Friday, November 29, 2013

Ислам-д анх нэгдэхэд мусульман хүний унших ёстой тарни

эх сурвалж: mongolianislam.mn

ИСЛАМ ШАШИН

Шашин бол ухамсарт хүн бүрийг өөрийн хүсэл сайн дураас нь мөнх бус хорвоогоос хойт насны аз жаргалтай учруулах сургаал номлолын бүрэн бүтэн цогц тогтолцоо юм.
Аллаху Тэала анхны хүн бөгөөд анхны / Пайгамбар / элч Адам алайхиссалилам-аас эхлэн хүн төрөлхтөнд элчүүдээрээ дамжуулан шашнаа илгээж байжээ. Энэ шашнуудын үндэс нь Ислам шашин болох нь огтоос эргэлзээгүй. Уг сургаал номлол шашнуудын он цагийн эрхээр цаг өнгөрөх тусам хүмүүсийн буруугаас үнэн утгаа алдсан тул Аллах манай / пайгамбар / элч  Мухаммед Саллаллаху алайхи вэ саллиамь / С.А.С /-аар дамжуулан бодит шашнуудын хамгийн сүүлчийн, хамгийн төгс төгөлдөр Ислам шашныг илгээжээ. Ислам шашинд итгэж сүсэглэсэн хүнийг мусульман гэнэ. Тиймээс бид Альхамдулиллах мусульман мөн.
ШАРИАТ
«Шариат» бол ислам шашны ёс суртахуунд нийлсэн шашны залбирал мөргөл бүхийл зан үйл, бас түүнд холбогдох г горим журмын нийлмэл цогцыг хэлнэ.
ИМАН / ИТГЭЛ ҮНЭМШИЛ/
Аугаа их  Пайгамбарын  ( С.А.С ) маань Аллахын зараалаар авч ирж түгээсэн сургаалд итгэж, үнэн сэтгэлээсээ шүтэн бишрэхийг иман гэнэ. Гэхдээ хүн бүр энэ нас болон хойт насандаа мусульман байж Аллахын хаанчлалд багтахын  тулд «калима-и шахадат»-ыг итгэлээр хэлж, сэтгэл зүрхээрээ батлах ёстой.


Калима-шахадат: أشهد أن لا إله إلا الله و أشهد أن محمد رسول الله
«Ашхаду ань лаа илааха иллаллахү уа ашьхаду аньна Мухаммадань абдуху уа расулүх».
Утга нь:
« Би Аллах-аас өөр бурхан үгүйг гэрчилнэ. Бас Мухаммед      / алайхис салилам /  бол түүний боол бөгөөд элч нь мөн болохыг гэрчилнэ.
Иман бол дагаж мөрдөх зургаан шаардлагатай. Энэ зургаан шаардлага нь араб хэлээр болон утгачилсан орчуулгын хамт доорх «Амантү»-д тод туссан байна.
«Аамантү бильлахи уа малааи катихи уа күтүбихи уа русүлихи уаль иаумиль аахири уа бил кадари хайрихи уа шаррихи мин Аллахи Тагаалаа уаль ба’сү баадальмаути хаккун ашьхаду ань лаа илааха иллаллаахү уа ашьхаду аньна Мухаммадань абдуху уа расулух».
Утга нь:
«Би Аллахт болон түүний мелекүүдэд пайгамбар нарт, судар номд, мөнхийн хойт насанд, хувь тавиланд, мөн сайн сайхан, муу муухай бүхнийг Аллахын тааллаар бий болгосонд бас хойд нас үнэн гэдэгт итгэлээ« Би Аллах-аас өөр бурхан үгүйг гэрчилнэ. Бас Мухаммед / алайхис салилам /  бол түүний боол бөгөөд элч нь мөн болохыг гэрчилнэ.
ИМАН-Ы ШААРДЛАГУУД
1. Аллахт итгэх;
2. Мелекүүдэд итгэх;
3. Судар номуудад итгэх;
4. Элч Пайгамбар нарт итгэх;
5. Мөнхийн хойт насанд итгэх;
6. Амьдралдаа учрах сайн, сайхан, муу муухай бүхэн Аллахын зарлигаар болно гэдэгт, мөн хүн үхсэнээс хойш дахин амилах нь үнэн гэдэгт итгэх юм.

Иман-ы зургаан шаардлагын аль нэгийг зөвшөөрөхгүй бол бүгдийг нь үгүйсгэсэнтэй  адил болно. Жишээ нь: Иман-ы таван шаардлагыг зөвшөөрдөг мөртлөө хойт насанд итгэдэггүй хүн мусульман биш.
АЛЛАХ. ТЭАЛАД ИМАН

Иман-ы зургаан шаардлагын нэг нь Аллах-т итгэх юм. Өөрөөр хэлбэл, Аллах ТЭАЛА оршиж байгаа. Түүний оршихуй нь бүхий л үзэсгэлэн төгс шинж чанар бүрдүүлсэн. Тэр ямар өөгүй ариун тунгалаг юм.
Аллахын бэлгэ тэмдэгийг нь «Сифати затия» онцгой бэлэг тэмдэг ба «Сифаты сүбүтия» /нийтлэг бэлгэ тэмдэг гэж / гэж 2 ангилна .


