Saturday, November 30, 2013

Бөө мөргөлийн тухай сонирхолтой баримтуудаас


 
Баримт № 1

Беө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм.
Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг.

Бөө мөргөл гэж юу вэ?


Бөө мөргөл гэж юу вэ?

Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.
Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

Friday, November 29, 2013

Ислам шашны таван тулгуур багана

эх сурвалж: mongolog.blog.gogo.mn



Ислам шашны таван тулгуур багана.

Буддын шашинтнууд “үнэн”-г хэрхэн ойлгодог тухай


Буддын шашинд үнэнг туйлын ба харьцангуй гэсэн хоёр хүрээнд авч үздэг. “Бурхан багш аливаа бодитой оршигч  юмс үзэгдлийн шүтэн барилдлага болсон янагуухуй үнэн буюу харьцангуй үнэн хийгээд хоосон зүгийн шүтэн барилдлага болсон дээд утгын үнэн буюу туйлын үнэмлэхүй үнэн хоёрын аль нэгнийг хэтрүүлэн баримтлахыг цээрлэсэн бөгөөд … бурханы сургаал ёсоор хоёр үнэнийг мэдвээс утга их, эс мэдвээс гэм их” хэмээн номложээ. Үзэгдлийн (бодит) ертөнцийн оршихуй, үзэгдэх байдлын үнэн нь янагуухуй үнэн болох юм. Тэрхүү үзэгдэгч байдлын цаад гүн мөн чанарыг тусгаж илэрхийлсэн нь үнэмлэхүй үнэн болох ба эл хоёр үнэний харилцаа холбооны асуудал нь ном (дарма) буюу мэдрэгдэн хүртэгдэгч юмс, үзэгдлийн тухай буддын гүн ухааны бүхий л сургаал номлол, үзэл санааны төвлөрөл гэсэн үзэл санаа дээрх эшлэлээс тодорхой харагдаж байна.
Буддын шашинд хоёр үнэний аль нэгийг хэтрүүлэн баримтлах ёсон үгүй агаад ертөнцийн юмс үзэгдлийн гадаад мөн чанарыг танин мэдэх харьцангуй үнэн нь түүний дотоод мөн чанарыг ухан мэдэх туйлын үнэний нэгэн шат юм гэж үздэг.
Ж.Алтайбаатар

Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь


Ислам шашны түүхийн салшгүй нэг чухал тал нь энэ шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал мөн. Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч дэлгэрсэн явдал энэ үеийн арабын халифат улсын байлдан дагуулалтай нягт холбоотой байлаа. Энэ үйл явц түүнчлэн араб, исламын соёл, иргэншил бусад бүс нутаг, улс орнуудад тайван арга замаар нөлөөлж дэлгэрсэнтэй, өөрөөр хэлбэл эдийн засаг, худалдаа, соёлын харилцаатай ч багагүй холбоотой байв. Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна.
Түүхээс үзвэл арабын халифат улс YII-IX зуунд хүчирхэгжиж, түүнд тулгуурлаж бусад орныг байлдан дагуулсан аян дайн ба ислам шашин улам нөлөөтэй болж, арабуудын хүрээ хязгаараас тэлэн гарч, бусад орон, ард түмнүүдийн амьдралд нэвтэрч дэлгэрсэн үйл явц хоорондоо яв цав тохирч, давхцаж явагдсан байна. Алигийн дараа халиф суусан Муавиягийн үед (661-680 он) арабууд Энэтхэгт довтолж, Афганистан, Бухара, Самарканд, Мервыг (Магриб) байлдан эзэлжээ. YII-YIII зууны заагт Византи гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч, Хазарыг довтолсон байна. YIII зууны эхэнд халифат улс Дундад Азийг бараг бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис, Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж, Франц руу довтолжээ.
Исламын шашны дэлгэрэлт
Эхэн үед арабын халифат гүрний байлдан дагуулал нь бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна. Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш ч гэсэн уг үндэс нь семит гаралтай ард түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашид орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ. Арабууд эдгээр ард түмнийг ислам шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан байна. Энэ нь үр дүнд хүргэжээ.
Улс гүрэн дамжсан арабын худалдаачид бүр YII-YIII зуунд ислам шашныг Хятад оронд нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн амыг исламтай танилцуулсан боловч дунганчууд ба өөр зарим нэг угсаатны цөөн хэсгээс бусад нь ислам шашинд ороогүй юм.
Исламын дайчид XII зууны сүүлчээр Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж Дели, Бихар ба Бенгалийг эзлэн авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг нэгтгэж захирсан Делийн султанат улс байгуулагдаж, ислам нь Энэтхэгийн хойд хэсгийн төрийн албан ёсны шашин болсон байна.
XIY зууны үед арабын болон ислам шашинтай орнуудын худалдаачид индонезийн арлуудын хүн амыг ислам шашинтай танилцуулж эхэлжээ. Үүний үр дүнд Малакка ба Ява аралд исламын султанат улс байгуулагдаж, тэдгээрийн хүчинд ислам шашин Индонезийн бусад арлуудын хүн амын дунд саад бэрхшээлгүйгээр өргөн дэлгэрэх болсон түүхтэй.
Ислам шашин Африк тивийн Судан,  Сомали, Мали, Гана зэрэг олон оронд YII зууны дунд үеэс нэвтрэн дэлгэрсэн бөгөөд энэ үйл явц өнөө үед ч гэсэн үргэлжилж байгаа талтай юм.
Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон баримт, үйл явцыг дан ганц байлдан дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл, учир дутагдалтай болно. Түүнийг нэг улс гүрэн, үндэстэн угсаатны соёл, шашин, үнэт зүйл нь бусад улс үндэстэний амьдралд нөлөөлж нэвтрэн дэлгэрдэг соёлын харилцаа холбоо, соёлын үзэгдэл болох талаас нь бас авч үзэж ойлговол зохино. Үүнд ислам шашны догм сургаал, нийгэм, улс төр, эдийн засаг, хүн ба гэр бүлийн тухай номлол, шударга ёс, эрх чөлөө, хүний эрх, тэгш, байдлыг үнэт зүйл болгосон баримтлал, христос шашин шиг сүм хийдийн зохион байгуулалт, удирдлага хуврагууд нь зэрэг дэвээр хатуу тогтоогдсон, төвлөрсөн биш, чөлөөтэй байдаг зэрэг өөрийнх нь онцлог шинж багагүй нөлөөлсөн байна.
Исламын шашин өнөөдөр
Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний иргэншил, соёлын том хэв маяг, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, мусульманчуудын аж төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ. Ислам шашныг одоо дэлхийн 232 оронд 1 тэрбум 570 сая хүн (2009 он) шүтэн баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос шашны дараа ордог), мусульманчууд дэлхийн 50 оронд хүн амынх нь дийлэнх олонхи болдог, Египет, Саудын Араб, Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж баримтлагдаж байна. Иран, Пакистан, Мавритани зэрэг орнууд Исламын бүгд найрамдах улс гэсэн албан ёсны нэртэй юм.
Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна. Британий нэвтэрхий толийн тоо баримт ёсоор 1987 онд дэлхийн мусульманчууд 860 сая байсан бол 2002 онд тэд 1.3  тэрбум, 2009 онд 1.57 тэрбум болж өсчээ. Үүнд мусульманчуудын өөрсдийнх нь жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо сүүлийн зуун жилд 13-19.5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009 онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг). Мусульманчуудын дийлэнх нь Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67% нь Ази тивд (үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн хувь нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20 – 30 сая мусульманчууд (хүн амын 1.5% – 2% ) оршин суудаг.
А.Жамбал
Ислам шашин, 2007

Ислам-д анх нэгдэхэд мусульман хүний унших ёстой тарни

эх сурвалж: mongolianislam.mn

ИСЛАМ ШАШИН

Шашин бол ухамсарт хүн бүрийг өөрийн хүсэл сайн дураас нь мөнх бус хорвоогоос хойт насны аз жаргалтай учруулах сургаал номлолын бүрэн бүтэн цогц тогтолцоо юм.
Аллаху Тэала анхны хүн бөгөөд анхны / Пайгамбар / элч Адам алайхиссалилам-аас эхлэн хүн төрөлхтөнд элчүүдээрээ дамжуулан шашнаа илгээж байжээ. Энэ шашнуудын үндэс нь Ислам шашин болох нь огтоос эргэлзээгүй. Уг сургаал номлол шашнуудын он цагийн эрхээр цаг өнгөрөх тусам хүмүүсийн буруугаас үнэн утгаа алдсан тул Аллах манай / пайгамбар / элч  Мухаммед Саллаллаху алайхи вэ саллиамь / С.А.С /-аар дамжуулан бодит шашнуудын хамгийн сүүлчийн, хамгийн төгс төгөлдөр Ислам шашныг илгээжээ. Ислам шашинд итгэж сүсэглэсэн хүнийг мусульман гэнэ. Тиймээс бид Альхамдулиллах мусульман мөн.
ШАРИАТ
«Шариат» бол ислам шашны ёс суртахуунд нийлсэн шашны залбирал мөргөл бүхийл зан үйл, бас түүнд холбогдох г горим журмын нийлмэл цогцыг хэлнэ.
ИМАН / ИТГЭЛ ҮНЭМШИЛ/
Аугаа их  Пайгамбарын  ( С.А.С ) маань Аллахын зараалаар авч ирж түгээсэн сургаалд итгэж, үнэн сэтгэлээсээ шүтэн бишрэхийг иман гэнэ. Гэхдээ хүн бүр энэ нас болон хойт насандаа мусульман байж Аллахын хаанчлалд багтахын  тулд «калима-и шахадат»-ыг итгэлээр хэлж, сэтгэл зүрхээрээ батлах ёстой.


