэхүй үнэн хоёрын аль нэгнийг хэтрүүлэн баримтлахыг цээрлэсэн бөгөөд … бурханы сургаал ёсоор хоёр үнэнийг мэдвээс утга их, эс мэдвээс гэм их” хэмээн номложээ. Үзэгдлийн (бодит) ертөнцийн оршихуй, үзэгдэх байдлын үнэн нь янагуухуй үнэн болох юм. Тэрхүү үзэгдэгч байдлын цаад гүн мөн чанарыг тусгаж илэрхийлсэн нь үнэмлэхүй үнэн болох ба эл хоёр үнэний харилцаа холбооны асуудал нь ном (дарма) буюу мэдрэгдэн хүртэгдэгч юмс, үзэгдлийн тухай буддын гүн ухааны бүхий л сургаал номлол, үзэл санааны төвлөрөл гэсэн үзэл санаа дээрх эшлэлээс тодорхой харагдаж байна.
Буддын шашинд хоёр үнэний аль нэгийг хэтрүүлэн баримтлах ёсон үгүй агаад ертөнцийн юмс үзэгдлийн гадаад мөн чанарыг танин мэдэх харьцангуй үнэн нь түүний дотоод мөн чанарыг ухан мэдэх туйлын үнэний нэгэн шат юм гэж үздэг.
Ж.Алтайбаатар

Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь


Ислам шашны түүхийн салшгүй нэг чухал тал нь энэ шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал мөн. Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч дэлгэрсэн явдал энэ үеийн арабын халифат улсын байлдан дагуулалтай нягт холбоотой байлаа. Энэ үйл явц түүнчлэн араб, исламын соёл, иргэншил бусад бүс нутаг, улс орнуудад тайван арга замаар нөлөөлж дэлгэрсэнтэй, өөрөөр хэлбэл эдийн засаг, худалдаа, соёлын харилцаатай ч багагүй холбоотой байв. Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна.
Түүхээс үзвэл арабын халифат улс YII-IX зуунд хүчирхэгжиж, түүнд тулгуурлаж бусад орныг байлдан дагуулсан аян дайн ба ислам шашин улам нөлөөтэй болж, арабуудын хүрээ хязгаараас тэлэн гарч, бусад орон, ард түмнүүдийн амьдралд нэвтэрч дэлгэрсэн үйл явц хоорондоо яв цав тохирч, давхцаж явагдсан байна. Алигийн дараа халиф суусан Муавиягийн үед (661-680 он) арабууд Энэтхэгт довтолж, Афганистан, Бухара, Самарканд, Мервыг (Магриб) байлдан эзэлжээ. YII-YIII зууны заагт Византи гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч, Хазарыг довтолсон байна. YIII зууны эхэнд халифат улс Дундад Азийг бараг бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис, Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж, Франц руу довтолжээ.
Исламын шашны дэлгэрэлт
Эхэн үед арабын халифат гүрний байлдан дагуулал нь бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна. Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш ч гэсэн уг үндэс нь семит гаралтай ард түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашид орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ. Арабууд эдгээр ард түмнийг ислам шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан байна. Энэ нь үр дүнд хүргэжээ.
Улс гүрэн дамжсан арабын худалдаачид бүр YII-YIII зуунд ислам шашныг Хятад оронд нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн амыг исламтай танилцуулсан боловч дунганчууд ба өөр зарим нэг угсаатны цөөн хэсгээс бусад нь ислам шашинд ороогүй юм.
Исламын дайчид XII зууны сүүлчээр Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж Дели, Бихар ба Бенгалийг эзлэн авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг нэгтгэж захирсан Делийн султанат улс байгуулагдаж, ислам нь Энэтхэгийн хойд хэсгийн төрийн албан ёсны шашин болсон байна.
XIY зууны үед арабын болон ислам шашинтай орнуудын худалдаачид индонезийн арлуудын хүн амыг ислам шашинтай танилцуулж эхэлжээ. Үүний үр дүнд Малакка ба Ява аралд исламын султанат улс байгуулагдаж, тэдгээрийн хүчинд ислам шашин Индонезийн бусад арлуудын хүн амын дунд саад бэрхшээлгүйгээр өргөн дэлгэрэх болсон түүхтэй.
Ислам шашин Африк тивийн Судан,  Сомали, Мали, Гана зэрэг олон оронд YII зууны дунд үеэс нэвтрэн дэлгэрсэн бөгөөд энэ үйл явц өнөө үед ч гэсэн үргэлжилж байгаа талтай юм.
Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон баримт, үйл явцыг дан ганц байлдан дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл, учир дутагдалтай болно. Түүнийг нэг улс гүрэн, үндэстэн угсаатны соёл, шашин, үнэт зүйл нь бусад улс үндэстэний амьдралд нөлөөлж нэвтрэн дэлгэрдэг соёлын харилцаа холбоо, соёлын үзэгдэл болох талаас нь бас авч үзэж ойлговол зохино. Үүнд ислам шашны догм сургаал, нийгэм, улс төр, эдийн засаг, хүн ба гэр бүлийн тухай номлол, шударга ёс, эрх чөлөө, хүний эрх, тэгш, байдлыг үнэт зүйл болгосон баримтлал, христос шашин шиг сүм хийдийн зохион байгуулалт, удирдлага хуврагууд нь зэрэг дэвээр хатуу тогтоогдсон, төвлөрсөн биш, чөлөөтэй байдаг зэрэг өөрийнх нь онцлог шинж багагүй нөлөөлсөн байна.
Исламын шашин өнөөдөр
Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний иргэншил, соёлын том хэв маяг, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, мусульманчуудын аж төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ. Ислам шашныг одоо дэлхийн 232 оронд 1 тэрбум 570 сая хүн (2009 он) шүтэн баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос шашны дараа ордог), мусульманчууд дэлхийн 50 оронд хүн амынх нь дийлэнх олонхи болдог, Египет, Саудын Араб, Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж баримтлагдаж байна. Иран, Пакистан, Мавритани зэрэг орнууд Исламын бүгд найрамдах улс гэсэн албан ёсны нэртэй юм.
Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна. Британий нэвтэрхий толийн тоо баримт ёсоор 1987 онд дэлхийн мусульманчууд 860 сая байсан бол 2002 онд тэд 1.3  тэрбум, 2009 онд 1.57 тэрбум болж өсчээ. Үүнд мусульманчуудын өөрсдийнх нь жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо сүүлийн зуун жилд 13-19.5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009 онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг). Мусульманчуудын дийлэнх нь Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67% нь Ази тивд (үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн хувь нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20 – 30 сая мусульманчууд (хүн амын 1.5% – 2% ) оршин суудаг.
А.Жамбал
Ислам шашин, 2007

