Thursday, November 28, 2013

Аллах-бүтээгч бурхан

Аллах бурхан бүх зүйлсийн бүтээгч гэдгийг байнга санаж яв

Сургалтын хөлс, бизнесийн уулзалт, гэрээ байгуулах уулзалт, баримт  бичиг дуусган бүрдүүлэх, сар бүрийн татвар, тогны төлбөр, утасны ярианы төлбөр, даатгалын төлбөр, дэлгүүр хэсэх. Өдрийн турш бидний заавал мартах ёсгүй хичнээн хийх зүйлс байх вэ. Чи аль нэгииг нь мартчихгүйн тулд тэмдэглэл хөтөлдөг эсвэл анхааруулах тэмдэглэл хананд наах зэргээр өөртөө сануулдаг байж болно. Заримдаа мартчих вий гэж бодох нь ч санаа зовоомоор...
  Гэвч би чамд өдөр тутмын энэхүү хийх зүйлсээс харьцуулашгүй чухал юмыг мартаад явж байна гэвэл чи юу хийх вэ. Тэр нэгэн өдөр чи энэ хорвоод мэндэлсэн. Анх сургуулийн босго алхлаа. Өсөж том боллоо. Чи ажилд орж найзуудтай гэр бүлтэй боллоо.

Эдгээрийг бодож суухад чи илүү чухал зүйлс болох энэ хорвоод юуны төлөө төрж амьдарч байна, миний амьдрал аль хэсэгтээ явж байна, биднийг бүтээсэн Аллах бурханбб хэр сайн мэдэх вэ, түүний өмнө үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна уу  зэргийг бодож үзсэн үү?Таны толгойд одоо эдгээрийн хариу байна уу үгүй юу?


Хүн бол мартамтгай амьтан. Сэтгэлийн тэнхээ тэмүүллээ бүрэн дүүрэн дайчлахгүй бол анхаарал тавих ёстой чухал асуудлуудаас гаждаг. Энд тэмдэглэсэн асуудлууд мэдээж бидний өдөр тутмын асуудлууд биш ухамсраараа мэдсээр байж  хайхрамжгүй ханддаг зүйлс болох үнэний тухай бодож тунгаадаггүй үнэн учрыг үл тоомсорлодог зүйлс юм
Хүний мартаж болохгүй хамгийн том хариуцлагатай асуудал бол юм болгон бүтээгчтэй ба бүтээгчийн өмнө хүлээх хариуцлага юм. Куран сударт эдгээр хариуцлагын тухай :


Би жинн хүн хоёрыг надад хүндэтгэл бишрэл үзүүлэхийн төлөө бүтээсэн. (Surat adh-Dhariyat, 56)
Үнэн хэрэгтээ хүний хамгийн чухал үүрэг хариуцлага бол тодорхой маягаар Аллах бурханд зүтгэж шүтэх явдал юм.Ихэнхи хүмүүс энэ бодит үнэнийг үл тоомсорлон мартсанаар зайлхийж болно гэж боддог.Гэвч мартах бол хүнийг үүрэг хариуцлагаас чөлөөлөхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт үхэхэд бид эзэн бурханы өмнө шүүгдэж хариуд нь диваажин эсвэл тамд мөнх үүрд орох болно. 


Хэзээ ч бүү март!Ганц бурхан шүтээн бол Аллах!


Ертөнцийн өөгүй дэглэм журам нь няцаагдашгүй хууль билээ. 300 сая одод эсвэл 300 сая ододтой тэнгэрийн заадас болгон төгс төгөлдөр тэнцвэрт оршдог . Аллах бурхан энэхүү дараалал дэг журмыг бүтээсэн ба хором бүр сахиж дэглэж байдаг
Аллах бурхан бидний амьдарч буй дэлхий ертөнцийг амьдрахад хамгийн тохиромжтой нөхцөлтэй бүтээсэн билээ. Нарнаас дэлхий хүртэл хол зай, агаар мандал дах хүчилтөрөгчийн хэмжээ, таталцлын хүч болон бусад зуу зуун нарийн тэнцвэрт оршдог зүйлс Аллахаар зохицуулагдан цэгцлэгдсэн билээ. Энэхүү үнэний тухай Куран сударт:


Тэр шөнийг өдөрт уусган өдрийг шөнөд уусгадаг ба Тэр нар сар хоёрийг нэг бүр нь тодорхой хугацаа хүртэл байхаар нэг нэгнээ гүйцээхээр бүтээсэн.Энэ бол Аллах, чиний эзэн тэнгэр.Ертөнц ван түүнийх. Его хүн Түүний хажууд толбо төдий ч хүч чадалгүй. . (Surah Fatir, 13)