Калима-шахадат: أشهد أن لا إله إلا الله و أشهد أن محمد رسول الله
«Ашхаду ань лаа илааха иллаллахү уа ашьхаду аньна Мухаммадань абдуху уа расулүх».
Утга нь:
« Би Аллах-аас өөр бурхан үгүйг гэрчилнэ. Бас Мухаммед      / алайхис салилам /  бол түүний боол бөгөөд элч нь мөн болохыг гэрчилнэ.
Иман бол дагаж мөрдөх зургаан шаардлагатай. Энэ зургаан шаардлага нь араб хэлээр болон утгачилсан орчуулгын хамт доорх «Амантү»-д тод туссан байна.
«Аамантү бильлахи уа малааи катихи уа күтүбихи уа русүлихи уаль иаумиль аахири уа бил кадари хайрихи уа шаррихи мин Аллахи Тагаалаа уаль ба’сү баадальмаути хаккун ашьхаду ань лаа илааха иллаллаахү уа ашьхаду аньна Мухаммадань абдуху уа расулух».
Утга нь:
«Би Аллахт болон түүний мелекүүдэд пайгамбар нарт, судар номд, мөнхийн хойт насанд, хувь тавиланд, мөн сайн сайхан, муу муухай бүхнийг Аллахын тааллаар бий болгосонд бас хойд нас үнэн гэдэгт итгэлээ« Би Аллах-аас өөр бурхан үгүйг гэрчилнэ. Бас Мухаммед / алайхис салилам /  бол түүний боол бөгөөд элч нь мөн болохыг гэрчилнэ.
ИМАН-Ы ШААРДЛАГУУД
1. Аллахт итгэх;
2. Мелекүүдэд итгэх;
3. Судар номуудад итгэх;
4. Элч Пайгамбар нарт итгэх;
5. Мөнхийн хойт насанд итгэх;
6. Амьдралдаа учрах сайн, сайхан, муу муухай бүхэн Аллахын зарлигаар болно гэдэгт, мөн хүн үхсэнээс хойш дахин амилах нь үнэн гэдэгт итгэх юм.

Иман-ы зургаан шаардлагын аль нэгийг зөвшөөрөхгүй бол бүгдийг нь үгүйсгэсэнтэй  адил болно. Жишээ нь: Иман-ы таван шаардлагыг зөвшөөрдөг мөртлөө хойт насанд итгэдэггүй хүн мусульман биш.
АЛЛАХ. ТЭАЛАД ИМАН

Иман-ы зургаан шаардлагын нэг нь Аллах-т итгэх юм. Өөрөөр хэлбэл, Аллах ТЭАЛА оршиж байгаа. Түүний оршихуй нь бүхий л үзэсгэлэн төгс шинж чанар бүрдүүлсэн. Тэр ямар өөгүй ариун тунгалаг юм.
Аллахын бэлгэ тэмдэгийг нь «Сифати затия» онцгой бэлэг тэмдэг ба «Сифаты сүбүтия» /нийтлэг бэлгэ тэмдэг гэж / гэж 2 ангилна .


СИФАТИ ЗАТИЯ

Аллахын онцгой бэлэгэ тэмдэг зургаа болой. Эдгээр нь:
1. Ужуд: Оршиж байх,
2. Кидам: эхлээгүй бас төгсөхгүй угаасаа оршиж байх.
3. Бака: Эцэс төгсгөлгүй, үүрд мөнх байх,
4. Уахданият: Цорын ганц. Ижилсэх огт үгүй байх.
5. Мухалафатүн лил хауадис: Сүүлд бий бологсод огт төсөөгүй байх.
6. Киям би нафсих: Хэнээс ч, юунаас ч ангид байж, хэний юуны ч туслалцаагүйгээр өөрөө өөртэйгээ оршиж байх.

СИФАТИ СҮБҮТИЯ

Аллахын нийтлэг бэлгэ тэмдэг нь найм байдаг.
1. Хаят: Амьд . ( Аллах амьд бөгөөд бусдыг амилуулагч )
2. Ильм: Мэдэх. ( Аллах бүх зүйлийг, тэр байтугай зүрх сэтгэлийн гүнд буй нууцыг ч мэднэ. )
3. Самий: Сонсох. ( Аллах бүгдийг сонсоно. )
4. Басар: Үзэх. ( Аллах харанхуй шөнө хар чулуун дээр шоргоолж явахыг харж , хөлийн чимээг нь сонсоно. )
5. Ирадат: Хүсэх. ( Аллахын хүссэн бүхэн зайлшгүй биелэгдэнэ. )
6. Кудрет: ( хүч чадал ): Бүх юманд ид шидээ харуулах. ( Аллахын хүч нь аливаад хүрэх чадалтай. )
7. Калам: Ярих. ( Аллах үсэг ба авиаг үл хэрэглэн үгээ хүргэх увидастай. )
8. Такуин(туурвих): Огт оргүйгээс бодит зүйлийг бий болгох.

МЕЛЕКҮҮДЭД ИТГЭХ

Иман-ы хоëр дахь шаардлага мелекүүдэд итгэх билээ.
Мелек туяанаас гэр бий болсон ба хүссэн дүр, төрх, хэлбэрт орж хувирч чаддаг илахи цэвэр ариун бодгальс мөн.
Мелек эр эмийн шинж тэмдэггүй байдаг. Тэд Аллах-ын зарлигийг огт эсэргүүцдэггүй, ядарч зүдэрдэггүй. Идэж уухаар гачигдахгүй. Зарим нь тэнгэрт, зарим нь газар дэлхийд, зарим нь огторгуйд өөрсдийн үүргээ гүйцэтгэж яваа. Тэд хэчнээн болохыг зөвхөн Аллах л мэднэ. Тэднээс дөрвөн их мелек бол мелекүүдийн пайгамбар юм.
ДӨРВӨН ИХ МЕЛЕК
1. Жабрайль ( А.С ). Аллахын сургаал номыг пайгамбар нарт хүргэх буюу вахие-г дамжуулан айлтгах үйл үйлдэнэ. Аллах ба пайгамбар нарыг хооронд нь холбогч.
2. Микайль ( А.С ). Байгалийн юмс үзэгдэл, салхи тунадас, жимс ногоо, тариа будаа болон өвс ургамлын ургаж боловсрох ба оршиж байхыг хариуцана.
3. Исрафил ( А.С ). Сур үлээж*,( хиямет ) ертөнцийн төгсгөлийн өдрийг эхлүүлж, дараа нь хүн төрөлхтөн мөнхийн оронд дахин амиллуулахыг хариуцана.
* Сур үлээх- хиямет эхлэх дохио.
4. Азирейль ( А.С )- Хорвоогоос халих цаг нь бологсдын амийг авах сахиулсан тэнгэр. ( Эрлэгийн элч ).
Түүнчлэн хүн тус бүрт үйлчилдэг 384 мелек байдаг. Тэдгээрийн дотроос Кирамин Катибин болон Хафаза нэртэй мелекүүд хүний (амьд ахуйдаа) үйлдсэн бүхнийг бичих үүрэгтэй.
СУДАР НОМУУДАД ИТГЭХ
Иман-ы гурав дахь шаардлага нь –номуудыг шүтэх юм.
Аллах өөрийн хүсэл зорилго, зарлиг, цээрлэл, ер бус зүйлүүдээ боолууддаа мэдэгдэхээр зарим пайгамбар нартаа номуудаа буулгажээ. Уг номуудыг илахи ном гэнэ.
Жабрайль ( А.С )-ээр дамжуулан пайгамбар нарт вахие болгосон ном ба хуудаснууд нь:
СУХУФ ( ХУУДСУУД )
10 сухуф- Адам алейхис сальламь-д,
50 сухуф-Шит алейхис сальламь-д,
30 сухуф –Идрис алейхис сальламь-д,
10 сухуф- Ибрахим алейхис сальламь-д илгээсэн. Бүгд 100 сухуф ( хуудас )
НОМ ( СУДРУУД ):
1. Таурат-Муса алейхис сальламь-д;
2. Забур-Дауит алейхис сальламь-д,
3. Инжил-Иса алейхис сальламь-д,
4. Куран-Бидний Пайгамбар / элч / Мухаммед алехис сальламь-д илгээжээ.
Куран судрыг буулгаснаар урьдах гурван номын зарлигууд хүчингүй болжээ. Куран Карим нь 114 сүре ( бүлэг ), 6666 аят ( тарни )-аас бүрдэнэ. Хоëр цэглэлийн хоорондох өгүүлбэрийг «Аят» гэнэ.  Өнөө хүртэл Куран-ы нэг ч үсэг нь өөрчлөгдөөгүй, дэлхий даяар тархсан бүх эх нь адилхан юм. Куран Карим нь киямет хүртэл Аллахын ивээлд байж, хэзээ ч өөрчлөгдөхгүй.
ПАЙГАМБАР НАРТ ИТГЭХ