СИФАТИ ЗАТИЯ

Аллахын онцгой бэлэгэ тэмдэг зургаа болой. Эдгээр нь:
1. Ужуд: Оршиж байх,
2. Кидам: эхлээгүй бас төгсөхгүй угаасаа оршиж байх.
3. Бака: Эцэс төгсгөлгүй, үүрд мөнх байх,
4. Уахданият: Цорын ганц. Ижилсэх огт үгүй байх.
5. Мухалафатүн лил хауадис: Сүүлд бий бологсод огт төсөөгүй байх.
6. Киям би нафсих: Хэнээс ч, юунаас ч ангид байж, хэний юуны ч туслалцаагүйгээр өөрөө өөртэйгээ оршиж байх.

СИФАТИ СҮБҮТИЯ

Аллахын нийтлэг бэлгэ тэмдэг нь найм байдаг.
1. Хаят: Амьд . ( Аллах амьд бөгөөд бусдыг амилуулагч )
2. Ильм: Мэдэх. ( Аллах бүх зүйлийг, тэр байтугай зүрх сэтгэлийн гүнд буй нууцыг ч мэднэ. )
3. Самий: Сонсох. ( Аллах бүгдийг сонсоно. )
4. Басар: Үзэх. ( Аллах харанхуй шөнө хар чулуун дээр шоргоолж явахыг харж , хөлийн чимээг нь сонсоно. )
5. Ирадат: Хүсэх. ( Аллахын хүссэн бүхэн зайлшгүй биелэгдэнэ. )
6. Кудрет: ( хүч чадал ): Бүх юманд ид шидээ харуулах. ( Аллахын хүч нь аливаад хүрэх чадалтай. )
7. Калам: Ярих. ( Аллах үсэг ба авиаг үл хэрэглэн үгээ хүргэх увидастай. )
8. Такуин(туурвих): Огт оргүйгээс бодит зүйлийг бий болгох.

МЕЛЕКҮҮДЭД ИТГЭХ

Иман-ы хоëр дахь шаардлага мелекүүдэд итгэх билээ.
Мелек туяанаас гэр бий болсон ба хүссэн дүр, төрх, хэлбэрт орж хувирч чаддаг илахи цэвэр ариун бодгальс мөн.
Мелек эр эмийн шинж тэмдэггүй байдаг. Тэд Аллах-ын зарлигийг огт эсэргүүцдэггүй, ядарч зүдэрдэггүй. Идэж уухаар гачигдахгүй. Зарим нь тэнгэрт, зарим нь газар дэлхийд, зарим нь огторгуйд өөрсдийн үүргээ гүйцэтгэж яваа. Тэд хэчнээн болохыг зөвхөн Аллах л мэднэ. Тэднээс дөрвөн их мелек бол мелекүүдийн пайгамбар юм.
ДӨРВӨН ИХ МЕЛЕК
1. Жабрайль ( А.С ). Аллахын сургаал номыг пайгамбар нарт хүргэх буюу вахие-г дамжуулан айлтгах үйл үйлдэнэ. Аллах ба пайгамбар нарыг хооронд нь холбогч.
2. Микайль ( А.С ). Байгалийн юмс үзэгдэл, салхи тунадас, жимс ногоо, тариа будаа болон өвс ургамлын ургаж боловсрох ба оршиж байхыг хариуцана.
3. Исрафил ( А.С ). Сур үлээж*,( хиямет ) ертөнцийн төгсгөлийн өдрийг эхлүүлж, дараа нь хүн төрөлхтөн мөнхийн оронд дахин амиллуулахыг хариуцана.
* Сур үлээх- хиямет эхлэх дохио.
4. Азирейль ( А.С )- Хорвоогоос халих цаг нь бологсдын амийг авах сахиулсан тэнгэр. ( Эрлэгийн элч ).
Түүнчлэн хүн тус бүрт үйлчилдэг 384 мелек байдаг. Тэдгээрийн дотроос Кирамин Катибин болон Хафаза нэртэй мелекүүд хүний (амьд ахуйдаа) үйлдсэн бүхнийг бичих үүрэгтэй.
СУДАР НОМУУДАД ИТГЭХ
Иман-ы гурав дахь шаардлага нь –номуудыг шүтэх юм.
Аллах өөрийн хүсэл зорилго, зарлиг, цээрлэл, ер бус зүйлүүдээ боолууддаа мэдэгдэхээр зарим пайгамбар нартаа номуудаа буулгажээ. Уг номуудыг илахи ном гэнэ.
Жабрайль ( А.С )-ээр дамжуулан пайгамбар нарт вахие болгосон ном ба хуудаснууд нь:
СУХУФ ( ХУУДСУУД )
10 сухуф- Адам алейхис сальламь-д,
50 сухуф-Шит алейхис сальламь-д,
30 сухуф –Идрис алейхис сальламь-д,
10 сухуф- Ибрахим алейхис сальламь-д илгээсэн. Бүгд 100 сухуф ( хуудас )
НОМ ( СУДРУУД ):
1. Таурат-Муса алейхис сальламь-д;
2. Забур-Дауит алейхис сальламь-д,
3. Инжил-Иса алейхис сальламь-д,
4. Куран-Бидний Пайгамбар / элч / Мухаммед алехис сальламь-д илгээжээ.
Куран судрыг буулгаснаар урьдах гурван номын зарлигууд хүчингүй болжээ. Куран Карим нь 114 сүре ( бүлэг ), 6666 аят ( тарни )-аас бүрдэнэ. Хоëр цэглэлийн хоорондох өгүүлбэрийг «Аят» гэнэ.  Өнөө хүртэл Куран-ы нэг ч үсэг нь өөрчлөгдөөгүй, дэлхий даяар тархсан бүх эх нь адилхан юм. Куран Карим нь киямет хүртэл Аллахын ивээлд байж, хэзээ ч өөрчлөгдөхгүй.
ПАЙГАМБАР НАРТ ИТГЭХ