Ислам-д анх нэгдэхэд мусульман хүний унших ёстой тарни

эх сурвалж: mongolianislam.mn

ИСЛАМ ШАШИН

Шашин бол ухамсарт хүн бүрийг өөрийн хүсэл сайн дураас нь мөнх бус хорвоогоос хойт насны аз жаргалтай учруулах сургаал номлолын бүрэн бүтэн цогц тогтолцоо юм.
Аллаху Тэала анхны хүн бөгөөд анхны / Пайгамбар / элч Адам алайхиссалилам-аас эхлэн хүн төрөлхтөнд элчүүдээрээ дамжуулан шашнаа илгээж байжээ. Энэ шашнуудын үндэс нь Ислам шашин болох нь огтоос эргэлзээгүй. Уг сургаал номлол шашнуудын он цагийн эрхээр цаг өнгөрөх тусам хүмүүсийн буруугаас үнэн утгаа алдсан тул Аллах манай / пайгамбар / элч  Мухаммед Саллаллаху алайхи вэ саллиамь / С.А.С /-аар дамжуулан бодит шашнуудын хамгийн сүүлчийн, хамгийн төгс төгөлдөр Ислам шашныг илгээжээ. Ислам шашинд итгэж сүсэглэсэн хүнийг мусульман гэнэ. Тиймээс бид Альхамдулиллах мусульман мөн.
ШАРИАТ
«Шариат» бол ислам шашны ёс суртахуунд нийлсэн шашны залбирал мөргөл бүхийл зан үйл, бас түүнд холбогдох г горим журмын нийлмэл цогцыг хэлнэ.
ИМАН / ИТГЭЛ ҮНЭМШИЛ/
Аугаа их  Пайгамбарын  ( С.А.С ) маань Аллахын зараалаар авч ирж түгээсэн сургаалд итгэж, үнэн сэтгэлээсээ шүтэн бишрэхийг иман гэнэ. Гэхдээ хүн бүр энэ нас болон хойт насандаа мусульман байж Аллахын хаанчлалд багтахын  тулд «калима-и шахадат»-ыг итгэлээр хэлж, сэтгэл зүрхээрээ батлах ёстой.


Калима-шахадат: أشهد أن لا إله إلا الله و أشهد أن محمد رسول الله
«Ашхаду ань лаа илааха иллаллахү уа ашьхаду аньна Мухаммадань абдуху уа расулүх».
Утга нь:
« Би Аллах-аас өөр бурхан үгүйг гэрчилнэ. Бас Мухаммед      / алайхис салилам /  бол түүний боол бөгөөд элч нь мөн болохыг гэрчилнэ.
Иман бол дагаж мөрдөх зургаан шаардлагатай. Энэ зургаан шаардлага нь араб хэлээр болон утгачилсан орчуулгын хамт доорх «Амантү»-д тод туссан байна.
«Аамантү бильлахи уа малааи катихи уа күтүбихи уа русүлихи уаль иаумиль аахири уа бил кадари хайрихи уа шаррихи мин Аллахи Тагаалаа уаль ба’сү баадальмаути хаккун ашьхаду ань лаа илааха иллаллаахү уа ашьхаду аньна Мухаммадань абдуху уа расулух».
Утга нь:
«Би Аллахт болон түүний мелекүүдэд пайгамбар нарт, судар номд, мөнхийн хойт насанд, хувь тавиланд, мөн сайн сайхан, муу муухай бүхнийг Аллахын тааллаар бий болгосонд бас хойд нас үнэн гэдэгт итгэлээ« Би Аллах-аас өөр бурхан үгүйг гэрчилнэ. Бас Мухаммед / алайхис салилам /  бол түүний боол бөгөөд элч нь мөн болохыг гэрчилнэ.
ИМАН-Ы ШААРДЛАГУУД
1. Аллахт итгэх;
2. Мелекүүдэд итгэх;
3. Судар номуудад итгэх;
4. Элч Пайгамбар нарт итгэх;
5. Мөнхийн хойт насанд итгэх;
6. Амьдралдаа учрах сайн, сайхан, муу муухай бүхэн Аллахын зарлигаар болно гэдэгт, мөн хүн үхсэнээс хойш дахин амилах нь үнэн гэдэгт итгэх юм.

Иман-ы зургаан шаардлагын аль нэгийг зөвшөөрөхгүй бол бүгдийг нь үгүйсгэсэнтэй  адил болно. Жишээ нь: Иман-ы таван шаардлагыг зөвшөөрдөг мөртлөө хойт насанд итгэдэггүй хүн мусульман биш.
АЛЛАХ. ТЭАЛАД ИМАН

Иман-ы зургаан шаардлагын нэг нь Аллах-т итгэх юм. Өөрөөр хэлбэл, Аллах ТЭАЛА оршиж байгаа. Түүний оршихуй нь бүхий л үзэсгэлэн төгс шинж чанар бүрдүүлсэн. Тэр ямар өөгүй ариун тунгалаг юм.
Аллахын бэлгэ тэмдэгийг нь «Сифати затия» онцгой бэлэг тэмдэг ба «Сифаты сүбүтия» /нийтлэг бэлгэ тэмдэг гэж / гэж 2 ангилна .