Иман-ы дөрөв дэх шаардлага нь-пайгамбар нарт итгэх юм .
Пайгамбарууд нь Аллахын шариат, зарлиг, цээрлэл, илгээлтүүдийг хүн төрлөхтөнд мэдэгдэх зорилгоор шилж илгээсэн онцгой элчүүд мөн.
Аллах хүн төрөлхтнийг олон бурханд болон хүний гараар бүтээгдсэн хуурамч бурхад шүтээнүүдэд сүсэглэх зэрэг төөрөгдлөөс аврахад, түүнчлэн Иман ологсдыг энэ ертөнцөд болон хойт насанд аз жаргалд хүргэх буюу Аллах-ын ивээлд багтахад нь Пайгамбар нар зуучлагч болдог. Хүний ухаан бодол жинхэнэ эрх чөлөөний замыг олоход мөхөсдөх тул Аллах өөрийн боолуудын үүрдийн аз жаргалын төлөө пайгамбар нараа илгээжээ. Аллах пайгамбар нараа мүүжизэ / гайхамшиг / -ээр хүчирхэгжүүлсэн байдаг. Аллахын тааллаар, ер бусын, юунд ч зүйрлэшгүй, бүр байж боломгүй гэх үзэгдлүүд тэдэнд тун хялбар. Хамгийн анхны хүн бөгөөд хамгийн анхны пайгамбар / элч / Адам алейхис сальламь мөн. Угтаа «Хүн сармагчнаас бий болсон» хэмээгчдийн тэрхүү худал хуурамч төсөөллийг эрин зууны шинжлэх ухаан ч бүрэн буруутган үгүйсгэлээ. Өчүүхэн ч эргэлзэх зүйлгүй бодит үнэн бол-бидний уг гарал үүсэл сармагчнаас бус, диваажингаас заларсан Хазрети ( Их эрхэм ) Адам  Эцэг  ба Хазрети Хавва ( Эх ) мөн.

ПАЙГАМБАР НАРЫН ЭРХЭМ ШИНЖ
Пайгамбар нарын тухай мэдвэл зохих үлэмжийн таван шинж чанар байдаг.
1. Сыддык: Пайгамбар нар нь үнэнч, хэзээ ч худал хэлдэггүй.
2. Аманат: ( Гэрээслэл ) Тэд-итгэлтэй. Хэзээ ч хаана ч тэдэнд итгэж болно.
3. Тэблий: Аллахын зарлигууд болон цээрлэлүүдийг ямар ч саадгүй буюу хэнээс ч айлтгүйгээр зарлан тунхаглана.
4. Фатанат: Аугаа их ухааны эзэд.
5. Исмат: Нүгэлгүй, нүгэл хийхээс ангид байдаг.
Манай Пайгамбар-т бусад пайгамбаруудаас онцгойрох таван эрхэм шинж бий.
1. Бусад бүх пайгамбаруудаас тэргүүнд оршиж буй.
2. Бүх хүн төрөлхтөнд болон жинь нарт далд (ертөнцийхөнд ) илгээгдсэн.
3. Пайгамбар нарын хамгийн сүүлчийнх.
( Хатамүл Аньбия ). Өөрөөр хэлбэл үүнээс хойш ямар ч пайгамбар ирэхгүй.
4. Ертөнцөд энэрлийн элч болон илгээгдсэн.
5. Шариат нь ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ.

Бурханын шашны Лам хүмүүний хэргэм цол Мяндаг


Богд лам - Ариун дээд багш төвдөөр Жэ-зүн лама хэмээнэ Энэ гурван үг нь дотоод хөгжлийн гурван шат “ бага, дунд, их төрөлхтөний зам” авралын гурван эрдэнэ “ Бурхан, ном, хувраг” Бурханлаг оршихуйн гурван дүр “ үнэмлэхүй дүр, төгс жаргалант дүр, хувилгаан дүр” –ийг тус бүр бэлгэддэг.
Бүрэлбаа- Бурханы шашинтны дотор олны итгэл
бишрэлийг хамгийн ихээр олсон, үе үед маш сонин байдлаар төрөл дүр нь то-
дордог бөгөөд богд гэгээнтний дэсийн лам, хувилгаан хэмээн нэрлэдэг

Buudha: Нирван

Нирван
  Нирван хэмээх үгний утга учирыг хүмүүс   гадарладаг байх харин нирван нь тонилохуй гэсэн утга бүхий үг юм. Вайбхашика чиглэлд (тогтсон таалалд) хvлээснээс гэтлэхийн суурь нь (би) эзэн гэж vзнэ.Єєрийгєє эрхэмлэн єєртэйгєє холбогдуулан самсара орчлонд хурж єєрийн амгалан жаргалангийн тухайд сайн муу элдэв vйл (хураан) vйлдэнэ. Єєрт аятай vзэгдсэнийг