Иман-ы дөрөв дэх шаардлага нь-пайгамбар нарт итгэх юм .
Пайгамбарууд нь Аллахын шариат, зарлиг, цээрлэл, илгээлтүүдийг хүн төрлөхтөнд мэдэгдэх зорилгоор шилж илгээсэн онцгой элчүүд мөн.
Аллах хүн төрөлхтнийг олон бурханд болон хүний гараар бүтээгдсэн хуурамч бурхад шүтээнүүдэд сүсэглэх зэрэг төөрөгдлөөс аврахад, түүнчлэн Иман ологсдыг энэ ертөнцөд болон хойт насанд аз жаргалд хүргэх буюу Аллах-ын ивээлд багтахад нь Пайгамбар нар зуучлагч болдог. Хүний ухаан бодол жинхэнэ эрх чөлөөний замыг олоход мөхөсдөх тул Аллах өөрийн боолуудын үүрдийн аз жаргалын төлөө пайгамбар нараа илгээжээ. Аллах пайгамбар нараа мүүжизэ / гайхамшиг / -ээр хүчирхэгжүүлсэн байдаг. Аллахын тааллаар, ер бусын, юунд ч зүйрлэшгүй, бүр байж боломгүй гэх үзэгдлүүд тэдэнд тун хялбар. Хамгийн анхны хүн бөгөөд хамгийн анхны пайгамбар / элч / Адам алейхис сальламь мөн. Угтаа «Хүн сармагчнаас бий болсон» хэмээгчдийн тэрхүү худал хуурамч төсөөллийг эрин зууны шинжлэх ухаан ч бүрэн буруутган үгүйсгэлээ. Өчүүхэн ч эргэлзэх зүйлгүй бодит үнэн бол-бидний уг гарал үүсэл сармагчнаас бус, диваажингаас заларсан Хазрети ( Их эрхэм ) Адам  Эцэг  ба Хазрети Хавва ( Эх ) мөн.

ПАЙГАМБАР НАРЫН ЭРХЭМ ШИНЖ
Пайгамбар нарын тухай мэдвэл зохих үлэмжийн таван шинж чанар байдаг.
1. Сыддык: Пайгамбар нар нь үнэнч, хэзээ ч худал хэлдэггүй.
2. Аманат: ( Гэрээслэл ) Тэд-итгэлтэй. Хэзээ ч хаана ч тэдэнд итгэж болно.
3. Тэблий: Аллахын зарлигууд болон цээрлэлүүдийг ямар ч саадгүй буюу хэнээс ч айлтгүйгээр зарлан тунхаглана.
4. Фатанат: Аугаа их ухааны эзэд.
5. Исмат: Нүгэлгүй, нүгэл хийхээс ангид байдаг.
Манай Пайгамбар-т бусад пайгамбаруудаас онцгойрох таван эрхэм шинж бий.
1. Бусад бүх пайгамбаруудаас тэргүүнд оршиж буй.
2. Бүх хүн төрөлхтөнд болон жинь нарт далд (ертөнцийхөнд ) илгээгдсэн.
3. Пайгамбар нарын хамгийн сүүлчийнх.
( Хатамүл Аньбия ). Өөрөөр хэлбэл үүнээс хойш ямар ч пайгамбар ирэхгүй.
4. Ертөнцөд энэрлийн элч болон илгээгдсэн.
5. Шариат нь ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ.

No comments:

Post a Comment