Friday, November 29, 2013

Ислам шашны таван тулгуур багана

эх сурвалж: mongolog.blog.gogo.mn



Ислам шашны таван тулгуур багана.
1. Өдөр тутмын таван удаагийн мөргөл
2.Мацаг барих
3.шашны зан үйл болох татвар төлөх, сайн дураараа өгдөг өгөх , буян үйлдэх
4. мусулман хүн амьдралдаа доод тал нь нэг удаа Мекка хотод очиж их мөргөл буюу хаж үйлдэх зэрэг юм.
5. заримдаа жихад буюу исламын төлөөх ариун тэмцлийг исламын ариун үүрэг гэж үзэх нь бий. Исламын үндсэн таван үзэл баримтлал.
1. Тахиуд буюу нэг Эзэн тэнгэрт итгэх явдал
2. Сахиусан тэнгэр болон чөтгөр бий гэдэгт итгэх явдал
3. Муххамедыг Эзэн тэнгэрийн элч гэдэгт итгэх , мөн түүнээс өмнө байсан бивангаард зөнчүүдэд итгэх.
4. Коранд бичсэн бүх зүйл үнэн бөгөөд Коран бол хамгийн ариун ном гэдэгт итгэх.
5. Их шүүлтийн өдөр ирнэ гэдэгт итгэх. Ислам шашны буян , нүгэл. Ислам шашинд 12 хүнд нүгэл бий. үүнд: - Аллахаас өөр бурхан байдаг гэдэгт итгэж, шүтэх - хүн алах - бусдын хэлсээр гүтгэн, нэр хүндийг нь гүжирдэн доромжлох - аваал эхнэр , нөхрөөсөө өөр хүнтэй нөхцөх - шашны төлөө ариун дайн жихадаас зугтах, татгалзах - ид шидэд итгэн өөрийгөө болон бусдыг мунхруулах - өнчин өрөөсөн хүүхдийн эд хогшил , мал хөрөнгийг завших - эцэг эхийн үгийг сөрж , эсэргүүцэн гомдоож, зандарч загнах - шашны орон сүм дотор зүй бус үйлдэл хийх - Хэтэрхий шунаж, зүй бус ашиг хайх - дээрэм тонуул хийх - согтууруулах ундаа хэрэглэх Харин дээдийн дээд буян бол Аллахыг шүтэн биширч Коран судраар дамжуулан илгээсэн айлтгал, заавар сургаалыг сэтгэлээсээ ёсчлон биелүүлэх явдал юм. Коран судрын энэ мэт заалт ислам шашны эрх зүй , хууль цаазын үндэс болох шариатын гол тулгуур болж , гэмт хэргийг шүүн таслах гарын авлага болж иржээ. Шариатын хууль. Шариат нь аш-шириа буюу шулуун зөв зам мөр гэсэн үг бөгөөд ислам шашны хууль цааз , эрх зүйн номлолыг тусгажээ. Түүний тулгуур эх үндэс нь Коран болон Сунна юм. Мусулманчууд өнөө цагийн хууль эрх зүйн өнгө аясаар шариатын хуулиа өөрчлөхөд их анхаарах болжээ. Зан үйл. Ислам шашинтны гэрлэлт. Хүн өвчин эмгэг, ухаан санааны солиорол, тахир дутуу, гуйлгачин ядуу зэрэг шалтгаанаас бусад шалтгаанаар гэр бүл болохгүй ганц бие явбал хүн чанар , ариун үүргээсээ татгалзсан хэрэг болно гэж Коранд заасан байдаг. Ислам шашны ёсоор гэрлэлтийг эрэгтэй нь өмч хөрөнгөндөө тулгууртан санаачилна. Мөн шашны үүднээс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ба энэ нь өмч хөрөнгөнд тулгуурлана. Бэл чадалтай хүн Коранд зааснаар 4 хүртэл эхнэр авч болох ба зөнч Муххамед 11 эхнэртэй байжээ. Мусулман эмэгтэйчүүд хуримын өдрөө бүрэн төгс гоёж, хамгаас сайхан харагдахыг хүсдэг. Рамадан сар буюу мацаг барихуй. Мусулманчууд өөрсдийн цаг тооллын ес дэх болох Рамадан сарын туршид мацаг барьж буян үйлдэнэ. Энэ үеэр тэд Аллахт шүтэн залбирч , гэм нүглээ наминчилж , буян үйлдэхэд бие сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлнэ. Мацаг үүр цайхаас эхлээд үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ.шөнийн цагаар хоол унд идэх боловч хэтрүүлэхийг цээрлэнэ. Рамадан сарын мөргөлөөр бүгд цагаан хувцас өмсдөг. Мацаг барих хугацаанд идэж уух, тамхи татах, эр эмийн явдал үйлдэх, хөгжиж наргих зэрэг үйл хийхийг цээрлэнэ. Рамадан сар өндөрлөн мусулманы тоолллоор шавваль хэмээх 10-р сарын 1 болоход 3 хоногийн турш Ид аль-фитр буюу ураза байрам гэдэг баяр тэмдэглэнэ. Закят буюу татвар. Закят буюу татварыг насанд хүрсэн хүн бүр Аллахаас заяасан өмч хөрөнгө , жилийн ашиг орлогын өмнөөс жилд нэг удаа Рамадан сарын эцсээр төлнө. Гэрийн эзэн жилийн орлогынхоо дөчний нэг буюу 2.5 хувьтай тэнцэх хэмжээний закят төлөх ёстой. Харин эмэгтэйчүүдийн эдэлж байгаа алт мөнгөн эдлэл, хивс зэрэгт татвар төлдөггүй. чинээлэг мусулманчууд закятаас гадна садака гэдэг сайн дурын өглөг өгдөг заншилтай. Хаж буюу Их мөргөл. Энэ нь хамгийн чухал зан үйлийн нэг юм. Хаж мөргөлийг исламын цаг тооллын зуль-хижа хэмээх 12 сарын эхний 10 хоногт багтаан ислам шашны ариун газар болох Мекка хотод очиж биеэр үйлдэнэ. Мөргөлчид зуль-хижа сарын 7-ны өмнө Меккад очих болзолтой. 7-ны өдөр угаал үйлдэж , биеэ ариусган эрчүүд цагаан өнгийн эдээр биеэ ороож цагаан орхимж нөмрөн ба эмэгтэйчүүд нүүр гар , хөлийн улыг далдалсан элбэг урт гоёлын хувцас өмсөх ба гоо сайхан үнэртэн танартны зүйл хэрэглэхийг хориглоно . мөргөлчид хаж дууссаны дараа эрчүүд үсээ хусуулна, эмэгтэйчүүд үснээсээ туг хэсгийг хайчилж ихрамаас гарсанаа бэлгэднэ. Мөргөлийн дараа тахил өргөн Ид аль-Ахдагийн баярыг үргэлжлүүлж , мөргөлчид хаж цолтой болж толгойгоо ногоон өнгийн хаж ороолтоор ороох эрхтэй болно. Өнөөгийн Исламын ертөнц. Орчин үед мусулман шашин , түүний соёл дэлхийд түгж христийн дараах хоёр дахь шашин болоод байна. Бүдүүвчилсэн тоогоор дэлхийн 900 сая хүн энэ шашныг шүтдэг бөгөөд тэдний 90 орчим хувь нь суннитууд аж. Ази тивийн хүн амын 20 хувь, африкийн 30 шахам хувь нь мусулманчууд байна. Дэлхийн 120 гаруй оронд тэд бүлэг хэлбэрээр амьдардаг. Африк , азийн 28 оронд ислам шашин төрийн буюу албан ёсны шашинд тооцогддог байна.

1 comment:

  1. алдаатай буруу мэдээлэл оруулсан байна, засаж залруулах хэрэгтэй гэж бодож байна. Илүү их ном уншиж судалж байж оруулах мэдээлэл байна. Маш их буруу ташаа мэдээлэл байгаа болхоор сэтгэгдлээ үлдээлээ анхаарал хандуулсанд баярлаллааа

    ReplyDelete