Бурханы шашны нэр томъёоны тайлбар


1. Бурхан


Бурхан гэдэг үг нь Буддха (Budhha) гэсэн санскрит үг юм.
Энэтхэг хэлэнд дараалан орсон хоёр д үсгийг "р" үсгээр
дууддаг тул "буддха" гэдэг үгийг "бурха" гэж дууддаг
байжээ. Энэ нь сунжирсаар Монгол хэлэнд Бурхан гэж
дуудагдах болсон байна. Тиймээс Христийн шашинд
хэргэлж буй бурхан гэдэг үг нь ертөнцийн эзний нэр
бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр болохыг энд
тодруулах нь зүйтэй.
2. Шагжамүни
Шагжаан чадагч гэсэн утгатай Бурхан багшийн өөр
нэгэн алдар. Шагжа гэдэг нь Бурхан багшийн овгийн
нэр бөгөөд бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг нүглээс
хамгаалж, нисваанисыг дарсан тул чадагч гэжээ.
3. Цогт Зөөлөн
Манзушри бурханы өөр нэгэн алдар. Манзушри бурхан
нь хэмжээлшгүй их эрдмийн чуулганыг цогцлоосон тул
Цогт, нисваанисын хатуу ширүүн буртгаас хагацсан тул
Зөөлөн хэмээн алдаршжээ.
4. Хутагт
Бурханы айлдсан гүн сургаалын нарийн утгыг илтэд
мэд эхийн зэрэгцээ муу сэтгэлийг дарж эхэлснээрээ
эгэл бодьгалаас үлэмж хэтийдсэн хүмүүнийг хутагт гэдэг.
5. Шастир
Шастир гэдэг үг нь "шасадара" гэсэн санскрит үг
бөгөөд "шаса" нь засах, "дара" нь аврах, гэтэлгэх гэсэн
утгатай үг юм. Тодруулбал муу сэтгэлийг засаж, муу
заяанаас аврах гэсэн утгатай ажээ. Ном бүгд муу
сэтгэлийг засаж, муу зовлонгоос аварч чадахгүй тул
тэр бүгд шастир болж чаддаггүй.
6. Бярман (бархман)
Эрт урьд Энэтхэгт хааны язгуур, барамсайн
язгуур, ноёны язгуур, харц язгуур гэх дөрвөн их язгуур
байжээ. Сайн цагийн мянган Бурхан бүгд хааны язгуур
болон барамсайн язгуур аль нь ертөнцөд илүүд
тооцогдоно тэр язгуурт төрөх болно гэж үздэг.
Бярман язгуурын хүмүүс ариун дэг жаягийг сахидаг
өндөр язгууртан нар байдаг тул хутагт Нагаржуна энэ
язгуурт мэндэлсэн байна.
7. Бодьсадвын анхдугаар газар
Бурханы хутагт хүргэх чуулганы, барилдлагын, үзэхүйн,
бясалгахуйн мөр ба Бурханы хутагт хүрсэн үл
суралцахуйн мөр гэх их хөлгөний таван мөр бий.
Эл таван эрдэм нь Бурханы хутагт хүргэх эрдэм
бүгдийн суурь мөний тул газар хэмээн нэрлэгджээ.
Эдгээрийн үзэхүйн мөрөөс эхлэн Бурханы газарт
хүрэх эрдмүүдийг бодьсадвын арван газар гэж
хуваадаг. Бодьсадвын арван газраас анхдугаар
газрын эрдмийг Хутагт бээр илтэд болгоосныг
энд дурьдсан байна
8. Бошиглож
Эгэл бодьгалын илтэд мэдэж үл чадах ирээдүй цагийн
онцгой явдлыг зөгнөж, тодруун айлдсан Бурханы
айлдварыг бошиг гэдэг. Хутагт Нагаржуна, хутагт
Асанга мөн Богд Зонхова тэргүүтэй олон дээдсүүд
Бурхан багшаас бошгийг олсон билээ.
9. Нирваан
Билиг билгүүний хүчээр зовлонгийн уг шалтгаан
болсон нисваанисыг ахин хэзээ ч төрүүлэхгүйгээр
дарж чадсан хувь чанарыг нирваан хэмээнэ.
Нэгэнт зовлон хийгээд зовлонгийн уг шалтгаан
бүрийг гүйцэд арилгаж чадсан тул нирвааны амгалан төсөөлшгүй аж.
10. Гэлэн (аяга тахимлаг)
Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар,
бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх
гурван санваар бий. Ангид гэтэлгэгчийн санваарт
гэнэн (увш), гэцэл, гэлэн гэх гурван санваар байдаг.
Гэлэнгийн санваартан нь хоёр зуун тавин гурван
зүйлийн дэг жаягийг сахидаг бөгөөд "Үүнийг сахиж
чадваас асар түргэн нирвааны хутгийг олох болно" хэмээн
судар, шастирт олон дахин айлдсан байдаг.

Гаутама Будда викиneдиа

source: wikipedia.com
чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
StandingBuddha.jpg
Гаутама Будда (санскрит: गौतम बुद्ध) буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн шашны багш ба Бурханы шашныг үндэслэгч байв. Буддын шашинтнууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг. Тэрээр Лүмбинид хаан эцэг Сахьяа овгийн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг.

Хамгийн дайчин шашнууд

Эх сурвалж: www.caak.mn
Xvмvvн тєрєлхнтий ёс суртахууны сургааль болсон шашин хэмээх хvчин зvйл нь маш олон тєрєл байдаг бєгєєд тухай бvр нь баялаг тvvхтэй, учир зvйн нарийн уялдаатай байдаг билээ. Хамгийн солиотой, хамгийн утгагvй мэт хєнгєн чанарын шашныг хvртэл сайн судлаад, vvх тvvхтэй нь танилцаад ирэхээр гvн ухааны гайхалтай сургаалиудыг нээн илрvvлэх нь бий. Тэр битгий хэл шашны тvvхийг нэг л судалдсан бол таныг соронзон мэт татаж, бvvр балар эртний гарал vvсэл, гvн ухааныг нь ойлгохыг хvсэх эрмэлзэл зогсоо зайгvй чангаасаар байдаг ажээ. Ингээд элдэв зvйл нуршилгvйгээр хамгийн сонирхолтой тvvх, зан заншилтай хамгийн дайчин шашнуудын талаархи мэдээллийг танд хvргэж байна.


Буддын амьдрал










Гаутама гэрээсээ гарч буй зураглал викиneдиа
Энэхүү зураглал нь Шри-Ланкагийн Тэравада-аас эх авсан МЭӨ 5-р зууны үeийн зураг юм байна.
Буддын сургааль номнуудад Буддын намтар цадиг, түүх өөр өөрөөр бичигдсан байдаг болохоор эрдэмтэд түүний амьдралын тухай эцсийн, бодит үнэн цадиг намтар аль нь вэ гэдэгт эргэлздэг боловч ихэнх нь тэрээр түүнийг сүм хийдэд амьдарч байсан гэдэгт санал нэг байдаг.
Майкл Карритрсийн үзэж буйгаар эдгээр уламжлагдан ирсэн түүх намтруудад аль алинд нь эргэлзээтэй зүйлс их гарах боловч дараах түүхэн үэийн баримтууд үнэн болно гэж үзсэн:

Thursday, November 28, 2013

Буддизм товч танилцуулга


 
Будда бурханы зураг
Буддын хамгийн эртний зураглалд тооцогдох хөшөө МЭӨ 2-1р зуун

Буддизм нь Энэтхэгээс гаралтай янз бүрийн зан үйл, мөргөл, үйлдэл, итгэл үнэмшил бүхий Будда гэж алдаршсан Сиддарта Гаутамагийн сургаальд тулгуурласан шашин юм. Будда гэдэг нь "сэрсэн, гэгээрсэн, ухаарсан" гэсэн утгатай үг. Будда Энэтхэгт МЭӨ 6-4р зуунд амьдарч байсан бөгөөд Энэтхэгийн Дорно зүгээс сургаалиа айлдаж эхэлсэн байна.
Буддистуудын хувьд Будда нь гэгээрсэн багшид тооцогдох бөгөөд ухамсарт бодгаль бүхий хүмүүнд харанхуйгаас, мэдлэггүйгээс, үл тоомсорлохоос үүдэлтэй зовлон шаналалаасаа өөрсдийн гарал үүсэл, заяа тавилангаа ойлгон дүгнэж цэгнэн хүсэл тачаалаа удирдан залах замаар бүрэн анхижрах, улмаар ариун дээд гэгдэх Нирвана төрхөө олоход арга замыг зааж чиглүүлэх үүрэгтэй гэж үздэг.

Буддизм from Википедиа

Түүх

Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутугтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.
Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд

Ислам шашны зарим нэг онцлогууд

Ислам шашний онцлогууд
1.Ислам бол хамгийн бодит зөв шашин. Сүсэг бишрэлийн эх нь байнга агуу бүх ертөнцийн эзэн Аллах бурханаас тавигддаг ба түүнээс өөр бурхан оршдог гэж үздэг хүн буруудсан алдсан болно.
2.Ислам- хамгийн сүүлчийн шашин. Исламаас өөр шашин шинээр бий болохгүй журам дүрэм нь дэлхийн эцэс төгсгэлийн өдөр хүртэл үргэлжилнэ. Исламын шашныг хүмүүст хүргэгч Мухаммед- сүүлчийн элч. Түүнээс хойш  Аллахын элч ирэхгүй.
3.Ислам хүний бие сэтгэл сүнсийг цатгах мөргөлийн агуу шашин. Муххаммедийн уммахууд Аллах бурхны өмнө хийх шаардлагатай мөргөл, бусад үүрэг хариуцлагаа ухамсарлан хийж гүйцэтгэснээр амин сүнс болоод цаашлаад ямар ч байр байдалд хаана ч амьдарч байлаа гэсэн хийж гүйцэтгэснээрээ энэ хуурамч хорвоод диваажинд амьдарч байгаа мэт тийм бие сэтгэлтэй амьдрах болно.
4. Ислам- дэлхий нийтийн шашин
Муххамедээс өмнөх элчүүд дэлхийд хүргэж тарааж байсан шашин нь тодорхой нэг үндэстэн угсаа, ард түмнийг заасан байдаг бол Ислам бүх хүмүүн төрөлхтөнд ирсэн нийтлэг шашин
5.Ислам сайн сайхан сэтгэл энэрэнгүйг илтгэгч шашин. Хүний хийсэн нүглийнхээ муугаар энэ газар шороонд сандралдан гүйж байхад бүхнийг харж буй бурхан тэдхийг харааж устгахаас илүүтэйгээр энэрэнгүй уучлал үзүүлж аль болох аз жаргал сайн сайханд хүргэхийг хичээдэг. Үүнийг Аллах бурханы "Энэрэнгүй сайхан сэтгэл минь уур хилэнгээс хол давж гарна " гэсэн үгсүүд нь илэрхийлэх бизээ. Энэрэнгүй гэдэг үг нь сайхан сэтгэл сайн санаа гэсэн үгүүдтэй утга төстэй ижил болж Ислам шашны хамгийн чухал онцлогуудын нэг байх нь цаашлаад Куран сударт " Бисмиллаахир-рахманир-рахим" гэсэн суре болгоны эхлэл үгэнд ч Аллах гэсэн нэрийн хажуухан энэрэнгүй сэтгэлийн онцлогийг илтгэх Рахман ба Рахим гэдэг нэрээр нь нэрлэснээс мөн түүнчлэн Куран судрын анхны суре болох Фатиха-шерифе-ийн -2р өгүүлбэрт эдгээр нэрсийг давтан хэлдэгээс харж болно. Бурхны элч нартаа шингээсэн гол онцлогуудын нэгэн ч сайхан энэрэнгүй нинжин сэтгэл билээ. Үүний илэрхийлэл нь " Prophet!Би чамайг бүх дэлхийд зөвхөн нинжин сайн сайхны илэрхийллийн төлөө явуулав!( Anbia 107) "
6.Исламын сургаалиуд бүхий хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагад дүйцэхүйц хариу өгч чадахаар тийм бүтэцтэй. Тиймээс өөр шашины сургаал дагах ямарч шаардлагагүй.
7.Ислам нь өөрөөс нь өмнөх Аллахын явуулсан элч болон шашны судар номсын хүмүүсийн оролцоогоор өөрчлөгдөөгүй буруудаагүй эх хувилбаруудыг хүлээн зөвшөөрдөг
8.Ислам нь өмнөх элчүүдийн тараасан шашны сургаалиудыг хэрэгсэхгүй болгосон. Учир нь тэд тодорхой нэг ард түмэн үндэстэнд тодорхой хугаацаатайгаар ирсэн. Харин ислам бүх нийтэд илгээгдсэн ба дэлхийн төгсгөлийн өдөр хүртэд үргэджлэх цор ганц шашин.
За одоо Исламын дэлхий нийтийн шашин болох онцлогуудыг дурдъя
1. Ислам- хүн төрөлхтөнд илгээсэн хамгийн эцсийн сүүлчийн шашин
Ислам бүх хүн төрөлхтөнд илгээсэн дэлхийн төгсгөлийн эцсийн өдөр хүртэл үргэлжлэх илахи(бурханлаг) шашин. Prophet  Ислам шашныг газар дэлхийн хүн бүрт хүргэх үүрэг зорилгоор тухайн үеийн улс орны хаан сайддад захиа бичиж ислам шашинг хүлээн зөвшөөрхөд уриалан дуудсан юм.
2.Ислам- ухаан санаа ба шинжлэх ухааны шашин
Ислам хүний ухаан бодолд санаа тавин шашны өмнө биелүүлэх үүрэг хариуцлагыг төгс гүйцэтгэийн тулд ухаантай, элдэв сэтгэцийн төрөхөөсхи өвчингүй байхыг шаарддаг.С
Сурч боловсроход ч анхаарахыг шаардаж байнга сурч мэдлэгтэй хүн болхыг шаарддаг. Сурч боловсрох мусулман хүн бүрийн үүрэг хариуцлага гэж үздэг
3. Ислам- энэ хорвоо болон нөгөө амьдралын шашин
Исламын чухалчилсан зорилго бол хүн төрөлхтний энэ хорвоо болон нөгөө амьдралд аз жаргалтай байлгах. Дэлхий тэнхлэгээ эргэн амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж байхад хүмүүсийн аз жаргалыг мөн нийгмийн хөгжил дэвшлийг ханган байж бие хувь хүний ч нийгмийн ч хэрэгцээнд хариу болж чадах тийм шаардлага тавин дэлхий дээр ч нөгөө амьдралд ч тэр аз жаргалтай сайн сайхан зөь замаар амьдрах замуудыг заасан байдаг.
4.Ислам- тэгш эрхийн шашин
Исламын онцлогуудын нэг бол яах аргагүй түүний бүтэц дэх агуу тэгш эрх. Аллах бурхан энэ хорвоод шударга тэгш эрхийн түвшин тогтоосон шигээ илгээсэн шашиндаа ч гэсэн тэр эрх тэгш шударга байдлыг илгээсэн билээ. Тиймээс Исламын аль ч өнцгөөс нь харвал агуу, онцгой ба нухацтай түвшин харагдна. Энэхүү тэгш эрх нь дэлхий- диваажин, амин сүнс- бие, эрэгтэй- эмэгтэй, ядуу- баян, ард түмэн- удирдагч, том- жижиг, хөгшин-залуу, юмс-үзэгдэл гэх мэтийн бүх өнцгөөс нь харвал их агуу зэрэгт байх нь цаашлаад өөр өнцгөөс хархад нэг нэгэндээ эсрэг тэсрэг болсон эдгээр зүйлс яг бодит үнэн дээр нэг нь нөгөөгөө нөхөж нэг бүтэн бүрэлдэхүүн болох байдалд хүрдэг. Учир нь, эдгээрийн тус бүр нь нөгөөдөө амин чухал. Ингээд энэ хоёрыг байр байранд нь зөв байрлуулж нэг нэгэндээ эсрэг байхаар биш нэг нэгнийгээ оршиход баярлахаар тийм нэгэн байдалд хүргэн аваачина.
Хоорондын үл ойлголцлыг авч хаян, эрх тэгш шударгад хүргэнэ.
5. Ислам эрх ба эрх чөлөөний шашин
Исламын чухалчлан авч үздэг зүйлсийн нэг бол эрхийн тухай асуудал.Энэ авч хэлэлцэх хамгийн чухал асуудлын нэг учраас Аллах бурханаас өөр бурхан байдгүйг хүлээн зөвшөөрхийн дараагаар орох исламын 2дах шаардлага бол эрх юм байна. Хүний хакк буюу эрхийн чухлын жишээг Мухаммед prophetийн маань нэгэн болсон үйл явдлаас харж болно. Мухаммедийн өөд болхоос өмнө бие нь ихэд муу байхад хүртэл орноосоо босон бие сул байдлаараа өөрийнх нь сургаалийг дагагчдад хандан:  " Шавь нар минь хэн нэгний чин мал амьтнийг мэдэлгүй авсан болбол энд байна аваг, хэн нэгний нурууг мэдэлгүй алдаж цохиж байсан бол энд байна цониж аваг" гэж уучлалт гуйж хэлдэг
6.Ислам- хөнгөвчилсөн
Ислам шашинд хэцүү юм ер алга, хөнгөхөн амархан шашин. Шашны зорилго бол биднийг хүн чанартай болгож аз жаргалтай амьдруулах. Мөргөл үүрэг хариуцлагын гүйцэтгэлүүд тал дээр тухайн хүний чадвар бололцоонд тулгуурласан ихээхэн хөнгөвчилөл бий. Жишээлбэл холын замд яваа хүн мөргөлийн 4 ракаатыг 2 болгож унших, мөргөлийг тэгш босоогоороо гүйцэтгэж чадаагүй нэгэн сууж гүйцэтгэх, Ramadan сард мацаг барих чадваргүй өвчтөн эсвэлэрүүл мэндийн бололцоогүй өвгөд хөгшид барьж чадаагүй мацгийнхаа орон зайг ядуучуудад фидия ( өглөг) өгч дүүргэж болно. Иймэрхүү их олон хөнгөьчлөлттэй шашин учраас дэлхийн аль ч өнцөгт байлаа Исламын шаардалга үүрэг хариуцлагыг гүйцэтгэж болно.
7. Исламын шашинд хэрээс хэтрэх гэж үгүй
Ислам шашны шаардлагууд хүмүүн төрөлхтний ухаан болон байр байдал оршин тогтнол дээр үндэслэгдсэн учраас бидний үүрэг бол эдгээрийг биелүүлэхэд л болно. Үүрэг болгоогүй тохиолдолд шашинг хатуу барина гэж хэрээс хэтрэх байхгүй. Шударга юмнуудаас татгалзаж өөрийгөө зовоох гэж үгүй
8. Ислам- энх тайван ба хайр халамжийн шашин
Исламын нэг зорилго бол хүмүүст гэсэн хайр халамж хүний эрхийг гэсэн хүндэтгэлийг зүрхэнд шингээн уусгах замаар нийгэмд энх тайван шударга ёсыг сахих явдал юм. Ислам эдгээр шшардлагуудыг хангахуйц тусгасан нэлээд үүрэг хариуцлага хүн бүрт оногдуулсан байдаг. Нэг нэгнийээ хүндлэх бусдын эрхэнд халдахгүй байх нь жинхэнэ мусульман хүний ёс юм.