СИФАТИ ЗАТИЯ

Аллахын онцгой бэлэгэ тэмдэг зургаа болой. Эдгээр нь:
1. Ужуд: Оршиж байх,
2. Кидам: эхлээгүй бас төгсөхгүй угаасаа оршиж байх.
3. Бака: Эцэс төгсгөлгүй, үүрд мөнх байх,
4. Уахданият: Цорын ганц. Ижилсэх огт үгүй байх.
5. Мухалафатүн лил хауадис: Сүүлд бий бологсод огт төсөөгүй байх.
6. Киям би нафсих: Хэнээс ч, юунаас ч ангид байж, хэний юуны ч туслалцаагүйгээр өөрөө өөртэйгээ оршиж байх.

СИФАТИ СҮБҮТИЯ

Аллахын нийтлэг бэлгэ тэмдэг нь найм байдаг.
1. Хаят: Амьд . ( Аллах амьд бөгөөд бусдыг амилуулагч )
2. Ильм: Мэдэх. ( Аллах бүх зүйлийг, тэр байтугай зүрх сэтгэлийн гүнд буй нууцыг ч мэднэ. )
3. Самий: Сонсох. ( Аллах бүгдийг сонсоно. )
4. Басар: Үзэх. ( Аллах харанхуй шөнө хар чулуун дээр шоргоолж явахыг харж , хөлийн чимээг нь сонсоно. )
5. Ирадат: Хүсэх. ( Аллахын хүссэн бүхэн зайлшгүй биелэгдэнэ. )
6. Кудрет: ( хүч чадал ): Бүх юманд ид шидээ харуулах. ( Аллахын хүч нь аливаад хүрэх чадалтай. )
7. Калам: Ярих. ( Аллах үсэг ба авиаг үл хэрэглэн үгээ хүргэх увидастай. )
8. Такуин(туурвих): Огт оргүйгээс бодит зүйлийг бий болгох.

