Ислам
болон бусад шашин философид Оюун санаа сүнс сүлд хийморь гэж юу вэ?
Амьдралд эзлэх байр суурь юу вэ? Эдгээр асуултанд хариулахын тулд
Сүнсний тухай Исламын шашин дах ойлголт ба бусад өөр шашинуудын үзэл
суртлын ялгааг хянамгай судлах хэрэгтэй. Эдгээр ялгааг Саруул ухаанаар
зөв ойлгохгүй бол Исламын шашны сүнс сүлдийн тухай тунгаахад тодорхой
биш бусад улсын ойлголт төсөөлөл өөрийн эрхгүй санаанд ороод ирдэг;,
дараа нь энэ Исламын сүнслэг ойлголтийг ганц сүнсний давхар ойлголт утга
агуулгуудтай хамруулан ойлгохоос илүү гаран төвийн цөмийн бүрэлдүүлэн
бүхэл болгох амьдралын тухай ойлголттой хавсарган ойлгоход хэцүү болдог
Ихэнхи философийн болон шашиний
үзлээр бие сүнс 2 харилцан эсрэг тэсрэг ба нэгнийгээ хаян байж нөгөөгөө
хөгжүүлнэ гэдэг. Сүнсний хувьд хүний бие шорон бөгөөд өдөр тутмын
амьдралын ажил хэргүүд сүнсний өсөлтийг боолчилж барьж байдаг гэж үздэг.
Тэдний үзэл бодол нь ертөнцийг зайлшгүй сүнслэг ба хар шашний бус гэж
хуваахад хүргэсэн юм. .
Шашний сүнслэг бус замыг
сонгосон хүмүүст сүнслэг сүлд санааны хэрэг байхгүй ба тэд их хэмжээний
материаллаг болон хайхрамжгүй амьдралаар амьдардаг юм байна. Дэлхий
дээрхи бүх ажил хэрэг, нийгмийн улс төрийн эдийн засгийн болон соёлын
гэх мэт салбарууд дах үйл ажиллагаа сүнслэг биеийн гэрэл гэгээнээс
үүддэг;шударга бус үйл ажиллагаа, харгислал дарлал ч мөн үүддэг гэдэг.
Эсрэгээр, сүнсний сүлдээр
амьдрах замыг сонгосон хүмүүс өөрсдийгөө дэлхийн сүр жавхлантай уужим
сэтгэлтэй гадны хүн мэтээр хардаг болдог.Тэд жирийн нэг хэвийн
амьдралтай байхад сүнс сүлдний хөгжих бололцоо байхгүй гэж үздэг. Тэдний
үзэл бодлоор бие махбодийн болон хүний араншинийг үгүйсгэх нь сүнсний
хөгжил төгс болход хэрэгтэй .юм байна. Тэд сүнсний хөгжилд зориулсан
дасгал болон хатуужилтай даяанч дасгал дадлага гарган санаачилсан нь
бие махбодийн талаас боогдуулж биеийн мэдэрхүйг мунхагдуулдаг юм. Ой
модтой уулархаг , хүн суурьшаагүй газрыг сонгон дасгалладаг нь хэвийн
өдөр тутмын амьдралын жижиг сажиг үйл хэрэг төвөг учруулахгүй эсүнслэг
биеийн хөгжих бололцоо болдог гэж үздэгийнх. Тэд сүнсээ газар дэлхийн
янз бүрийн үйл ажиллагаанаас холхон байж л хөгжүүлэхгүй бол үр ашиггүй
гэдэг
Энэхүү бие сүнсний зөрчилдөөн
хүнийг хөгжүүлэх хоёр өөр туйлын хүслэн болсон санаачлагаас гарч ирдаг.
Нэг нь хүн бүх материаллаг хэрэгцээгээр хангагдан хүрээлэгдсэн байх
ёстой ба өөрийгөө зүгээр л нэг хэрэгцээгээ хангаж амьдрахаас өөр зүйлгүй
амьтан мэтээр боддог. Хүн төрөлхтөн шувуу мэт нисэж, загас мэт сэлж
морь мэт давхиж мөн чоно мэт алан хядаж сурсан боловч төгс хүн шиг
амьдарч сураагүй . Нөгөө нэг санаа нь хүн 6дах мэдэрхүйн хүч чадал
хөгжүүлж сэрээн мэдэрхүйн хязгаарлалтыг авч хаян амьдрах. Эдгээр шинэ
ялалтыг байгуулснаар холын дуу чимээг радио долгионы сет мэт сонсох, хол
байгаа юмс үзэгдлийг дуран авиагаар харахаас ч илүү тод харах, ганц
хүрэлт эсвэл ширтэлтээр эдгэгдэшгүй өвчин зовлонг домнох гэх мэт
чадваруудыг эзэмших юм байна.