Дэлхийн гадаргуун дээр орших юм бүхэн Аллахынх.Чиний маш чухал гэх эсвэл их хүч жавхаатай гэж боддог хүн үнэн хэрэгтээ түүний хажууд өчүүхэн ялимгүй ч хүчгүй. Хэрэг явдал ийм байсаар байхад Аллах бурхнаас биш хэн нэгнээс айх эсвэл Аллах бурхныг биш хэн нэгнийг илүү хайрлах нь түүнтэй  хоршоо байлгахтай адилхан бөгөөд айхтар нүгэл хилэнц хийж буй хэрэг юм.


Зарим хүмүүс нэгнийг Аллах бурхантай тэнцүүлж Аллах бурхныг хайрлах атал тэднийг хайрладаг. Гэвч итгэдэг хүмүүс Аллах бурханд хамгаас хайртай байдаг. Хэрэв чи  цагтаа буруу зүйлс хйиж байсан хүмүүсийн ял шийтгэлийг хардагсан бол... Бодит үнэндээ бүх хүч Аллах бурханд харъялагдах ба Аллах бурханы шийтгэл ял хатуу чанга. (Surat al-Baqara, 165)

Энэ бодит үнэнийг ойлгосон хүн Аллах бурхнаас айхаас өөр айх юм юу ч байхгүй гэдгийг ойлгож авдаг.Тэрээр Аллахаас өөр айвал зохистой захирагдахуйц хүн нэг ч байдгүйг мэддэг. Тэр Аллах бурханЫ тааламжийг олхын тулд хичээх болно.

Аллах бурхан бүх хүн төрөлхтөнд маш ойрхон байдаг ба бүгдийг өөртөө агуулж байдаг. Тэр чамайг энэ бичлэгийг уншиж байхад чин хажууд хамт байна.Тэр чамайг харж чиний юу бодож байгааг мэднэ. Куран сударт энэ тухай Аллахаас юу ч нууж чадахгүйг хэлсэн байдаг


Чи юу ч хийж байсан гэсэн  гэрчгүй ямар ч утга агуулга шалтгаанд оролцохгүй , Куран судрыг уншихгүй буюу ямар ч үйл хөдлөл хийхгүй. Дэлхийд ч диваажинд ч Өчүүхэн толбо төдий зүйлс ч бурханаас зугтаж чадахгүй . Үүнээс  жижиг, эсвэл том зүйл цэгцтэй тодорхой номонд ч байхгүй.  (Surah Yunus, 61)

Энэ хорвоо дээрх амьдралд Аллах бурхан хүмүүсийг түүний санал болгосон олон сануулгуудаас суралцахад хангалттай урт цаг хугацаа өгсөн байдаг. Чухамдаа хүнд амьдралых нь турш маш олон сануулгууд тохиолдож гарч ирж байдаг.Жишээлбэл мэдээнээс сурвалждаг үхлийн тухай сурвалжууд, эсвэл бидний харж байсан үхлүүд хүнд сануулга байдаг. Эдгээр жишээнүүдээр Аллах бурхан биднийг ч бас хэзээ ч бай нэгэн цагт үхэлтэй нүүр тулхыг сануулдаг билээ.

Хүн эдгээр сануулгуудыг, зөвлөгөөнүүдийг ойлгон дагаж Аллах бурхандаа мөргөж болно, эсвэл эдгээр бүх сануулгуудыг үл ойшоон мартаж амьдарч болно. Гэвч хүн болгоны бурханы өмнө шүүгдэх өдөр маш хурдан ирдэг гэдгийг няцаашгүй.

Хэзээ ч үл мартах Аллах бурхан бүх хүмүүсийг шүүж тооцоолохын тулд цуглуулах болно.

Чамд ирсэн тохиолдсон сануулга хамгийн сүүлчийн боломж байж мэдхийг хэзээ ч бүү март. Verse 19 of Surah 59 -д:


Аллах бурханыг мартсанаас болж өөрсдийгөө хүртэл мартуулхад хүргэсэн тэдгээр хүмүүс шиг бүү бай. Тэдгээр хүмүүс бол гажсан хүмүүс юм. (Surat al-Hasr, 19)

Хэрвээ чи тамд мөнхийн шаналж зовж шатахыг хүсэхгүй байгаа бол түүнээс өөрийгөө хамгаалах ганц зам бол гэмшин харамсаж Аллах бурхандаа үнэнч зарц байх явдал гэдгийг санаж яв

No comments:

Post a Comment