Төсөөллийн дүр зургууд ба зүүд- бидний уураг тархины хязгаарлалын нууцын нээлт )

Төсөөллийн дүр зургууд ба зүүд

Бид сурч байсан сургуулиa эргэн санаж дүр зураг нүдний өмнө буулгахад хэдий хэр хугацаа зарцуулах вэ? Хором. Дүр зураг шууд бидний тархинд хэлбэрждэг. Гэвч бид нүдээаньдаг. Бид нэг юманд хэсэг хараад нүдээ анихаар тэрхүү дүр зургийг  оюун ухаандаа бас л хардаг, мөн хэрэгтэй үед нь оюун ухаандаа дүр зураг буулгаж чаддаг болдог. Гэвч бас л нүдээ аньдаг.Тэр дүр зургийг сэргээн буулгаж байгаа эрхтэн нүд биш боловч бидний оюун ухааны, тархины хүчээр  яг харсан хэвээр нь бид дүр зургийг нь харж чаддаг билээ. Тэрхүү дүр зургийг бидний оюун ухаанд бүтээгч бол нүд биш  гэдгийг ухамсарлах нь утга агуулга материд тулгуур бүхий  ухамсар биш юм. Энэ бол бидний Almighty Lord ийн материээс хараат бус байлгахын тулд бидэнд бэлэг болгон бүтээсэн , түүгээр ухамсарлагдах бидний сүнс юм

Ирээдүйгээс одоо үеийг ажиглах


Ирээдүйгээс одоо үеийг ажиглах



Итгэгчдийн сорилтод ирсэн гэсэн мэдлэг ухамсар ойлголт нь биднийг ирээдүйд болох зүйлсийг олж ажиглахад хүргэдэг билээ. Гэхдээ ирээдүйгээс одоо үеийг харах гэдэг нь чухамдаа юуг илэрхийлэх вэ?
Хэдий хүнд хэцүү том асуудлууд тулгарч байсан ч тэрхүү асуудал нь зөвхөн цаг хугацааны түр зуурын л юм.
Хэн нэгэн жишээлбэл гэмт хэрэгт худлаа гүтгэгдэн шударга бус байдалд учирч болно. Дараа нь үнэн зөв ззавал гарч ирэн тодрох болно.Хэдий хүн энэ хорвоод злвж өнгөрсөн ч шийтгэл хүлээх асуултын өдөр ирхэд түүнд шударга бус хандсан хүмүүс ял шийтгэлээ хүлээх болно.Үүнтэй адилхнаар шударга бусаар зовсон хүн өөрийнхөө тэвчээр хатуужлийнхаа шанд дээд зэргийн шан шагнал хүртэх болно.Цаг хугацаа хурдан улиран өнгөрөх ба нүд ирмэхийн зуур л ёүх юм дууссан байдаг.  Мөн түүнчлэн Куран сударт  мусульманчуудад зовлон зүдүүр гачигдал нь өөртэйгээ амар амгалан тайван байдалыг авчирдаг гэж үздэг.

Аллах-бүтээгч бурхан

Аллах бурхан бүх зүйлсийн бүтээгч гэдгийг байнга санаж яв

Сургалтын хөлс, бизнесийн уулзалт, гэрээ байгуулах уулзалт, баримт  бичиг дуусган бүрдүүлэх, сар бүрийн татвар, тогны төлбөр, утасны ярианы төлбөр, даатгалын төлбөр, дэлгүүр хэсэх. Өдрийн турш бидний заавал мартах ёсгүй хичнээн хийх зүйлс байх вэ. Чи аль нэгииг нь мартчихгүйн тулд тэмдэглэл хөтөлдөг эсвэл анхааруулах тэмдэглэл хананд наах зэргээр өөртөө сануулдаг байж болно. Заримдаа мартчих вий гэж бодох нь ч санаа зовоомоор...
  Гэвч би чамд өдөр тутмын энэхүү хийх зүйлсээс харьцуулашгүй чухал юмыг мартаад явж байна гэвэл чи юу хийх вэ. Тэр нэгэн өдөр чи энэ хорвоод мэндэлсэн. Анх сургуулийн босго алхлаа. Өсөж том боллоо. Чи ажилд орж найзуудтай гэр бүлтэй боллоо.

Эдгээрийг бодож суухад чи илүү чухал зүйлс болох энэ хорвоод юуны төлөө төрж амьдарч байна, миний амьдрал аль хэсэгтээ явж байна, биднийг бүтээсэн Аллах бурханбб хэр сайн мэдэх вэ, түүний өмнө үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна уу  зэргийг бодож үзсэн үү?Таны толгойд одоо эдгээрийн хариу байна уу үгүй юу?

Ислам шашин монгол улсад (history)

Түүх Чингис хаан Афганистанийг эзэлсний дараа Ислам шашин монголчуудын анхаарлыг анх татсан юм. 1222 онд Чингис хаан монгол буцах замдаа Transoxiana дах Бухарагийн гэрт зочилсон байна. Тэрээр Ислам шашний тухай таньж мэдэн хожим нь мусулманчуудын номлолыг сонирхон хүлээж авсан боловч Хажжд очихийг хэрэггүй зүйл гэж бодсон байна.Гэвч тэр өвөг дээдсийнхээ уламжлалыг даган  Tangri шүтэхээ үргэлжлүүлсэн байна.
Ислам шашний хамгийн эртний Монгол дох үндэслэл нотолгоо нь  Franciscan William of Rubruck их хаан Монгкагийн өргөөнд Хархорумд зочилох 1254 онруу аваачна. Тэрээр Иистр буюу улаан өндөгний баярыг Христийн сүмд тэмдэглэсэн ба тэрээр бөөгийн шүтлэг шүтдэг 7 сүм хийдийн тухай мөн 2 мечетийн тухай дурдан тэмдэглэсэн байна. Тиймээс Исламийн шашний монголд тархалтыг 1222 -1254 оны дунд гэж үздэг.

Оюун санаа сүнс сүлд хийморийн ойлголт, хүрэх замууд


Ислам болон бусад шашин философид Оюун санаа сүнс сүлд хийморь гэж юу вэ? Амьдралд эзлэх байр суурь юу вэ? Эдгээр асуултанд хариулахын тулд Сүнсний тухай Исламын шашин дах ойлголт ба бусад өөр шашинуудын үзэл суртлын ялгааг хянамгай судлах хэрэгтэй. Эдгээр ялгааг Саруул ухаанаар зөв ойлгохгүй бол Исламын шашны сүнс сүлдийн тухай тунгаахад тодорхой биш бусад улсын ойлголт төсөөлөл өөрийн эрхгүй санаанд ороод ирдэг;, дараа нь энэ Исламын сүнслэг ойлголтийг ганц сүнсний давхар ойлголт утга агуулгуудтай хамруулан ойлгохоос илүү гаран төвийн цөмийн бүрэлдүүлэн бүхэл болгох амьдралын тухай ойлголттой хавсарган ойлгоход хэцүү болдог 

Ихэнхи философийн болон шашиний үзлээр бие сүнс 2 харилцан эсрэг тэсрэг ба нэгнийгээ хаян байж нөгөөгөө хөгжүүлнэ гэдэг.  Сүнсний хувьд хүний бие шорон бөгөөд өдөр тутмын амьдралын ажил хэргүүд сүнсний өсөлтийг боолчилж барьж байдаг гэж үздэг. Тэдний үзэл бодол нь ертөнцийг зайлшгүй сүнслэг ба хар шашний бус гэж хуваахад хүргэсэн юм. .
Шашний сүнслэг бус замыг сонгосон хүмүүст сүнслэг сүлд санааны хэрэг байхгүй ба тэд их хэмжээний материаллаг болон хайхрамжгүй амьдралаар амьдардаг юм байна. Дэлхий дээрхи бүх  ажил хэрэг, нийгмийн улс төрийн эдийн засгийн болон соёлын гэх мэт салбарууд дах  үйл ажиллагаа сүнслэг биеийн гэрэл гэгээнээс үүддэг;шударга бус үйл ажиллагаа, харгислал дарлал ч мөн үүддэг  гэдэг.