МЕЛЕКҮҮДЭД ИТГЭХ

Иман-ы хоëр дахь шаардлага мелекүүдэд итгэх билээ.
Мелек туяанаас гэр бий болсон ба хүссэн дүр, төрх, хэлбэрт орж хувирч чаддаг илахи цэвэр ариун бодгальс мөн.
Мелек эр эмийн шинж тэмдэггүй байдаг. Тэд Аллах-ын зарлигийг огт эсэргүүцдэггүй, ядарч зүдэрдэггүй. Идэж уухаар гачигдахгүй. Зарим нь тэнгэрт, зарим нь газар дэлхийд, зарим нь огторгуйд өөрсдийн үүргээ гүйцэтгэж яваа. Тэд хэчнээн болохыг зөвхөн Аллах л мэднэ. Тэднээс дөрвөн их мелек бол мелекүүдийн пайгамбар юм.
ДӨРВӨН ИХ МЕЛЕК
1. Жабрайль ( А.С ). Аллахын сургаал номыг пайгамбар нарт хүргэх буюу вахие-г дамжуулан айлтгах үйл үйлдэнэ. Аллах ба пайгамбар нарыг хооронд нь холбогч.
2. Микайль ( А.С ). Байгалийн юмс үзэгдэл, салхи тунадас, жимс ногоо, тариа будаа болон өвс ургамлын ургаж боловсрох ба оршиж байхыг хариуцана.
3. Исрафил ( А.С ). Сур үлээж*,( хиямет ) ертөнцийн төгсгөлийн өдрийг эхлүүлж, дараа нь хүн төрөлхтөн мөнхийн оронд дахин амиллуулахыг хариуцана.
* Сур үлээх- хиямет эхлэх дохио.
4. Азирейль ( А.С )- Хорвоогоос халих цаг нь бологсдын амийг авах сахиулсан тэнгэр. ( Эрлэгийн элч ).
Түүнчлэн хүн тус бүрт үйлчилдэг 384 мелек байдаг. Тэдгээрийн дотроос Кирамин Катибин болон Хафаза нэртэй мелекүүд хүний (амьд ахуйдаа) үйлдсэн бүхнийг бичих үүрэгтэй.
СУДАР НОМУУДАД ИТГЭХ
Иман-ы гурав дахь шаардлага нь –номуудыг шүтэх юм.
Аллах өөрийн хүсэл зорилго, зарлиг, цээрлэл, ер бус зүйлүүдээ боолууддаа мэдэгдэхээр зарим пайгамбар нартаа номуудаа буулгажээ. Уг номуудыг илахи ном гэнэ.
Жабрайль ( А.С )-ээр дамжуулан пайгамбар нарт вахие болгосон ном ба хуудаснууд нь:
СУХУФ ( ХУУДСУУД )
10 сухуф- Адам алейхис сальламь-д,
50 сухуф-Шит алейхис сальламь-д,
30 сухуф –Идрис алейхис сальламь-д,
10 сухуф- Ибрахим алейхис сальламь-д илгээсэн. Бүгд 100 сухуф ( хуудас )
НОМ ( СУДРУУД ):
1. Таурат-Муса алейхис сальламь-д;
2. Забур-Дауит алейхис сальламь-д,
3. Инжил-Иса алейхис сальламь-д,
4. Куран-Бидний Пайгамбар / элч / Мухаммед алехис сальламь-д илгээжээ.
Куран судрыг буулгаснаар урьдах гурван номын зарлигууд хүчингүй болжээ. Куран Карим нь 114 сүре ( бүлэг ), 6666 аят ( тарни )-аас бүрдэнэ. Хоëр цэглэлийн хоорондох өгүүлбэрийг «Аят» гэнэ.  Өнөө хүртэл Куран-ы нэг ч үсэг нь өөрчлөгдөөгүй, дэлхий даяар тархсан бүх эх нь адилхан юм. Куран Карим нь киямет хүртэл Аллахын ивээлд байж, хэзээ ч өөрчлөгдөхгүй.
ПАЙГАМБАР НАРТ ИТГЭХ

Иман-ы дөрөв дэх шаардлага нь-пайгамбар нарт итгэх юм .
Пайгамбарууд нь Аллахын шариат, зарлиг, цээрлэл, илгээлтүүдийг хүн төрлөхтөнд мэдэгдэх зорилгоор шилж илгээсэн онцгой элчүүд мөн.
Аллах хүн төрөлхтнийг олон бурханд болон хүний гараар бүтээгдсэн хуурамч бурхад шүтээнүүдэд сүсэглэх зэрэг төөрөгдлөөс аврахад, түүнчлэн Иман ологсдыг энэ ертөнцөд болон хойт насанд аз жаргалд хүргэх буюу Аллах-ын ивээлд багтахад нь Пайгамбар нар зуучлагч болдог. Хүний ухаан бодол жинхэнэ эрх чөлөөний замыг олоход мөхөсдөх тул Аллах өөрийн боолуудын үүрдийн аз жаргалын төлөө пайгамбар нараа илгээжээ. Аллах пайгамбар нараа мүүжизэ / гайхамшиг / -ээр хүчирхэгжүүлсэн байдаг. Аллахын тааллаар, ер бусын, юунд ч зүйрлэшгүй, бүр байж боломгүй гэх үзэгдлүүд тэдэнд тун хялбар. Хамгийн анхны хүн бөгөөд хамгийн анхны пайгамбар / элч / Адам алейхис сальламь мөн. Угтаа «Хүн сармагчнаас бий болсон» хэмээгчдийн тэрхүү худал хуурамч төсөөллийг эрин зууны шинжлэх ухаан ч бүрэн буруутган үгүйсгэлээ. Өчүүхэн ч эргэлзэх зүйлгүй бодит үнэн бол-бидний уг гарал үүсэл сармагчнаас бус, диваажингаас заларсан Хазрети ( Их эрхэм ) Адам  Эцэг  ба Хазрети Хавва ( Эх ) мөн.