Исламын шашний үзлээс авч үзхэд
эдгээр үзэл бодлууд санаануудаас эрс ялгарах юм.Ислам шашинд Аллах
бурхан хүний сүнсийг энэ дэлхийд Khalifah
(vicegerent) ээр оноосон байна. Эдгээрийг тодорхой нэг эрх мэдлээр
оноосон бөгөөд тодорхой шаардлага болон үүрэг хариуцлагыг гүйцэтгэн байж
хүн өөрийн хамгийн тохиромжтой бие махбод сүнслэг биеийг бүрдүүлж
чаддаг юм байна. Хүний бие сүнсийг хүлээн авч түүнийг дасгал сургуулилт
болон үүрэг хариуцлага шаардлагыг биелүүлхэд эрх мэдэл олгодог байна.
Бие махбод сүнсний хувьд хорих шорон биш харин түүний үлйдвэр тасаг.
Иймээс энэ хорвоо бол хүний сүнс өөрийгөө олж нээх биш харин бурханы
өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн гүйцэтгэх тийм нэгэн талбар юм.
Тиймдээ ч сүнсээ хөгжүүлнэ гэж
нэг буланд очоод орогнон нуугдаж сууж болдоггүй юм байна. Харин ч
талбартаа амьдран ажиллаж хийж чадах хирээрээ өөртөө үнэлэлт өгөх ёстой.
Түүний хувьд энэ байгал дэлхий шалгалтынх төдий; амьдралынх нь нэгж
хүрээ бүр цаасандээр буй асуултууд адил : гэр орон, гэр бүл, хөрш
зэргэлдээ, нийгэм, худалдааны төв, ажлын байр, үйлдвэр, сургууль,
хуулийн байгууллага, цагдаагийн газар,засгийн газар, энх тайвны чуулга
уулзалт, дайны талбар, бүгд асуулт шүүлтийн цааснууд бөгөөд асуугдан
шүүгдэх өдөр ирдэг. Хэрэв тэр ихэнхи хариултын цааснуудыг хоосон
үлдээвэл шалгалтнаас унана. Амжилт болон хөгжил дэвшил нь тухайн хүн
амьдралаа эдгээр асуултуудад хариулахад зориулж асуултанд хариулахыг
хичээж амьдрах юм бол ирэх юм байна.
Ислам шашин Iамьдралын даяанч
үзлийг үгүйсгэн буруушаадаг ба энэ хорвоогоос тасарч биш өдөр тутмын
амьдралтай зохицуулан сүнсний хөгжлийг тэтгэх арга барил тогтолцоог
дэвшүүлдэг. Сүнсний хөгжүүлэхэд хүн амьтнаас холбоо тасарсан хол
газрууд биш амьдрал өрнөж буй тэр хэсэг нь бодит хөгжил авчирдаг байна.
За одоо бид Исламын хүний сүнсний хөгжил эсвэд ялзралыг яаж авч үздэг шүүдэг тухай сонирхъё. Бурханлаг Khalifahийн
хүчин чадал багтаамжин доор хүн нь хийсэн бүх үйл хэрэгтээ хариулдаг.
Байдаг хүч чадлаа тэнгэрлэг хүсэл тэмүүллээ зарцуулах нь түүний үүрэг,
хариуцлага. Тэрээр бүхий салбарт чадвар бололцоо байдлаараа бүрэн бүтэн
ажиллаж байж Аллах бурханд хүлээн зөвшөөрөгдөх юм байна. Бүхий л
салбарын ямар ч хүнтэй харилцаж байсан Аллах бурханд таалагдан
таашаагдхаар ажиллах ёстой. Товчоор хэлбэл түүний бүх энерги нь бүхий
ажил төрөл үйл ажиллагаагаа Аллах бурханы шаардсан тэр замаар зохицжжлан
тохируулж амьдрах.Үүрэг хариуцлага хүн чанар хүлцэнгүй байж
ухамсарлан юмсыг Хэр сайн хийж гүйцэтгэж, бурханы таашаалыг чухалчлан
амьдарна,тэр хирээр Аллах бурхантай ойртдог. Адилханаар залхуу юмсыг
ойшоодгүй дуулгаваргүй хүмүүс бурханд ойр очиж чадахгүй.Аллах бурханаас
хол зайтай байх нь исламд сүнсний ялзрал уналтыг илтгэдэг.