Original Quran pictures



   Анх буулгасан Куран судар

Дэлхийн эцэс төгсгөл ба Мехди


Зарим эцсийн өдрүүдийн чухал тайлбарууд:Эцсийн хугацааны эх захгүй замбараагүй байдал үүсэх тэр үед Аллах бурхан онцгой дээд хүч бүхий зарцаа хүмүүсийг зөв замд уриалан дуудахад явуулна.Мехдигийн эхний зорилго бол Исламын ертөнцийн тухай үзэл бодлын дайн хийж Исламын шашинаас гарсан хүмүүсийг эргээд зөв замд нь оруулж зөв үзэл бодол өндөр ёс суртахуунтай болгоно. Энэ зорилго нь 3 ерөнхий даалгавраас бүрднэ..:
1. Философчдийн Аллах бурханыг үгүйсгэсэн бүх үндэслэлийг хүчингүй болгож батлан, бурханыг үгүйсгэгч бүх хүмүүст оршин буй гэдгийг батлана .
2. Мухар сүсэгтэй тэмцэж, Исламыг бялдууч, гуйвуулан завхруулсан  хувь хүмүүсийн дарлалаас чөлөөлж Ислам шашний Куран сударт сургасан  үнэн зөв сургаалиудийг илчилж тайлбарлана.
3.Исламын ертөнцийг улс төр болоод нийгмийн талаас нь бэхжүүлэн хүчирхэг болгож энх тайван, аюулгүй, сайн сайхан нийгмийн асуудлуудыг шийдэж өгнө
Олон Хадидуудаар бол тухайн үед Исус prophet дэлхийд буцаж ирэн бүх христ, еврейчүүдийг өнөө үеийн мухар сүсгээ орхин Куран судрын сургаалиар амьдрахыг уриалан дуудна. Христүүд түүний үгийг даган Ислам ба Хрисүүд нэгэн сүсэг бишрэлд нэгдэн дэлхий энэ үеийн агуу энх тайван аюулгүй байдал, аз жаргал, сайн сайхны бодитийг мэдрэх ба энэ үеийг алтан үе гэж нэрийдэх юм байна. 

Куран судар дах тоо томшгүй шинжлэх ухааны гайхамшигууд

Бас нэгэн чухал нээлт:warda.jpg (30113 bytes)
Аллах бурхан: "Диваажин бутран хагарах үед сарнай цэцэг шиг өнгө хэлбэр байна - (Куран судар, 55:37)"Энд Аллах бурхан тэнгэрийн заадас дэлбэрхэд сарнай цэцгийн хэлбэртэй байна гэж хэлсэн байна.Мөн тэрээр шүүх өдөр болход орчлон ертөнц сарнай хэлбэр гарган дэлбэрхийг хэлж байна. . .
Тэнгэрийн заадсын дэлбэрэлтийг техникийн оролцоогүй хүний нүдээр харж чадахгүй. Мөн жирийн телескоп дуран авайгаар ч харагдахгүй.Чи засгийн газрын эзэмшилд байдаг НАСАгийн "Hubble Space" супер телескопоор харж болно. Одоо бид яаж Куран судрыг бурханы үг биш гэж хэлэх вэ?1500 силийн өмнө зөгнөсөн нь одоо биеллээ олж буй

Ду'а- сүсэгтэн олны хамгийн хүчтэй багаж зэвсэг

Исламын нэр томъёонд Ду'а гэдэг нь гуйх хүсэх үйлдэл юм." Du'a (دعاء) " Хэлзүйн хэллэгийн хувьд "шаардах, хүсэх, гуйх" гэсэн араб үг бх мусульманчууд гүн гүнзгий шүтэн бишрэл хүндэтгэл мөргөл гэж үздэг. Prophet Мухааммед " ду'а бол мөргөлийн зүрхэн охь" гэж хэлсэн байдаг. Мөн Куран сударт Аллах бурхан :
 "Чиний эзэн тэнгэр : надаас асуу, гуй;би чамд хариулья (мөргөгчид)! -гэж хэлсэн байдаг"
Ду'а гүйцэтгэхэд Ислам шашинтнуудын сүнслэг биед чухал ач холбогдолтой гэж үзэн, эрт дээр үед мусульманчууд prophetийн маань мөргөл үйлдэх үеийн дуа гуйлт хүсэлтэнд маш ихээр анхаарал хандуулж хойч үедээ бичиж үлдээхийг эрмэлздэг байжээ. Эдгээр уламжлал уран зохиолын шинэ жанрыг бий болгосон ба эмхэтгэн бичигдсэн тэрхүү дуаны номнууд одоо хүртэл уламжлагдан ирсэн билээ. (Жич: Имам Аль-Навави-ийн Китаб-Аль-Адхар, Шамс Аль-Хисн Аль-Хасин )
Эрт дээр үед ду'а уншиж зөв урсаж буй голыг эсрэг урсгалтай болгодог, далай тэнгисийг хүртэл дундаас нь хуваадаг, ду'а уншиж үл үзэгдэгч болдог байсанийг бас дурдах нь зүйтэй. Мусульман хүн бүхэний уншсан ду'а-г Аллах бурхан хүлээж авдаг гэж үздэг байна. Ингээд Ислам шашинтай хүн болгоны мэдвэл зохих хэдэн ду'аг орчуулгатай нь бичлээ

Ду'а- сүсэгтэн олны хамгийн хүчтэй багаж зэвсэг (хоёрдугаар хэсэг)

Зовлон зүдүүр бэрхшээлтэй тулгарсан үед
"Has -bi -yal-laa-hu wa
ni'- mal wa-keel".
(Аллах бурхан надад хангалттай хүрэлцээтэй ба ганц тэр хамгийн сайн туслагч минь).
Унтахынхаа өмнө
"Allahumma bismika
amuutu wa ahyaa".
Аллах бурхан минь, Таны нэрээр үхэж таны нэрээр дахин амилна.

Өглөө сэрсэний дараа
"Alhamdulillaahillazi
ahyaanaa ba'da maa
amaata-naa wa
ilaihinnushuur".
Бүх магтаал Аллах бурханд, үхлийг өгсний дараа ахин амь оруулсан түүндл бид бүгд буцаж очно

Ислам дахь Еврей, Христийн тухай ойлголт

Evreichuud
Tavrat
Odoo ueiin Tavrat- 5 bulgees bulges burddeg ni ehlel (bitie), garalt(ishod), levilchuud(levit), too(chisla) bolon 2dmol huuli yum. Edgeer 5 buleg n evreichuudiin ariun sudriin hamgiin chuhal buleg boldog baina.
2dmol huuli yosoor Musa haziretiin ood bolson, bulshlagdsan, tuuniig dagagchdiin gashuudsan tuhai oguuldeg bolovch Musa alleihissalamiig amid bhad bichegdseniig yaj bolson uil yavdal shig durselj todorhoi bichsen yum be? . Uuniig evreichuud ‘ Burhanaas Musad uheh tuhai hel duuldaj ter amid bhdaa bichij uldeesen yum’ gej tailbarladag. A gehdee enehuu bulegt Musag yaj bulshilj, ulamjlal yosoor yaj orshuulsan, gashuudsan tuhai gardag n humuusiin oroltsoo oorchlolt ene nomond baigaa gedeg n ilt todorhoi iltgej baina.
Evreichuudiin Allah burhany tuhai oilgolt
Allah burhanyg evrei shashind Yahoua bolon Yahue gej nereldeg. Tavrat sudart humuusiin zugees zasan zalruulj zan baidal turhiig eldev yanzaar chimeglesen antropomoriftik buyu burhanyg gants bolovch hun shig durselsen baidag. Yahoua n evreichuuded ulamjlalt burhan meteer durselj tailbarlagddag. Burhan evrei udmyg tusgailan songoj sonor seremj enereld tedniig l bagtaadag. Tednees orool busdyg buteesen bolovch tedend evreichuud shig undur unelemj uhaan gej baidaggui gej uzdeg. Uhaantai, deed angiin ard tumen evreichuud busad ard tumen ni tednii door ajillagsad boldog baina.Tiim bolhoor Evrei shashind delhii niiteeree elseh n yu l bol

Ислам исламизм уу, терроризм уу?