ПАЙГАМБАР НАРЫН ЭРХЭМ ШИНЖ
Пайгамбар нарын тухай мэдвэл зохих үлэмжийн таван шинж чанар байдаг.
1. Сыддык: Пайгамбар нар нь үнэнч, хэзээ ч худал хэлдэггүй.
2. Аманат: ( Гэрээслэл ) Тэд-итгэлтэй. Хэзээ ч хаана ч тэдэнд итгэж болно.
3. Тэблий: Аллахын зарлигууд болон цээрлэлүүдийг ямар ч саадгүй буюу хэнээс ч айлтгүйгээр зарлан тунхаглана.
4. Фатанат: Аугаа их ухааны эзэд.
5. Исмат: Нүгэлгүй, нүгэл хийхээс ангид байдаг.
Манай Пайгамбар-т бусад пайгамбаруудаас онцгойрох таван эрхэм шинж бий.
1. Бусад бүх пайгамбаруудаас тэргүүнд оршиж буй.
2. Бүх хүн төрөлхтөнд болон жинь нарт далд (ертөнцийхөнд ) илгээгдсэн.
3. Пайгамбар нарын хамгийн сүүлчийнх.
( Хатамүл Аньбия ). Өөрөөр хэлбэл үүнээс хойш ямар ч пайгамбар ирэхгүй.
4. Ертөнцөд энэрлийн элч болон илгээгдсэн.
5. Шариат нь ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ.

Бурханын шашны Лам хүмүүний хэргэм цол Мяндаг


Богд лам - Ариун дээд багш төвдөөр Жэ-зүн лама хэмээнэ Энэ гурван үг нь дотоод хөгжлийн гурван шат “ бага, дунд, их төрөлхтөний зам” авралын гурван эрдэнэ “ Бурхан, ном, хувраг” Бурханлаг оршихуйн гурван дүр “ үнэмлэхүй дүр, төгс жаргалант дүр, хувилгаан дүр” –ийг тус бүр бэлгэддэг.
Бүрэлбаа- Бурханы шашинтны дотор олны итгэл
бишрэлийг хамгийн ихээр олсон, үе үед маш сонин байдлаар төрөл дүр нь то-
дордог бөгөөд богд гэгээнтний дэсийн лам, хувилгаан хэмээн нэрлэдэг

Buudha: Нирван

Нирван
  Нирван хэмээх үгний утга учирыг хүмүүс   гадарладаг байх харин нирван нь тонилохуй гэсэн утга бүхий үг юм. Вайбхашика чиглэлд (тогтсон таалалд) хvлээснээс гэтлэхийн суурь нь (би) эзэн гэж vзнэ.Єєрийгєє эрхэмлэн єєртэйгєє холбогдуулан самсара орчлонд хурж єєрийн амгалан жаргалангийн тухайд сайн муу элдэв vйл (хураан) vйлдэнэ. Єєрт аятай vзэгдсэнийг