Тиймээс Исламын үзлээр шүтлэгтэй
хүн бай шашний бус хүн бай (шашин шүтдэггүй) хийж байгаа ажил үйл
ажиллагааны хүрээ нь адилхан байдаг . Аль аль нь адил хэмжээ хүрээнд
ажилладаг боловч шүтлэгтэй хүн шашны бус хүнийг бодвол илүү урам зориг
бахархлаар ажилладаг. Шашний хүн дэлхийдээр амьдардаг ямарч хүнтэй
ижилхэн идэвхитэй амьдрахаас гадна гэрийн болон шашны бус хүнтэй
харьцуулхад нийгмийн ажил үйл ажиллагаанд, худалдаа үйлдвэрлэлд бүр олон
улсбн чуулга уулзалт ярианд илүү идэвхитэй оролцдог.
Тэдний гол ялгаа нь юу вэ гэвэл
Аллах бурханд ойртох гэсэн холбоо харилцаа, бүх үйл ажиллагааны цаадах
амьдралын зорилго. Шүтлэгтэй хүн юу ч хийж байсан дараа нь шүүлт
асуултын өдөр хариуцлагаа үүрнэ гэж бодон Тэнгэрлэг хүсэл тэмүүллээрээ
Аллах бурханы хуулийн доор шударга амьдардаг. Шашны бус хүн Аллахын өмнө
хайхрамжгүй байдаг ба ажил төрлөө хувийн хүсэл тэмүүллээрээ л удирддаг.
Энэ ялгаа шүтлэгтэй хүний материаллаг амьдрал өөрөө тэр чигтээ сүнсний
хөгжил болж хувирдаг, харин шүтлэггүй хүний сүнс оч гялбаагүй болдог.
Сүнсний хөгжлийн эхний шат бол
хүн өөрөө (үнэнч итгэл сүсэг бишрэл буюу арабаар Al' Imaan)Хүний санаа
бодол болон зүрх сэтгэл Аллах бурхан ганц, хэмжээлэшгүй эрх мэдэлтэй
тусгаар ганц орших бурхан гэдгийг байнга санаж явах ёстой. ;түүний
тааламжийг олох нь ажил төрлийнх нь зорилго; мөн ганц түүний тушаалыг
дагадаг., хүлээн зөвшөөрдөг .Энэ нь хатуу чанга итгэл итгэл үнэмшил,
ганц оюун ухаанд тулгуурладгүй өөрийн хүсэл сэтгэлээр, сэтгэлийн
тэнхээндээр тулгуурласан байна. Хүчтэй хатуу чанга няцаашгүй гүн итгэл
үнэмшилтэй байх тусам тухайн хүний сүсэг бишрэл гүн гүнзгий байна.
Хоёрдох шат бол хүлцэнгүй байх. (it’aаt),
Энэ нь тухайн хүн өөрийн бие даасан хараат бус хувиа хичээсэн
байдлаасаа гарч Аллах бурханы дэмжлэг туслалцааг хүлэн зөвшөөрөх гэсэн
утгатай. Энэ хэрэгцээ нь Куран сударт Ислам буюу хүлцэнгүй байдал
хүлээн авах гэжэн утга бүхий үг юм. Тиймээс хүн Аллах бурханыг
хэмжээлэшгүй эрх мэдэл чадалтай эзэн бүтээгчээ гэж таниад зогсохгүй
түүний өмнө хүлцэнгүй болж бүхий л амьдралаа түүний хууль шаардлагаас
гажихаархүй зохион байгуулах,
түүнд илүү ойртон хайр энэрлийг нь хүртэхийн тулд амьдрах хэрэгтэй.
Гуравдах шат нь Аллах бурханыг ухамсарлах буюу taqw~ .
Энэ шат нь нэгний амьдралын өдөр тутмын практик дээр Аллах бурханд
гэсэн итгэл сүсэг бишрэлээ бататган нотлох үйл ажиллагаанаас бүрднэ. .
Taqwа гэдэг нь түүнчлэн Аллах бурханы Куран сударт хориглосон буюу
зөвшөөрөгдөөгүй юм бүхнээс хол байх, зогсоох, тухайн хүн бурханы
тушаасан хий гэсэн бүх юманд бэлэн байх хууль болон хууль бусыг , зөв
бурууг, муу сайныг хооронд нь ялгаж сурах гэж ойлгож болно.
