Ислам шашний онцлогууд
1.Ислам бол хамгийн бодит зөв шашин. Сүсэг бишрэлийн эх нь байнга
агуу бүх ертөнцийн эзэн Аллах бурханаас тавигддаг ба түүнээс өөр бурхан
оршдог гэж үздэг хүн буруудсан алдсан болно.
2.Ислам- хамгийн сүүлчийн шашин. Исламаас өөр шашин шинээр бий
болохгүй журам дүрэм нь дэлхийн эцэс төгсгэлийн өдөр хүртэл үргэлжилнэ.
Исламын шашныг хүмүүст хүргэгч Мухаммед- сүүлчийн элч. Түүнээс хойш
Аллахын элч ирэхгүй.
3.Ислам хүний бие сэтгэл сүнсийг цатгах мөргөлийн агуу шашин.
Муххаммедийн уммахууд Аллах бурхны өмнө хийх шаардлагатай мөргөл, бусад
үүрэг хариуцлагаа ухамсарлан хийж гүйцэтгэснээр амин сүнс болоод
цаашлаад ямар ч байр байдалд хаана ч амьдарч байлаа гэсэн хийж
гүйцэтгэснээрээ энэ хуурамч хорвоод диваажинд амьдарч байгаа мэт тийм
бие сэтгэлтэй амьдрах болно.
4. Ислам- дэлхий нийтийн шашин
Муххамедээс өмнөх элчүүд дэлхийд хүргэж тарааж байсан шашин нь
тодорхой нэг үндэстэн угсаа, ард түмнийг заасан байдаг бол Ислам бүх
хүмүүн төрөлхтөнд ирсэн нийтлэг шашин
5.Ислам сайн сайхан сэтгэл энэрэнгүйг илтгэгч шашин. Хүний хийсэн
нүглийнхээ муугаар энэ газар шороонд сандралдан гүйж байхад бүхнийг харж
буй бурхан тэдхийг харааж устгахаас илүүтэйгээр энэрэнгүй уучлал үзүүлж
аль болох аз жаргал сайн сайханд хүргэхийг хичээдэг. Үүнийг Аллах
бурханы "Энэрэнгүй сайхан сэтгэл минь уур хилэнгээс хол давж гарна "
гэсэн үгсүүд нь илэрхийлэх бизээ. Энэрэнгүй гэдэг үг нь сайхан сэтгэл
сайн санаа гэсэн үгүүдтэй утга төстэй ижил болж Ислам шашны хамгийн
чухал онцлогуудын нэг байх нь цаашлаад Куран сударт "
Бисмиллаахир-рахманир-рахим" гэсэн суре болгоны эхлэл үгэнд ч Аллах
гэсэн нэрийн хажуухан энэрэнгүй сэтгэлийн онцлогийг илтгэх Рахман ба
Рахим гэдэг нэрээр нь нэрлэснээс мөн түүнчлэн Куран судрын анхны суре
болох Фатиха-шерифе-ийн -2р өгүүлбэрт эдгээр нэрсийг давтан хэлдэгээс
харж болно. Бурхны элч нартаа шингээсэн гол онцлогуудын нэгэн ч сайхан
энэрэнгүй нинжин сэтгэл билээ. Үүний илэрхийлэл нь " Prophet!Би чамайг
бүх дэлхийд зөвхөн нинжин сайн сайхны илэрхийллийн төлөө явуулав!( Anbia
107) "
6.Исламын сургаалиуд бүхий хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагад
дүйцэхүйц хариу өгч чадахаар тийм бүтэцтэй. Тиймээс өөр шашины сургаал
дагах ямарч шаардлагагүй.
7.Ислам нь өөрөөс нь өмнөх Аллахын явуулсан элч болон шашны судар
номсын хүмүүсийн оролцоогоор өөрчлөгдөөгүй буруудаагүй эх хувилбаруудыг
хүлээн зөвшөөрдөг
8.Ислам нь өмнөх элчүүдийн тараасан шашны сургаалиудыг хэрэгсэхгүй
болгосон. Учир нь тэд тодорхой нэг ард түмэн үндэстэнд тодорхой
хугаацаатайгаар ирсэн. Харин ислам бүх нийтэд илгээгдсэн ба дэлхийн
төгсгөлийн өдөр хүртэд үргэджлэх цор ганц шашин.
За одоо Исламын дэлхий нийтийн шашин болох онцлогуудыг дурдъя
1. Ислам- хүн төрөлхтөнд илгээсэн хамгийн эцсийн сүүлчийн шашин
Ислам бүх хүн төрөлхтөнд илгээсэн дэлхийн төгсгөлийн эцсийн өдөр
хүртэл үргэлжлэх илахи(бурханлаг) шашин. Prophet Ислам шашныг газар
дэлхийн хүн бүрт хүргэх үүрэг зорилгоор тухайн үеийн улс орны хаан
сайддад захиа бичиж ислам шашинг хүлээн зөвшөөрхөд уриалан дуудсан юм.
2.Ислам- ухаан санаа ба шинжлэх ухааны шашин
Ислам хүний ухаан бодолд санаа тавин шашны өмнө биелүүлэх үүрэг
хариуцлагыг төгс гүйцэтгэийн тулд ухаантай, элдэв сэтгэцийн төрөхөөсхи
өвчингүй байхыг шаарддаг.С
Сурч боловсроход ч анхаарахыг шаардаж байнга сурч мэдлэгтэй хүн
болхыг шаарддаг. Сурч боловсрох мусулман хүн бүрийн үүрэг хариуцлага гэж
үздэг
3. Ислам- энэ хорвоо болон нөгөө амьдралын шашин
Исламын чухалчилсан зорилго бол хүн төрөлхтний энэ хорвоо болон
нөгөө амьдралд аз жаргалтай байлгах. Дэлхий тэнхлэгээ эргэн амьдрал
үргэлжилдэгээрээ үргэлжилж байхад хүмүүсийн аз жаргалыг мөн нийгмийн
хөгжил дэвшлийг ханган байж бие хувь хүний ч нийгмийн ч хэрэгцээнд хариу
болж чадах тийм шаардлага тавин дэлхий дээр ч нөгөө амьдралд ч тэр аз
жаргалтай сайн сайхан зөь замаар амьдрах замуудыг заасан байдаг.