Бурханы шашны нэр томъёоны тайлбар


1. Бурхан


Бурхан гэдэг үг нь Буддха (Budhha) гэсэн санскрит үг юм.
Энэтхэг хэлэнд дараалан орсон хоёр д үсгийг "р" үсгээр
дууддаг тул "буддха" гэдэг үгийг "бурха" гэж дууддаг
байжээ. Энэ нь сунжирсаар Монгол хэлэнд Бурхан гэж
дуудагдах болсон байна. Тиймээс Христийн шашинд
хэргэлж буй бурхан гэдэг үг нь ертөнцийн эзний нэр
бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр болохыг энд
тодруулах нь зүйтэй.
2. Шагжамүни
Шагжаан чадагч гэсэн утгатай Бурхан багшийн өөр
нэгэн алдар. Шагжа гэдэг нь Бурхан багшийн овгийн
нэр бөгөөд бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг нүглээс
хамгаалж, нисваанисыг дарсан тул чадагч гэжээ.
3. Цогт Зөөлөн
Манзушри бурханы өөр нэгэн алдар. Манзушри бурхан
нь хэмжээлшгүй их эрдмийн чуулганыг цогцлоосон тул
Цогт, нисваанисын хатуу ширүүн буртгаас хагацсан тул
Зөөлөн хэмээн алдаршжээ.
4. Хутагт
Бурханы айлдсан гүн сургаалын нарийн утгыг илтэд
мэд эхийн зэрэгцээ муу сэтгэлийг дарж эхэлснээрээ
эгэл бодьгалаас үлэмж хэтийдсэн хүмүүнийг хутагт гэдэг.
5. Шастир
Шастир гэдэг үг нь "шасадара" гэсэн санскрит үг
бөгөөд "шаса" нь засах, "дара" нь аврах, гэтэлгэх гэсэн
утгатай үг юм. Тодруулбал муу сэтгэлийг засаж, муу
заяанаас аврах гэсэн утгатай ажээ. Ном бүгд муу
сэтгэлийг засаж, муу зовлонгоос аварч чадахгүй тул
тэр бүгд шастир болж чаддаггүй.
6. Бярман (бархман)
Эрт урьд Энэтхэгт хааны язгуур, барамсайн
язгуур, ноёны язгуур, харц язгуур гэх дөрвөн их язгуур
байжээ. Сайн цагийн мянган Бурхан бүгд хааны язгуур
болон барамсайн язгуур аль нь ертөнцөд илүүд
тооцогдоно тэр язгуурт төрөх болно гэж үздэг.
Бярман язгуурын хүмүүс ариун дэг жаягийг сахидаг
өндөр язгууртан нар байдаг тул хутагт Нагаржуна энэ
язгуурт мэндэлсэн байна.
7. Бодьсадвын анхдугаар газар
Бурханы хутагт хүргэх чуулганы, барилдлагын, үзэхүйн,
бясалгахуйн мөр ба Бурханы хутагт хүрсэн үл
суралцахуйн мөр гэх их хөлгөний таван мөр бий.
Эл таван эрдэм нь Бурханы хутагт хүргэх эрдэм
бүгдийн суурь мөний тул газар хэмээн нэрлэгджээ.
Эдгээрийн үзэхүйн мөрөөс эхлэн Бурханы газарт
хүрэх эрдмүүдийг бодьсадвын арван газар гэж
хуваадаг. Бодьсадвын арван газраас анхдугаар
газрын эрдмийг Хутагт бээр илтэд болгоосныг
энд дурьдсан байна
8. Бошиглож
Эгэл бодьгалын илтэд мэдэж үл чадах ирээдүй цагийн
онцгой явдлыг зөгнөж, тодруун айлдсан Бурханы
айлдварыг бошиг гэдэг. Хутагт Нагаржуна, хутагт
Асанга мөн Богд Зонхова тэргүүтэй олон дээдсүүд
Бурхан багшаас бошгийг олсон билээ.
9. Нирваан
Билиг билгүүний хүчээр зовлонгийн уг шалтгаан
болсон нисваанисыг ахин хэзээ ч төрүүлэхгүйгээр
дарж чадсан хувь чанарыг нирваан хэмээнэ.
Нэгэнт зовлон хийгээд зовлонгийн уг шалтгаан
бүрийг гүйцэд арилгаж чадсан тул нирвааны амгалан төсөөлшгүй аж.
10. Гэлэн (аяга тахимлаг)
Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар,
бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх
гурван санваар бий. Ангид гэтэлгэгчийн санваарт
гэнэн (увш), гэцэл, гэлэн гэх гурван санваар байдаг.
Гэлэнгийн санваартан нь хоёр зуун тавин гурван
зүйлийн дэг жаягийг сахидаг бөгөөд "Үүнийг сахиж
чадваас асар түргэн нирвааны хутгийг олох болно" хэмээн
судар, шастирт олон дахин айлдсан байдаг.