Хамгийн өндөрлөг ба хамгийн сүүлчийн шат бол ihsааn
(тэнгэрлэг бурханлаг сүсэг ) Энэ шат нь тухайн хүн хамгийн өндөрлөгт
үгээр бодит үйл хэрэг амьдралаараа болон бодол санаа биеэрээ өөрийн
хүсэл эрмэлзлээ бурханыхтай нийцүүлэн нэгдүүлж бүхий л мэдлэг чадьар
тэнгэрлэг хүсэл тэмүүллээр амьдрах юм. Тиймээс тэр бурханы хайртай
зүйлсд хайртай дургүй зүйлсэд дургүй болж эхэлдэг. Тэрээр бурханы эсрэг
үгтэй байх чөтгөрөөс зайлсхийх, цаашлаад энэ дэлхийгээс арчиж хаяхад бүх
хүчээрээ хичээх хэрэгтэй. Мөн бурханы шаардлага болох өөрийгөө ганц
цагаатган гоёж чимэх бус дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд өөрийн амь
биеэ золиослох хэмжээнд байсан ч хичээн зүтгэх хэрэгтэй. Энэ шатанд
хүрч чадсан хүн хамгийн өндөр сүнсний хөгжилд хүрч, бурхантай хамгаар
ойртох болно.
Энэ сүнс сүлдийн хөгжлийн шат нь
ганц хувь хүнд хамаараад зогсохгүй, улс гүрэн, үндэстэн олонг мөн
хамаарах билээ. Хувь хүн шиг улс гүрэн эдгээр олон шатыг дамжин байж
эцэстээ хамгийн өндөрлөг буюу ihsааn шатад хүрэх бололцоотой ба түүний тогтолцоо засаг захиргааны үйл ажиллагаа нь хүртэл mu’min
(сүсэгтэй), muslim (хүлцэнгүй), muttaq (бурханыг ухамсарлах) ба muhsin
(бурханлаг ). хэмжээнд хүрнэ. Үнэн хэрэгтээ Исламбн зорилго болгосон
сүнсний хөгжил нь улс нийгмйиг хамаарч сайн сайхан эв найртай хичээл
зүтгэлтэй Iгэмт хэрэг байхгүй тийм орчинг бүрдүүлэх бүрэн боломжтой , muttaq§ , muhsin түвшнийг хэрэгжүүлдэг. Соёл иргэншлийн сайн сайхан бүхэнд тулгуурласан хамгийн өнлөрлөг дээд хэлбэрт дараа нь хүрч болох юм.
За одоо сүнсний хөгжилийн дасгал сургуулилт, механизмын тухай дурдъя.
Исламын сүсэг бишрэл 5 багана тулгуур дээр суурилдаг
Эхнийх нь Мөргөл (Salat), хүнд
Аллах бурхантай гол харилцах талбар болох өдөрт таван удаа санан дурсаж
мөргөн ганц Аллахаас айж Түүнийг хайрлаж өөрийгөө Аллах бурханы
энэрлийг хүртэхэд бэлдэх.
Хоёрдох нь мацаг барих (Sawm),
Жилд нэг сарын турш хүн бүр мацаг барин дасгаллаж, өөрийгөө хязгаарлан
зөв замд зөв үзэл бодлоор баян ядуугийн ялгаа байхгүй мацаг барин
харилцан хүндлэх
Гуравдах нь өглөг өгөх (Zakat),
энэ нь мөнгөн тахил өргөх бөгөөд хүмүүсийн нэгдэл нягтралд чухал ач
холбогдолтой. Зарим хүмүүс өглөгийг буруугаар татвар мэтээр ойлгодог,
үнэн хэрэгтээ сүнсний хөгжилд Zakat доор өгч буй мөнгө нь бүхлээрээ
татвараас ялгаатай өөр юм. Энэ үг нь Ислам шашин нэгт ахан дүүсээ
баярлуулж Аллах бурханы цэвэр тунгалаг хайр энэрэл, таашаалыг олох
буюу сүнсээ муу муухайгаас цэвэрлэж буй хэрэг билээ
Дөрөвдэх нь мөргөл хийхээр явах
(Hajj), дэлхий нийтийн шашин нэгт ахан дүүсийн эв нэгдэлээр Хажж орж
бурханы эзэмшил гэрт Аллах бурханд мөргөдөг
Сүүлчийнх нь Жихад. Аллах бурханы нэрээр үзгээр
эсвэл хэлээр өөрийн сүнсийг бүрэн цэвэршүүлэх. Энэ бол хамгийн дээд
өндөр сүлд, Аллах гэдэг үг өөрөө зүрхийг халаадаг
No comments:
Post a Comment