4.Ислам- тэгш эрхийн шашин
Исламын онцлогуудын нэг бол яах аргагүй түүний бүтэц дэх агуу тэгш
эрх. Аллах бурхан энэ хорвоод шударга тэгш эрхийн түвшин тогтоосон шигээ
илгээсэн шашиндаа ч гэсэн тэр эрх тэгш шударга байдлыг илгээсэн билээ.
Тиймээс Исламын аль ч өнцгөөс нь харвал агуу, онцгой ба нухацтай түвшин
харагдна. Энэхүү тэгш эрх нь дэлхий- диваажин, амин сүнс- бие, эрэгтэй-
эмэгтэй, ядуу- баян, ард түмэн- удирдагч, том- жижиг, хөгшин-залуу,
юмс-үзэгдэл гэх мэтийн бүх өнцгөөс нь харвал их агуу зэрэгт байх нь
цаашлаад өөр өнцгөөс хархад нэг нэгэндээ эсрэг тэсрэг болсон эдгээр
зүйлс яг бодит үнэн дээр нэг нь нөгөөгөө нөхөж нэг бүтэн бүрэлдэхүүн
болох байдалд хүрдэг. Учир нь, эдгээрийн тус бүр нь нөгөөдөө амин чухал.
Ингээд энэ хоёрыг байр байранд нь зөв байрлуулж нэг нэгэндээ эсрэг
байхаар биш нэг нэгнийгээ оршиход баярлахаар тийм нэгэн байдалд хүргэн
аваачина.
Хоорондын үл ойлголцлыг авч хаян, эрх тэгш шударгад хүргэнэ.
5. Ислам эрх ба эрх чөлөөний шашин
Исламын чухалчлан авч үздэг зүйлсийн нэг бол эрхийн тухай
асуудал.Энэ авч хэлэлцэх хамгийн чухал асуудлын нэг учраас Аллах
бурханаас өөр бурхан байдгүйг хүлээн зөвшөөрхийн дараагаар орох исламын
2дах шаардлага бол эрх юм байна. Хүний хакк буюу эрхийн чухлын жишээг
Мухаммед prophetийн маань нэгэн болсон үйл явдлаас харж болно.
Мухаммедийн өөд болхоос өмнө бие нь ихэд муу байхад хүртэл орноосоо
босон бие сул байдлаараа өөрийнх нь сургаалийг дагагчдад хандан: " Шавь
нар минь хэн нэгний чин мал амьтнийг мэдэлгүй авсан болбол энд байна
аваг, хэн нэгний нурууг мэдэлгүй алдаж цохиж байсан бол энд байна цониж
аваг" гэж уучлалт гуйж хэлдэг
6.Ислам- хөнгөвчилсөн
Ислам шашинд хэцүү юм ер алга, хөнгөхөн амархан шашин. Шашны
зорилго бол биднийг хүн чанартай болгож аз жаргалтай амьдруулах. Мөргөл
үүрэг хариуцлагын гүйцэтгэлүүд тал дээр тухайн хүний чадвар бололцоонд
тулгуурласан ихээхэн хөнгөвчилөл бий. Жишээлбэл холын замд яваа хүн
мөргөлийн 4 ракаатыг 2 болгож унших, мөргөлийг тэгш босоогоороо
гүйцэтгэж чадаагүй нэгэн сууж гүйцэтгэх, Ramadan сард мацаг барих
чадваргүй өвчтөн эсвэлэрүүл мэндийн бололцоогүй өвгөд хөгшид барьж
чадаагүй мацгийнхаа орон зайг ядуучуудад фидия ( өглөг) өгч дүүргэж
болно. Иймэрхүү их олон хөнгөьчлөлттэй шашин учраас дэлхийн аль ч өнцөгт
байлаа Исламын шаардалга үүрэг хариуцлагыг гүйцэтгэж болно.
7. Исламын шашинд хэрээс хэтрэх гэж үгүй
Ислам шашны шаардлагууд хүмүүн төрөлхтний ухаан болон байр байдал
оршин тогтнол дээр үндэслэгдсэн учраас бидний үүрэг бол эдгээрийг
биелүүлэхэд л болно. Үүрэг болгоогүй тохиолдолд шашинг хатуу барина гэж
хэрээс хэтрэх байхгүй. Шударга юмнуудаас татгалзаж өөрийгөө зовоох гэж
үгүй
8. Ислам- энх тайван ба хайр халамжийн шашин
Исламын нэг зорилго бол хүмүүст гэсэн хайр халамж хүний эрхийг
гэсэн хүндэтгэлийг зүрхэнд шингээн уусгах замаар нийгэмд энх тайван
шударга ёсыг сахих явдал юм. Ислам эдгээр шшардлагуудыг хангахуйц
тусгасан нэлээд үүрэг хариуцлага хүн бүрт оногдуулсан байдаг. Нэг
нэгнийээ хүндлэх бусдын эрхэнд халдахгүй байх нь жинхэнэ мусульман хүний
ёс юм.
No comments:
Post a Comment