Энэхүү судалгааны ажлыг ХБНГУ-д хамгийн томд тооцогддог төдийгүй Европын нөлөө бүхий томоохон судалгааны байгууллагуудын нэг болох "Дэлхий дахин ба Бүс нутгийн судлалын хүрээлэн" /German Institute of Global and Area Studies/- ийн харъяа "Ойрхи-Дорнод судлалын хүрээлэн"-гийн судалгааны материалуудыг ашиглан бэлтгэв. Ислам, Исламизм буюу Исламын Фундаменталмзм, Исламын Терроризм - эдгээр нэр томьёонуудын хоорондын уялдаа холбоо, утга агуулгын ялгааг харуулахад энэ судалгааны ажлын гол зорилго оршино.
Барууны тэргүүлэх гүрний эдийн засаг, цэргийн хүчний бэлэг тэмдэгүүдийн эсрэг террорист халдлагаар эхэлсэн XXI зуунд дэлхий нийтийг хамарсан мэтгэлцээн үүссэн билээ. Ислам гэж юу вэ? Муслимчүүд юу хүсэж байна вэ? Баруун-зүүний сөргөлдөөний дараах даяарчлагдсан шинэ мөргөлдөөний тэнхлэг тогтов уу?
Өрнөдийнхөн болон парламентын ардчилал нь ислам, терроризмтай хийж байгаа шийдвэрлэх тэмцлийн талаар тоолж баршгүй олон хэвлэл мэдээллийн нийтлэл, шууд ярилцлагын нэвтрүүлгүүдээр зарим нь ухаалгаар, эргэцүүлэх бөгөөд гэгээрүүлэх аястай харьцуулж байхад зарим нь нийтлэлийнхээ гол агуулгуудад бүдүүн тоймоор хандаж хялбарчлах хандлагатай байна. Энэ зураглал нь шар сонинуудын томоохон гарчигуудаас харагдаж байгаагаас гадна зарим / нэр хүнд бүхий / хэвлэлүүдийн тойм, тэр ч байтугай шинжлэх ухааны бүтээлүүдэд ч хамаарч байна. Мөн Барууны улс төрчид болон цэргийнхний байр суурийн нөлөөлөл ч саяхныг хүртэл уг, асуудлыг засч залруулахаасаа илүүтэй хурдасгасаар ирснийг дурьдахгүй байж болохгүй юм.
1979 онд Персийн хаан Мухамед Реза Пахлавиг исламын хувьсгалчид Ираны хаан ширээнээс нь унагаснаас хойш бараг Америкийн ерөнхийлөгч бүр Исламын ертөнцөд цусны өшөөт дайсантай байсан гэж хэлж болно. АНУ-ын Дундад-Дорнод дахь гол холбоотон болох шаах унаснаар АНУ стратегийн хувьд ялагдлын байдалд орон тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хамгийн урт газраар хиллэж байсан Иран улс өрнөдийн лагериас гарснаар барахгүй мөн цэргийн ЦЕНТО эвсэл ч бас задарсан юм.

Исламын тухай

Нэр

Ислам гэдэг үг нь араб хэлээр Аллах руу (төлөө) гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Монголд "буруу номтон" гэсэн утгатай "Лал" гэдгээр нэрлэх нь бий.Гэвч монголчууд бид аливаа юманд хайхрамжгүй шүүмжлэлтэй хандах нь эцсийн эцэст билэнд л муу. Юм бүхэнд хүндэтгэлтэй хандаж соёлтой байж л бусад улс орнууд атаархах тийм л Чингисийн Монгол байж яагаад болохгүй гэж. Тиймээс засч залруулхаа засаад хүндэлж сурья. Лал биш Ислам гэдэг нэртэй юм байгаа биздээ

Түүх

Анх Арабын хойгийн Мекка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг солир (тэнгэрийн чулуу) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мєргєдєг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв.
Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд ядуучуудаа өмөөрч Аллах бурхан пайгамбар илгээсэн юм . Тэр хүн бол Мухаммэд юм

Мечет гэж юу вэ

Мечет нь Исламын шашны мөргөлийн газар юм.
Араб хэлээр масжид (Араб хэл: مَسْجِد, masjid, "өвдөг сөхрөх газар") гэж нэрлэдэг байсан бөгөөд Арабын байлдан дагуулалтын үед Испанийг эзэлсэн исламын шашинтнуудын мөргөлийн газрыг испани хэлээр мескита (mesquita) гэх болж, тэр нь англи хэлэнд орохдоо дахин хувирч моск (mosque) болсон ажээ. Исламын сүм гэж нэрлэх нь байвч мечет дотор буддын шашинд байдаг шиг хиймэл бурхан байдаггүй учраас сүмээс ялгаатай байдаг.


Мухамэд Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Мухамэд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас


Мухаммэд(Мухаммед) бол Лалын шашны үндэслэгч. Бурханы үгийг дамжуулагч элч юм.
Мухаммэд нь худалдаачин айлд төрсөн ч, багаасаа өнчирч хамаатныдаа өсч том болсон байна.Ийнхүү багаасаа зовлон үзсэн нь Аллах бурханы түүнийг хатуужуулж сорьсон хэрэг юм.

Насны хойно буюу 40 наснаас нь эхлээд түүнд ангел Жабрайл нь бурханы үгийг дамжуулд эхэлсэн юм.    Мэккагийн ойролцоох ууланд гарч Аллах бурхнаа болон шүтэж суухад анх ангел ирдэг. "Унш" гэж тушаана. Бичиг үсэг мэдэхгүй" гэнэ. дахин унш гэнэ. Дахин нөгөө хариултаа хэлдэг. 3 дах удаа унш гэж хэлхэд тэр уншиж эхэлдэг ."Куран судраас"

Түүнийн өгүүлсэнээр бол бурханы доор бүх хүн эрх тэгш байна гэжээ. Энэхүү бурханы сургаалийг түүнд бурханы элч дамжуулан хэлдэг . Харин эдгээр сургаалийг буулгасан нь Кураны ариун судар юм.

Түүхийн хувьд бол Исламын шашин нь Христийн шашин болон Еврэйн шашнаас хойно үүссэн, хамгийн бодит, хамгийн сүүлцийн үнэн зөв шашин юм
Аль аль нь нэг л бурханыг шүтдэг боловч Христийн шашин Еврэйн шашнуудад бурханы сургааль үнэн зөвөөрөө хүрээгүй юм. Хүмүүс өөрсдөө бурнаас буусан номыг өөрчилсөн нь ма шашны номлол.
Зааг буюу баримтлах ёстой жаяг нь бол Мухаммэдийн үйл хөдлөлөөс үлгэр авч тогтоогдсон зүйл.Муххаммед өөрөө саш энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүмүүн төрөлхтөний үлгэр жишээ тийс өндөрлөг суут Аллахын элч байсан юм

Түүнээс хойших түүхэн мөр

Улмаар исламын шашинт улсууд хүчээ тэлж, үүссэн хүчтэй арми бүхий ислам шашинтангууд нь Бизантын тухайн үед садар самууны дээд болсон Бизантын гүрнийг номхотгожөөртөө нэгтгэн өөрийн газар нутгаа өргөсгөн Арабын Их Гүрэн үүсэн бий болно.

Удалгүй жам ёсоороо үүссэн нь Исламын Их Гүрэн юм.Учир нь тэднийг Аллах байнга харгалзан хамгаалж байдаг.
Түүний тэргүүнээр эхэндээ нийт сүсэгтэн дундаас сонгогддог байсан тэргүүлэгч нь 5-р тэргүүлэгчээс хойш бол үе залгамжлан тэргүүнээр тодрох болно.
Дэлхий даяар тархаж чадсан энэ шашны үндсийг тавигч Мухаммэд аллейхиссаламийн гүйцэтгэсэн үүрэг агуу юм.

Шашин гэж юу вэ? Исламын хувьд...

Shashin gej yu ve?
Shashin gedeg bol eruun saruul uhaantai huniig uursdiinh n husleer ene amidral bolon nuguu ertonts 2t sain saihand hurgeh burhnhy huuli' yum.
Shashin eronhiidoo 3t huvaagddag
1. Hakk(hamgiin unen zuv)
 ALLAH burhnaas hun turulhtund prophet. uudeer damjuuland yamar negen uurchlult buruudaltguigeer odoog hursen shashin, Ene buh shinj chanaryg oortoo uusgan shingeesen shashin- islam shashin yum.
2.Mukarraff( buruudsan, buruu tiisheegee hazaisan shashin)
ALLAH burhnaas hun turulhtund prophet. uudeer damjuulagdan irsen bolovch humuusiin zugees oorchilj, ooroor helbel buruu tiisheegee hazaisan shashin. odoo ueiin EVREI, Christ shashin.
3. BATIL(Huuramch)
Humuunii zugees sanaa bodloosoo urguulan gargasan shashin. Ed shashdad prophet.eer damjin irsen shashnuudtai yamarch holboogui. Buddism, konfutsism geh met.