Thursday, November 28, 2013

Исламын тухай

Нэр

Ислам гэдэг үг нь араб хэлээр Аллах руу (төлөө) гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Монголд "буруу номтон" гэсэн утгатай "Лал" гэдгээр нэрлэх нь бий.Гэвч монголчууд бид аливаа юманд хайхрамжгүй шүүмжлэлтэй хандах нь эцсийн эцэст билэнд л муу. Юм бүхэнд хүндэтгэлтэй хандаж соёлтой байж л бусад улс орнууд атаархах тийм л Чингисийн Монгол байж яагаад болохгүй гэж. Тиймээс засч залруулхаа засаад хүндэлж сурья. Лал биш Ислам гэдэг нэртэй юм байгаа биздээ

Түүх

Анх Арабын хойгийн Мекка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг солир (тэнгэрийн чулуу) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мєргєдєг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв.
Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд ядуучуудаа өмөөрч Аллах бурхан пайгамбар илгээсэн юм . Тэр хүн бол Мухаммэд юм

Сургаалиуд

Исламын шашинд ертөнцөд цорын ганц бурхан нь л байдаг гэж үздэг. Тэр нь Аллах. Гол судар нь Коран.

Акида (6 итгэл)

Аллах Бурхан

Ертөнцөд байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун, бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч.

Тэнгэр (Ангел)

Ангелууд нь Аллахын гэгээ гэрлээр бүтээсэн ямар ч дүрд хувирах чадвартай, тэд нүгэл үйлддэггүй.

Судар шаштир (Коран)


Коран
Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг  багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. Мухаммэд 40 настай байх үед нь ангел Жабрейлээр дамжуулан Аллахаас буулгасан сургаалийг бичсэн юм 114 зүйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед байсан гэж эх сурвалжууд мэдээлдэг.. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ариун судар юм

Пайгембар

Аллахын элч буюу пайгембар нь Коранд бичсэнээр 25  байдаг. Хамгийн том нь Адам, Ноа (арабаар Ноах), Абрахам, Исмаэл, Исаак, Якоб, Мозес, Есүс. Эдгээр нь бүгд зөнч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин Аллахын хамгийн хайртай элч  бол Мухаммед гэж үздэг. Бас Мухаммед нь бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг.Христийн шашинд Исаг бурханы хүү гэж нэрэлдэг хь маш том төөрөгдөл.

Хойд нас

Энэ хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолыг итгэдэг.

Жам ёс (фатэ)

Ертөнцөд болдог зүйлүүд нь жам ёсны дагуу явагддаг.

5 үйл ажиллагаа

Итгэлийн илчлэл

"Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед (S.A.W - Sallallahu `alayhi wa sallam) түний элч мөн гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг.

Өдөрт 5 удаагийн сүмийн мєргєл

Өдөрт таван удаа Меккагийн зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг.Энэ нь хүний бие сэтгэлийг ариусгаж аливаа өвчин зовлонгоос ангид байлгадаг ариун мөргөл гэж хэлж болно

Рамаданы мацаг барилт

Рамадан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллож, тамхи татаж, архи ууж, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэхийг  хориглодог байна. Харин өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөрддөггүй.

Өглөг өгөх (Закат)

Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын үүргийг гүйцэтгэдэг юм.

Даяанчлал (Хаж)

Ислам шүтлэгтэй хүн болгон  Меккад амьдралдаа ядаж нэг удаа очиж мөргөх үүрэгтэй

Исламын урсгалууд

Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургааль Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг.
Дараагийн том урсгал нь Шийт  (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг.
Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.


No comments:

Post a Comment